МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ I УИХ-ын чуулганы хуралдаанд хэсэн үгийн эмхэтгэл 1990-2000 он Улаанбаатар хот 2005 он
DDC 328'517 M-692 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ I БОТЬ Макет дизайн: Ж.Хүрэлсүх “Бемби Сан” хэвлэлийн газар ISBN 99929-82-90-Х
МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 З ӨМНӨХ ҮГ Монгол Улсад орчин уеийн ардчилсан нийгмийн улс төрийн тогтолцооны гол цөм болсон байнгын ажиллагаатай парламент байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш эдугээ 15 жил болж байна. Арван таван жил гэдэг бол монголын төр ёсны хөлгөн их түүхийн дэвсгэр дээр буулгаж харвал ахар богино хугацаа мэт боловч өнөөгийн эрэн үеийн эрчимтэй хөгжлийн алхаанд дүйцүүлж үзвэл тийм ч бага биш хугацаа юм. Энэ үе бол Монгол Улсад орчин үеийн ардчилсан парламентат ёс үүсэн бий болж төлөвшин хөгжсөн түүхэн ололт амжилт, баялаг туршлага, сургамж бүхий он жилүүд байлаа. Одоогоос 15 жилийн тэртээ 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Улсын Бага Хурал” байгуулагдсанаар Монгол төрийн түүхнээ байнгын ажиллагаатай парламентын намтар түүхийн хуудас эхэлсэн билээ. Ингэснээр Монгол Улсад төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэн хуваарилах ардчилсан зарчмын хүрээнд парламентын засаглалын шинэ сонголт хийж, бодлого тодорхойлох, хууль тогтоох төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлэгч ардчилсан институтийн тулгын чулууг тавьсан юм. Анхны байнгын ажиллагаатай парламент -Улсын Бага Хурал олон улсын жишгээр бол хоёр шаттай парламентын гэж нэрлэж болох шилжилтийн шинжтэй засаглалын өвөрмөц хэлбэрийн нөхцөлд үр нөлөөтэй ажиллаж монголын нийгмийн тогтолцоог эрс өөрчлөх шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулан АИХ-аар батлуулсан, ардчилал, зах зээлд шилжих эхэн үеийн суурь хуулиудыг батлан эрх зуйн шинэтгэлийг эхлүүлсэн, парламентат ёсны төлөвшлийн анхны ерөнхий жишгийг тогтоож өгсөн зэргээрээ Монгол Улсын нэн шинэхэн түүхэнд мартагдашгүй гавъяатайгаар тэмдэглэгдэн үлдсэн билээ. Тухайн үед үйлчилж байсан хуулийн дагуу Улсын Бага Хурал ээлжит чуулганыг жилд хоёр удаа 50-иас доошгүй ажлын өдөр хуралдуулж байв. УБХ бүрэн эрхээ хэрэгжүүлсэн 1 жил 10 сарын хугацаанд ээлжит чуулган 5, ээлжит бус чуулган 3 удаа хийж, 70 шахам хууль, олон арван тогтоол шийдвэрийг батлан гаргажээ. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн дагуу бүх ард тумнээсээ сонгогдож ажилласан парламентууд эх орондоо ардчилсан өөрчлөлтийг тууштай хэрэгжүүлэх, парламентат ёсыг төлөвшүүлэх, зах зээлийн эдийн засгийн харилцаанд эргэлт буцалтгүй шилжих эрх зүйн шинэтгэлийг дэс дараатай үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх зэрэг хуулиар олгогдсон бүрэн эрх, үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж байлаа. Улсын Их Хурлыг сонгох анхны сонгуулиар байгуулагдсан УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд /1992-1996/ ээлжит болон ээлжит бус чуулган 10 гаруй удаа хийж, 370 гаруй хууль, 380-аад тогтоол баталжээ. Улсын Их Хурлыг сонгох хоёр дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан
4 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд /1996-2000/ ээлжит болон ээлжит бус чуулган 13 удаа хийж, 700 гаруй өдөр хуралдахдаа 470 гаруй хуулъ, 430 гаруй тогтоол хэлэлцэн баталсан байна. Улсын Их Хурлын гурав дахъ удаагийн сонгуулиар байгуулагдсан УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд /2000-2004/ ээлжит болон ээлжит бус чуулган 16 удаа хийж, 1000 гаруй хуулъ тогтоол хэлэлцэн баталжээ. Монголын парламентын үйл ажиллагааны үр дүнг илэрхийлж буй эдгээр тооны цаана манай үе үеийн парламентчдын ухаан бодол, мэдлэг чадвар, ажил амьдралын туршлага, дадлага шингэсэн монгол төрийн бодлого бий гэдгийг эрхэм уншигч Та бүхэн бэлхнээ мэдэж байгаа. Улсын Бага Хурлаас эхлээд аль ч үед ажилласан байнгын ажиллагаатай парламентууд Монгол Улсад төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэн хуваарилсан ардчилсан төрийн институтүүдийн харилцан хяналттай, уялдан зохицсон бүтэц, үйл ажиллагааг зүгширүүлэн төлөвшүүлэх, мэргэшсэн парламентчдыг төрүүлэн хөгжүүлэх, парламентын мэргэжил арга зүйн болон техник, үйлчилгээний чадварлаг аппаратыг бий болгон бэхжүүлэх, бүхэлдээ парламентын засаглал, парламентат ёсыг олон улсын жишиг, шалгуурын дагуу зүй зохистой хөгжүүлэх үйл хэрэгт бодит тодорхой хувъ нэмэр оруулсаар ирсэн юм. Үе үеийн парламентчдын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд чиглэсэн олон талт идэвхтэй үйл ажиллагаа, нөр их хөдөлмөр, уйгагүй хүчин чартайлтын үр дүнгээр эх орны маанъ эдийн засаг, нийгэм, улс төр, оюун санааны амьдралд орчин үеийн ардчилсан нийгмийн үнэлэмжүүд бодитой хэрэгжин биелж, эдүгээ Монгол Улс дэлхий дахинаа ардчиллын замаар эргэлтгүй хөгжиж улс орнуудын эгнээнд итгэл төгс багтаад байна. Ардчилсан хөгжлийн жилүүдэд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн парламент бүр ажиллах хугацаандаа дэлхийн болон бүс нутгийн парламентын байгууллагууд, гадаад орнуудын парламентуудтай хамтын ажиллагаагаа өргөтгөх чиглэлд бодит алхам хийж ирсний зэрэгцээ НҮБ, түүний системийн болон олон улсын байгуулллагуудын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, тэдгээрийн дэмжлэг туслалцаа, үр ашигтай хамтын ажиллагааг улс орныхоо аюулгүй байдлыг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан зорилтыг шийдвэрлэхэд үр бүтээлтэй ашиглах бодлого, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж ирлээ. Парламентын ээлжит болон ээлжит бус чуулганы хуралдаанаар баталсан хуулъ, тогтоолуудын зонхилох хэсэг нъ өдөр тутмын томоохон сонин, түүнчлэн "Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтлэгдэж ирснээс гадна хуулийн тусгай этхтгэл, сэдэвчилж төрөлжүүлсэн ном, товхимол хэлбэрээр хэвлэгдэж уншигч, хэрэглэгчдийн хүртээл болж байв. Харин ээлжит болон ээлжит бус чуулганы нээлт хаалт, хуралдааны явцад Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, парламентад суудалтай нам, эвслийн төлөөлөгчдийн хэлсэн үг илтгэл, түүнчлэн УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан дээр гадаадын төр, засгийн өндөр хэмжээний зочин төлөөлөгчийн хэлсэн үг бүрэн эхээрээ тэр болгон нийтлэгдэж байсангүй. Гэтэл ийм илтгэл, хэлсэн үг нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн ойрын болон хэтийн төлөвийг төрийн бодлогын
МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I хэмжээнд авч үзсэн, парламентын бодлого, үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгсөн, цаашдын цаашдын чиглэл, зорилтыг тодорхойлсон, хөгжлийн тулгамдсан зангилаа асуудалд төрийн түшээдийн анхаарлыг хандуулсан, ардчилсан засаглалын парламентыг боловсронгуй болгох, эрх зуйн шинэтгэлийг эрчимжүүлэх зэрэг төрийн бодлогын шинжтэй олон асуудлыг багтаасан парламент судлалын нэн чухал баритт бичгүүд байдаг юм. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд монголын парламентын бодлого тодорхойлох, хууль тогтоох үндсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн гол шугамыг нэгтгэн илэрхийлсэн энэхүү баримт бичгийн эмхэтгэлийг Улсын Их Хурлын Тамгын газар, УИХ-ын дэргэдэх Бодлогын шинжилгээний төвөөс хамтран бэлтгэж, "Ардчилсан засаглалын парламентыг бэхжүүлэх нь” төслийн дэтжлэгтэйгээр уншигч Танд 2 ботъ /1-р боть, 1990-2000 он, 2-р боть, 2000-2004 он/ болгон толилуулж байна. Эл баримт бичгийн эмхэтгэлд Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламент-Улсын Бага Хурал, шинэ Үндсэн хуулийн дагуу 1992 оноос байгуулагдан ажиллаж байгаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ дахь нам, эвслийн бүлгийн төлөөлөгчдийн хэлсэн үг, илтгэлүүдийг УИХ-ын архивт хадгалагдаж буй анхны эхээс нь түүвэрлэн оруулсан болно. Монголд байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан гаргаж буй энэхүү илтгэл, хэлсэн үгийн эмхэтгэл нь манай улс төрчид, эрдэмтэн судлаачид, багш, докторант, магистрантууд, оюутан сурагчид, улс төр, төрийн бодлогын асуудлыг сонирхогч өргөн олон уншигчдын хэрэгцээнд зориулагдаж байгаа юм. Баримт бичгийн эмхэтгэлийг цаашид үргэлжлүүлж цуврал боть болгон хэвлэж байхаар төлөвлөж байна. Эмхэтгэлийн эхийг хэвлэлд бэлтгэхэд УИХ-ын дэргэдэх Бодлогын шинжилгээний төвийн ажилтан Г.Билгээ, Ө.Мөнхтунгалаг, Г.Ганбаяр, Д.Алтангэрэл Т.Жатьянжав, Я.Гончигсурэн нар оролцов. Доктор, профессор Г. Чулуунбаатар
МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Г А Р Ч И Г Өмнөх үг.................................................................................................................3 НЭГ. УЛСЫН БАГА ХУРАЛ 1990-1992 Улсын Бага Хурлын анхдугаар Чуулган Чуулганыг нээж БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч, УБХ-ын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг (1990.09.13).......................... 15 Чуулганы нээлт дээр БНМАУ-ын ерөнхийлөгч П.Очирбатын хэлсэн үг (1990.09.13)..............................................................16 Чуулганы хуралдаан дээр БНМАУ-ын Засгийн газрын бутэц, бурэлдэхүүний тухай Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн тавьсан илтгэл (1990.09.24)........................................ 18 УЛСЫН БАГА ХУРЛЫН IV ЧУУЛГАН Чуулганы хуралдаан дээр БНМАУ-ын Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын дарга П.Очирбатын тавъсан илтгэл (1991.10.10)................ 22 БНМАУ-ын Бага Хурлын үйл ажиллагааны тайлан, хууль тогтоох ажлыг сайжруулах зорилтын тухай Ардын Их Хурлын чуулганы хуралдаан дээр УБХ-ын дарга Р.Гончигдоржийн тавьсан илтгэл (1992.01.24)..........................................................................27 Улсын Бага Хурлын V Чуулган Чуулганы хуралдаан дээр Үндэсний аюулгүй бодлогын зөвлөлийн тухай хуулийн төслийн талаар БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбатын хэлсэн үг (1992.05.14)............................................................46 Чуулганыг хааж УБХ-ын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг (1992.07.06)...................................................... 52
МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 7 ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НЭГ ДЭХ УДААГИЙН СОНГУУЛЬ 1992-1996 УИХ-ЫН АНХДУГААР ЧУУЛГАН (1992.07.20-1992.08.21) Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын хэлсэн үг (1992.07.20)............................................................56 УИХ-ын сонгуулийн дүнгийн тухай Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга С.Лхагвасүрэнгийн хийсэн мэдээлэл (1992.07.20)...........57 Чуулганы нээлт дээр УИХ-ын гишүүд тангараг өргөсөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын хэлсэн үг (1992.07.20)............. 60 Чуулганы нээлт дээр УБХ-ын дарга асан Р. Гончигдоржийн хэлсэн үг (1992.07.20)......................... 62 Чуулганыг хааж УИХ-ын дарга Н.Багабандийн хэлсэн үг (1992.08.21)...........................................................72 УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН (1992.09.28-1992.10.09) Чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн тухай Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрайн тавьсан илтгэл (1992.09.28)........................... 73 УИХ-ЫН 1992 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (1992.10.13-1993.02.18) Чуулганыг нээж УИХ-ын дарга Н.Багабандийн хэлсэн үг (1992.10.13).................................. 83 Чуулганыг хааж УИХ-ын дарга Н.Багабандийн хэлсэн уг (1993.02.18).........................................................86 УИХ-ЫН 1993 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (1993.03.26-1993.07.16) Чуулганыг нээж УИХ-ын дарга Н.Багабандийн хэлсэн үг (1993.03.26)..........................................................73
8 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Чуулганыг хааж УИХ-ын дарга Н.Багабандийн хэлсэн үг (1993.07.16)........................................................... 97 УИХ-ЫН 1993 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (1993.10.04-1994.01.17) Чуулганыг нээж УИХ-ын дарга Н.Багабандийн хэлсэн үг (1993.10.04)........................................................103 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын хэлсэн үг (1993.10.04) ...................................................111 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрайн хэлсэн үг (1993.10.04)...............................................................121 Чуулганы нээлт дээр УИХ-ын гишуун Ц.Элбэгдоржийн хэлсэн үг (1993.10.04).......................................................125 Чуулганыг хааж УИХ-ын дарга Н.Багабандийн хэлсэн үг (1994.01.17)..........................................................128 УИХ ЫН 1994 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (1994.03.14-1994.07.08) Чуулганыг нээж УИХ-ын дарга Н.Багабандийн хэлсэн үг (1994.03.15)........................................................ 134 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын хэлсэн үг (1994.03.15)......................................................... 144 Чуулганы нээлт дээр Эдийн засгийг тогтворжуулах талаар Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зорилтын тухай Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрайн хийсэн мэдээлэл (1994.03.15)................................................... 151 Чуулганы нээлт дээр УИХ-ын гишүүн Ц.Элбэгдоржийн хэлсэн үг (1994.03.15)...................................................... 161 Чуулганыг хааж УИХ-ын дарга Н.Багабандийн хэлсэн үг (1994.07.08)........................................................ 172 УИХ-ЫН 1994 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (1994.09.22-1995.01.16) Чуулганыг нээж УИХ-ын дарга Н. Багабандийн хэлсэн үг (1994.09.22).........................................................176
МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 9 Чуулганыг хааж УИХ-ын дарга Н-Багабандийн хэлсэн үг (1995.01.16)........................................................180 УИХ-ЫН 1995 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (1995.03.06-1995.07.04) Чуулганыг нээж УИХ-ын дарга Н.Багабандийн хэлсэн үг (1995.03.06)........................................................181 Чуулганы хуралдаан дээр «Монгол Улсын төрийн удирдлагын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл»-ийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын тавьсан илтгэл (1995.03.06)...........................................185 Чуулганыг хааж УИХ-ын дарга Н.Багабандийн хэлсэн үг (1995.07.04)....................................................... 194 УИХ-ЫН 1995 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (1995.10.10-1996.01.22) Чуулганыг нээж УИХ-ын дарга Н.Багабандийн хэлсэн үг (1995.10.10)........................................................................................................ 194 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын хэлсэн үг (1995.10.10)..........................................................200 Чуулганы нээлт дээр УИХ-ын гишуун Д.Ганболдын хэлсэн үг (1995.10.10)..........................................................210 Чуулганыг хааж УИХ-ын дэд дарга Ж.Гомбожавын хэлсэн үг (1995.01.22)...................................................... 219 УИХ-ЫН 1996 оны хаврын ээлжит Чуулган (1996.03.22-1996.07.16) Чуулганыг нээж УИХ-ын дарга Н.Багабандийн хэлсэн үг (1996.03.22).........................................................223 Чуулганы нээлт дээр УИХ-ын гишүүн, МСДН-ын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг (1996.07.22).................... 228 Чуулганы хаалт дээр Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрайн хэлсэн үг (1996.07.16)................................................................233
10 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Чуулганы хаалт дээр УИХ-ын гишуун Д.Ганболдын хэлсэн үг (1996.07.16).............................................................240 Чуулганыг хааж УИХ-ын дарга Н.Багабандийн хэлсэн үг (1996.07.16)........................................................243 БНМАУ-ын Бага Хурал, Монгол Улсын Их Хурлын нэг дэх удаагийн сонгуулийн чуулганы хуралдаан дээр хэлсэн үгийн ишлэлийн жагсаалт...................................... 255 ГУРАВ. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХОЁР ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛЬ 1996-2000 УИХ-ЫН АНХДУГААР ЧУУЛГАН (1996.07.18-1996.08.01) Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын хэлсэн үг (1996.07.18)..........................................................257 УИХ-ын сонгуулийн дүнгийн тухай Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга С.Лхагвасүрэнгийн мэдээлэл (1996.07.18).....................258 Чуулганы хуралдаан дээр Монгол Улсын ерөнхийлөгч П.Очирбатын хэлсэн үг (1996.08.01)..........................................................260 Чуулганыг хааж УИХ-ын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг (1996.08.01).................................................... 275 УИХ-ЫН 1996 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (1996.10.03-1997.02.06) Чуулганыг нээж УИХ-ын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг (1996.10.03).................................................... 276 Чуулганыг хааж УИХ-ын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг (1997.02.06).................................................... 278 УИХ-ЫН 1997 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (1997.4.05-1997.7.10) Чуулганыг нээж УИХ-ын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг (1997.04.05).................................................... 281
МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 11 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын хэлсэн үг (1997.04.05).......................................................... 282 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхсайханы хэлсэн үг (1997.04.05).........................................................291 Чуулганы нээлт дээр МҮАН, МСДН-ын Ардчилсан холбоо эвслийг бүлгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Ц.Элбэгдоржийн хэлсэн үг (1997.04.05)...............................................................................307 Чуулганы нээлт дээр УИХ-ын гишуун, МАХН-ын дарга Н.Багабандийн хэлсэн үг (1997.04.05)..........................319 Чуулганы нээлт дээр УИХ-ын гишүүн, МУНН-ын дарга О.Дашбалбарын хэлсэн үг (1997.04.05).......................326 Чуулганыг хааж УИХ-ын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг (1997.07.10).....................................................328 УИХ-ЫН 1997 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (1997.10.01-1998.01.23) Чуулганыг нээж УИХ-ын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг (1997.10.01).....................................................332 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Еронхийлөгч Н.Багабандийн хэлсэн үг (1997.10.01).........................................................334 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхсайханы хэлсэн үг (1997.10.01).......................................................... 339 Чуулганы нээлт дээр УИХ-ын Дэд дарга, УИХ дахъ МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо эвсэлийн бүлгийн ахлагч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг (1997.10.01)......... 342 Чуулганы нээлт дээр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Н.Энхбаярын хэлсэн үг (1997.10.01)............350 Чуулганы нээлт дээр УИХ-ын гишүүн, МУНН-ын дарга О.Дашбалбарын хэлсэн үг (1997.10.01).......................................... 363 Чуулганыг хааж УИХ-ын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг (1998.01.23)....................................................371
12 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I УИХ-ЫН 1998 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (1998.04.06-1998.08.28) Чуулганыг нээж УИХ-ын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг (1998.04.06)....................................................373 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн үг (1998.04.06)........................................................376 Чуулганы нээлт дээр Монгол Улсын ерөнхий сайд М.Энхсайханы хэлсэн үг (1998.04.06)...........................................................386 Чуулганы нээлт дээр УИХ-ын гишүүн, УИХ дахь МҮАН-МСДН-ын «Ардчилсан холбоо» эвслийн бүлгийн орлогч дарга Шаравжамцын Батбаярын хэлсэн үг (1998.04.06)........392 Чуулганы нээлт дээр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Н.Энхбаярын хэлсэн үг (1998.04.06).............394 Чуулганы нээлт дээр УИХ-ын гишүүн, МУНН-ын дарга О.Дашбалбарын эхэлсэн үг (1998.04.06)......................401 Чуулганыг хааж УИХ-ын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг (1998.08.28)..................................................... 409 УИХ-ЫН 1998 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (1998.10.01-1999.01.22) Чуулганыг нээж УИХ-ын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг (1998.10.01)..................................................... 411 Чуулганы нээлт дээр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Н.Энхбаярын хэлсэн үг (1998.10.01).............413 Чуулганы нээлт дээр УИХ-ын гишүүн, МУНН-ын дарга О.Дашбалбарын хэлсэн үг (1998.10.01)........................................... 415 Чуулганы хуралдаан дээр Улсын нийгэм, эдийн засгийн бодлого, байгалъ орчныг хамгаалах, Улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төрөөс мөнгөний бодлогоор баримтлах чиглэлийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Н Багабандийн хэлсэн үг (1998.11.13).....420 Чуулганыг хааж УИХ-ын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг (1999.01.22)..................................................... 430
13 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I УИХ-ЫН 1999 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (1999.4.05-1999.7.30) Чуулганыг нээж УИХ-ын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг (1999.04.05).....................................................431 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн үг (1999.04.05)....................................................... 433 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Наранцацралтын хэлсэн үг (1999.04.05).............................................440 Чуулганы нээлт дээр УИХ-ын гишүүн, УИХ дахь МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо эвслийн бүлгийн ахлагч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг (1999.04.05)..........................446 Чуулганы нээлт дээр УИХ-ын гишүүн, УИХ-дахь МАХН-ын бүлгийн ахлагч Н.Энхбаярын хэлсэн үг (1999.04.05).............457 Чуулганы нээлтийг хааж УИХ-ын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг (1999.04.05).................... 463 Чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн үг (1999.07.22)........................................................464 Чуулганыг хааж УИХ-ын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг (1999.07.30)....................................................465 УИХ-ЫН 1999 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (1999.10.01-2000.2.04) Чуулганыг нээж УИХ-ын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг (1999.10.01)................................................... 467 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд Р.Амаржаргалын хэлсэн үг (1999.10.01).................................................. 468 Чуулганы нээлт дээр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн дэд ахлагч Ц.Нямдоржийн хэлсэн үг (1999.10.01)......................480 Чуулганы нээлт дээр УИХ-ын гишүүн, МУШЁН-ын дарга О.Дашбалбарын хэлсэн үг (1999.10.01)...........................................489 Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандиас ирүүлсэн илгээлт (1999.10.01).......... 491
14 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Чуулганыг хааж УИХ-ын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг (2000.02.04)..................................................... 494 УИХ-ЫН 2000 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (2000.04.05-2000.05.19) Чуулганыг нээж УИХ-ын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг (2000.04.05)................................................... 497 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд Р.Амаржаргалын хэлсэн үг (2000.04.05)...................................................499 Чуулганы нээлт дээр УИХ-ын гишүүн, УИХ-дахь МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо эвслийн бүлгийн ахлагч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг (2000.04.05).......................... 511 Чуулганы нээлт дээр УИХ-дахь МАХН-ын бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Энхбаярын хэлсэн үг (2000.04.05)...............................530 Чуулганы хаалт дээр Монгол Улсын Ерөнхий сайд Р.Амаржаргалын хэлсэн үг (2000.07.06)...................................................537 Чуулганыг хааж УИХ-ын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг (2000.07.06)................................................... 539 Монгол Улсын Их Хурлын хоёр дахь удаагийн сонгуулийн чуулганы хуралдаан дээр хэлсэн үгийн ишлэлийн жагсаалт.................. 542
15 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Нэг. УЛСЫН БАГА ХУРАЛ 1990-1992 УЛСЫН БАГА ХУРЛЫН АНХДУГААР ЧУУЛГАН Чуулганыг нээж БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг 1990.09.13 Эрхэм хүндэт гишүүд ээ! Улс орны маань улс төр, нийгэм, эдийн засгийн амьдрал ээдрээтэй боловч сонирхолтой үед та бид хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах бүрэн эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага БНМАУ-ын Бага Хуралд олны итгэл өвөртлөн сонгогдоод анхныхаа чуулганыг хийх гэж байна. Та бид төрийн нэр хүндтэй, хариуцлагатай алба хаших болсноо эх орон, ард түмнийхээ өмнө бүрнээ ухаарч байна. Төрийн хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах үндсэн үүргийг хэрэгжүүлэхийн тулд өөрийн оюун ухаан, авьяас билгээ дайчлан ажиллаж ард түмнийхээ язгуур ашиг сонирхолыг иш үндэс болгон аливаа асуудлыг бүрэн эрхийнхээ дагуу хэлэлцэн шийдвэрлэх эрх, үүрэг бидэнд оногддоо. Хууль тогтоох засаглалыг Улсын Бага Хурал хэрэгжүүлэхдээ хууль зүйн шинжлэх ухааны дэлхий дахинаа тогтсон жишиг, түүний өөрийн гэсэн өвөрмөц горим журам байдгийг чанд баримталж өөрийн орны түүхэн онцлог уламжлал, ард түмнийхээ ёс заншлыг харгалзан үзэх явдал зүй ёсоор тавигдаж байна гэж хэлэх бүрэн үндэстэй. Тус орны нийгэм, улс төрийн амьдралд хүн төрөлхтний хөгжлийн жам ёсоор хийх ёстой болоод байгаа өөрчлөлт, шинэчлэл нь та биднийг улс төр, эрх зүйн соёлд гүнзгий суралцахыг шаардаж байгаагаас гадна эдийн засаг, улс төр, эрх зүйн мэдлэг боловсролоо дээшлүүлэх энэ талаар ихээхэн туршлага хуримтлуулахыг шаардаж байна. Ингэж чадвал бид хамтаараа ямар ч асуудлыг үнэн зөв шийдэх чадвартай байх болно. Үүнийг хамт хөдөлмөрчин хүний эрэлт хүсэлтийг Улсын Бага Хурлын гишүүн бүр анхааралтай хүлээн авч тэр бүгдийг сэтгэл зүтгэл гаргаж биелүүлэх үүрэгтэй. Нэг ч хүний эрх ашиг хөсөр орхигдоход Улсын Бага Хурлын гишүүн хүн оролцох ёсгүй төдийгүй ийм байдал гаргахтай хүлцэн тэвчихгүй. Хүний эрхийг хамгаалах, хүн байгаль, нийгмийн хөгжлийн ухаалаг харьцааг тогтоох, хүний чөлөөтэй амьдрах, өсөж хүмүүжих боломжийг бүх
16 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I талаар хангах, төр, иргэний хоорондын харилцаанд харилцан эрх, үүрэг хүлээх, тэдгээрийн эдийн засаг, улс төр, хууль зүйн баталгааг тогтоож хэрэгжүүлэх явдал Улсын Бага Хурлын нэг гол зангилаа асуудал болно. Ингэхдээ Улсын Бага Хурал нь Засгийн газар, төр, олон нийтийн бусад байгууллагатай хамтран ажиллах талаар онцгойлон анхаарах ёстой юм. Улсын Бага Хурлын үйл ажиллагаа нь ард түмний өөрөө удирдах ёсны гол гол хэлбэрүүдийг тогтоон хэрэгжүүлэхэд чиглэх бөгөөд энэ нь нам, олон нийтийн байгууллага, улс төр, олон түмний бусад хүчний зохион байгуулалт, эрх зүйн үндсийг тогтоож, түүнийг хэрэгжүүлэх үйл явцад төрийн хяналт тавих явдал мөн. Ингэснээр хууль цаазат төр нь манай улс төрийн тогтолцооны цөм болох нэг боломж бүрдэнэ. Монголын төрийн байгуулалтын тогтолцоо, түүний дотроос хууль хамгаалах хийгээд хяналт шалгалтын байгууллагуудын зохин байгуулалт, үйл ажиллагааны зарчмын өөрчлөлт хийх шаардлагатай болж байна. Энэ талаар ч Ардын Их Хурлын анхдугаар хуралдаанаас анхныхаа үүрэг даалгавар авлаа. Юуны өмнө төрийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл, эрхлэх асуудлуудынх нь давхардлыг арилгах, хутгалдан холилдож хөл толгойгоо олохоо больдог нэг төрлийн асуудлаар төрийн байгууллагууд шил шилээ даран хөөцөлдөн хяналт шалгалт явуулж элдэв янзын бичиг баримт, мэдээ цуглуулдаг явдлыг эцэс болгох хэрэгтэй байна. Эцэст нь тэмдэглэж хэлэхэд Монгол Улсын төр, улс төр, нийгэм, эдийн засгийн байгуулалтын тогтолцоог бүхэлд нь нэгдмэлээр өөрчлөн хөгжүүлэх явцад манай парламент ёсыг хэрэгжүүлэх гол хэлбэр нь болсон Улсын Бага Хуралд шийдвэрлэх зорилт багагүй ногдож байгааг тэмдэглээд БНМАУ-ын Бага Хурлын анхдугаар чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье. Та бидний зорьсон зорилго сэтгэлчлэн бүтэж байхын ерөөл өргөе.1 Чуулганы нээлт дээр БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбатын хэлсэн үг 1990.09.13 БНМАУ-ын Бага Хурлын гишүүн, хүндэт нөхөд өө! БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан ихээхэн ажил хэрэгч, ардчилсан, ил тод байдалд болж, хоёрхон хоногийн өмнө ажлаа амжилттай дуусган өндөрлөлөө. Энэ өдрүүдэд төрийнхээ шинэ тогтолцоог бодитойгоор хэрэгжүүлэн төлөвшүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын олон чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний дотор хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах бүрэн эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага - БНМАУ-ын Бага Хурлыг сонгон бүрэлдүүлснийг манай ард түмэн сэтгэл нэн ханамжтай хүлээн авлаа. Улсын Бага Хурал өнөөдөр анхдугаар чуулганаа ёслол төгөлдөр нээж байгаа энэ ялдамд БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч, Улсын
МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 17 Бага Хурлын дарга н.Гончигдорж, Улсын Бага Хурлын орлогч дарга н.Зардыхан, Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга н.Чимид нарт болон Улсын Бага Хурлын гишүүн нэг бүрт чин сэтгэлийн халуун баяр хүргэж Бага Хуралд гүн итгэл, хүндэтгэлээ илэрхийлье. Та бүхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол нийгмээ шинэ маягаар эмхлэн төвхнүүлэх, эрх зүйт төрийг төлөвшүүлэх их үйлсийг Улсын Бага Хурал гардан хариуцаж, шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх учиртай гэж ард нийтээр өндөр итгэл найдвар хүлээлгэж байна. Энэ өргөн цар хүрээтэй, нарийн төвөгтэй зорилтуудыг Улсын Бага Хурлын гишүүд Та бүхэн шийдвэрлэх болно. Миний бие Ерөнхийлөгчийн хувьд хууль тогтоох, гүйцэтгэн захирамжлах дээд байгууллагуудын харилцан үйл ажиллагааг зохицуулан чиглүүлэх үүргийнхээ дагуу Улсын Бага Хуралтай үр ашигтайгаар нягт хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байгаагаа нотлон илэрхийлье. Чингэхдээ улс орон, ард түмнийхээ эрх ашгийг дээдлэн үзэж, БНМАУ-ын Үндсэн хуулиар тодорхойлсон зарчим, хэм хэмжээг чандлан баримталж байх болно. Эрх зүйт төрийн нэг чухал шинж бол төрийн тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг бүр хуулиар тогтоосон өөрийн эрх хэмжээний дотор үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ бүтцийн бусад бүрэлдэхүүн хэсгийн эрх хэмжээг хүлээн зөвшөөрч хүндэтгэж байдагт оршино. Улсын Ерөнхийлөгч үйл ажиллагаандаа ийм л зарчмыг иш үндэс болгож байх бөгөөд Бага Хурлын гишүүд Та бүхэн ч энэ зарчмыг хүндэтгэн сахиж, улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэх нэгэн үзүүрт сэтгэлээр хандана гэдэгт бат итгэж байна. Та бүхэн анхдугаар чуулганаараа улс орныхоо эдийн засгийг тогтворжуулж, сэргээн хөгжүүлэх амин чухал үйлсийг гардан зохион байгуулж ард түмнийхээ өмнө хариуцах Засгийн газрыг эмхлэн байгуулах гэж байна. Иймд онц хариуцлагатай үүрэг хүлээх Засгийн газрыг эмхлэн байгуулахад Бага Хурлын гишүүд Та бүхэн туйлын ажил хэрэгчээр хандана гэдэгт эргэлзэхгүй байна. Улсын Бага Хурлын гишүүний нэр хүндтэй бөгөөд нөр хариуцлагатай ажил үйлсэд тань амжилт хүсье. Та бүхний үг тань цэгц шударга, үйлс тань ариун цагаан байх болтугай. Бага Хурлын чуулганы ажиллагаанд амжилт хүсье.2
18 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Чуулганы хуралдаан дээр БНМАУ-ын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн тавьсан илтгэл 1990.09.24 БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга хүндэт нөхөр Р.Гончигдорж танаа, Улсын Бага Хурлын гишүуд, хундэт нөхөд өө! Улс төрийн шинэ тогтолцооны нөхцөлд Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудал эх орны цаашдьш хөгжил, цэцэглэлт, хүн ардын амьдрал, хүсэл эрмэлзлийн эрхэм дээд эрх ашгийг тусгасан, нарийн төвөгтэй асуудал болохыг гүнээ ухамсарлаж БНМАУ-ын Ардын Их Хурлын анхдугаар хуралдаанаас хойш өнгөрсөн хугацаанд улс төрийн бүх хүчнүүдтэй нягт хамтран ажиллаж, Засгийн газрын чиг бодлого, зохион байгуулалтын асуудлыг олон талаас нухацтай авч үзэж зөвлөлөө. Улс төрийн намууд, Улсын Бага Хурлын байнгын хороодын удирдлагатай зөвлөлдсөний үндсэн дээр БНМАУ-ын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар санал боловсруулж Та бүхэнд өргөн барьж байна. Энэхүү саналыг боловсруулахдаа Засгийн газар улс нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтийн нэн хариуцлагатай үед үйл ажиллагаагаа явуулах онцлогийг харгалзан дараах үндсэн зарчмуудыг баримталсан болно. Тухайлбал, нэгдүгээрт, Засгийн газар олон намын төлөөлөгчдийг оролцуулж бүх ард түмнийхээ санаа бодлыг илэрхийлсэн үйл ажиллагаагаа явуулах ёстой гэж үздэг. Хоёрдугаарт, Засгийн газар нь нэгдмэл танхимын зарчмаар ажиллаж хамтын хариуцлага хүлээх ба төрийн сайд өөрийн эрхэлсэн асуудлаар өргөн эрх эдэлж эцсийн үр дүнгээр ажлаа хариуцах зарчим баримталж байна. Гуравдугаарт, Засгийн газар үйл ажиллагаагаа мэргэжлийн өндөр түвшинд явуулж улс орны амьдралын гол зангилаа асуудлыг шийдвэрлэх чадвартай байх ёстой гэж үзэж байна. Дөрөвдүгээрт, Засгийн газар тогтвортой, найдвартай ажиллагааг хөнгөн шуурхай, оновчтой ажиллагаатай хослуулах шаардлага хангахуйц зохион байгуулалтын бүтэцтэй байж улс, нийгмийн амьдралын хэрэгцээ, хөгжлийн хандлагад уянаар зохицох болно. Засгийн газрыг 15 яам, улсын хороо, харьяа 9 газраас бүрдсэн бүтэцтэй байхаар төлөвлөж байна. Тухайлбал, 1. Гадаад харилцааны яам 2. Хууль цаазат, засаг захиргааны яам 3. Цэргийн яам 4. Сангийн яам 5. Соёл, боловсролын яам 6. Эрүүлийг хамгаалах, нийгэм хангамжийн яам 7. Хөдөлмөрийн яам
catalog.parliament.mnRkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw