56 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Хоёр. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НЭГ ДЭХ УДААГИЙН СОНГУУЛЬ УЛСЫН ИХ ХУРЛЫН АНХДУГААР ЧУУЛГАН Чуулганыг нээж Монгол Улсын Еронхийлөгч П.Очирбатын хэлсэн үг 1992.07.20 Улсын Их Хурлын гишүүд ээ! Сонгогч түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдсон Монгол төрийн шинэ түшээ Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье. Өнөөдөр та бүхэн эртний түүхт Монгол улс даяар өрнөсөн ардчилсан шинэтгэлийг сонгогч олныхоо тусын тулд эргэлт буцалтгүй үргэлжлүүлэх ариун үйлсээ эхлэхээр Улсын Их Хурлын анхдугаар чуулгандаа хуран цуглаад байна. Засаглалыг тэнцвэртэй хуваарилах онолд суурилуулан бүтээсэн ардчилсан Үндсэн хуулийнхаа дагуу манай төрийн тогтолцоог эмхлэн бүрдүүлэхээс Та бүгдийн үйл ажиллагаа эхлэх ёстой болж байна. Монгол Улс, монголын ард түмний хувь заяа та бүхний эрдэм ухаан, иргэний зориг, үйл ажиллагаанаас ихээхэн хамаарах боллоо. Монголчууд амар амгалан, элбэг хангалуун, амьдрах нөхцөлтэй болж чадах эсэх нь Та бүгдээс шалтгаалах болно. Энэ түүхэн үүргээ Улсын Их Хурлын гишүүд та нар амжилттай биелүүлж чадна гэдэгт итгэж байна. Түүхэн ээдрээтэй, нэн эгзэгтэй шилжилтийн цаг үед Монгол төрийн нуруу түшилцэх нэр хүндтэй бөгөөд асар хариуцлагатай үйлс тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ёрөөлийг өргөн дэвшүүлье. Өнөөдөр Улсын Их Хурлын 76 гишүүн бүгд хүрэлцэн ирсэн нь Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтын дагуу Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа тул Монгол Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг нээснийг мэдэгдье.8
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw