Монгол улсын парламент - боть 1

198 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I бэхжүүлэх эрх зүйн үндсийг боловсронгуй болгоход чиглэсэн хэд хэдэн хуулийг хэлэлцэж батлах юм. Үүнд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний тухай болон хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай зэрэг гол чухал хуулиуд орж байгаа юм. Улсын Их Хурлын сонгуулийн хууль нь Улсын Их Хурал, тус орон дахь намуудын систем, улмаар ардчиллын тодорхой загвар бүрэлдэн төлөвшихөд ихээхэн үр нөлөөтэй болохыг та бид мэдэх билээ. Тийм ч учраас УИХ-ын гишүүд энэ бүхнийг Үндсэн хуулийн заалт, Монгол Улсынхаа онцлог, үндэсний эрх ашигт нийцүүлэн зөв төлөвшүүлэхийн төлөөнөө сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд хандана гэдэгт найдаж байна. Сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгохтой уялдуулан улс төрийн намын тухай хуулийг ч авч үзэж болох талтай. Улс оронд ардчилсан дэг ёс тогтож, улс төрийн намууд зөвхөн парламентийн аргаар үйл ажиллагаа явуулах болсон өнөө үед аливаа байгууллагыг улс төрийн нам мөн гэж үзэх эсэх тухай шалгуурыг парламентын сонгуульд хир үр дүнтэй оролцсоноор нь авч үздэг туршлага байдаг бөгөөд түүнийг авч хэрэглэх саналыг ч судалж үзүүштэй юм. Нийгмийн хуучин харилцааг эвдэж шинэ харилцааг үүсгэн бүтээх ажил хуулийн хүчээр хийгдэж байна. Хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын хувьд Монгол Улсын Их Хурал энэ талаар онцгой үүрэг үүрч, хүлээж байгааг бид бүрнээ ухамсарладаг билээ. Хариуцлагатай, нарийн төвөгтэй энэхүү үүргийг хүлээхийн тул Улсын Их Хурлын гишүүд маань ихээхэн чармайлт гаргаж байгаа юм. Гэлээ ч гэсэн алдаа дутагдал гарсаар байгааг үгүйсгэх юун. Үүнийг сонгогчид маань л зөв шударгуу үнэлж дүгнэнэ. Ардчиллын ёс зарчим ч ийм. Монгол Улсын Үндсэн хуулийн хэм хэмжээ ч бас ийм юм. Харин сонгогчдын итгэл найдварыг өвөртлөсөн та бидний хувьд үйл ажиллагааныхаа үр дүнг дээшлүүлэх арга замыг байнга эрэлхийлж байх нь эрхэм юм. Чухам ийм бодлын үүднээс бид Улсын Их Хурлын зохион байгуулалтыг дээшлүүлэх, хуулийн төсөл боловсруулалт, хэлэлцүүлгийн чанарыг сайжруулахын зэрэгцээ шуурхай болгоход чиглэсэн нэмэлт, өөрчлөлтүүдийг Улсын Их Хурлын тухай хуулинд оруулах гэж байна. Бид энэ удаагийн чуулганаараа нийгмийн бодлогын тухай багц хуулийг хэлэлцэнэ. Үүнд ахмадын болон тахир дутуу хүмүүсийн нийгмийн халамжийн тухай хуулиуд орж байна. Хүн амын, соёлын, шинжлэх ухаан, технологийн бодлогын тухай хууль, төрийн бодлогын үзэл баримтлал ч бас бэлтгэгдэж байна. Эдгээрийг иж цогцсоор нь хэлэлцэж баталснаар төрөөс явуулах нийгмийн бодлого үндсэндээ тодорхой болно. Шинэ хуулиудыг батлан гаргахын зэрэгцээ эл салбарт нэгэнт батлагдсан хуулиудын хэрэгжих эдийн засаг, зохион байгуулалтын нөхцдийг бүрдүүлэх нь чухал байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын санд төрөөс олгох учиртай хөрөнгийг цаг хугацаанд нь бүрэн олгохгүй, аж ахуйн нэгж, албан газрууд

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw