80 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I орчныг хамгаалах эрх зүй, эдийн засгийн механизмыг шинэчлэн бүрдүүлэхэд чиглэх болно. Энэ зорилтын хүрээнд байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах хууль эрхийн актыг боловсронгуй болгох, төр, олон нийтийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авахын хамт байгаль, орчинтой харьцах үндэсний соёл, зан заншил, өв уламжлалыг сэргээж, хүүхэд, залуучуудыг байгалиа хайрлах үзлээр хүмүүжүүлэхийг эрмэлзэнэ. Хүний амьдрах, хөгжих таатай нөхцлийг бүрдүүлэх зорилтын талаар: Засгийн газраас нийгмийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь хүн бүр Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх баталгааг хангах, эрүүл энх амьдарч, хөгжих, хөдөлмөрлөх нөхцөл бүрдүүлэх. Зах зээлд зохицсон нийгмийн баталгааны тогтолцоо, ялангуяа шилжилтийн үеийн сөрөг үр дагавараас олон хүүхэдтэй, орлого багатай, ядуу амьдралтай айл өрх, өндөр настан, өнчин хүүхдүүд, тахир дутуу иргэд зэрэг нийгмийн эмзэг хэсгийн аж амьдралыг хамгаалж, баталгааг бий болгоход чиглэгдэх болно. Хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах явдлыг төрийн хяналтад байлгаж, зах зээлийн нөхцөлд зохицсон эмнэлгийн тогтолцоог бүрдүүлэх, эрүүл мэндийн даатгалыг нэвтрүүлэх, спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төсөлд оруулсан юм. Үүнтэй холбогдуулан хүн амын удмын санг цэвэр ариун байлгах, хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, хөдөөгийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, эм био бэлдмэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, чухал хэрэгцээт эмийн нэлээд хэсгийг дотооддоо үйлдвэрлэх зорилт тавьж байна. Засгийн газар эрдэм боловсролыг нийгмийн үнэт баялаг гэж дээдлэн үзэж, шинжлэх ухаан, боловсролын асуудлыг төрийн бодлогын хэмжээнд тавьж хэрэгжүүлэхээр хөтөлбөртөө тусгаад байна. Боловсролын салбар өнөөдөр маш хүнд байдалд ороод байна. Энэ чухал салбарыг зориуд анхаарч, тусгай цогцолбор арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлнэ. Дээд боловсролын тогтолцоог зах зээлийн харилцааны шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, хөтөлбөрт төлбөртэй сургалтын хүрээг өргөжүүлэх шаардлагатай болж байна. Засгийн газраас соёлын талаар явуулах бодлого нь Монголын ард түмний үндэсний соёлыг хүн төрөлхтөний соёл иргэншлийн шилдэг ололттой хослуулан хөгжүүлэхэд чиглэгдэх болно. Соёл, урлагийн байгууллагыг зах зээлийн харилцаанд нийцсэн бүтцэд оруулж, соёл урлаг жам ёсоороо хөгжих боломж бүрдүүлэх, соёл урлагийг хөгжүүлэх, оюуны өмчийг хамгаалах эрх зүйн баталгаа бий болгохын зэрэгцээ, хүний авьяас чадварыг бодитой үнэлж, дэмжихэд чиглэсэн тодорхой алхам хийхээр төлөвлөж байна. Хүн амыг мэдээллээр хангах, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бэхжүүлэхэд Засгийн газар анхаарч байх болно. Иргэд хувиараа аж ахуй
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw