Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРААМЕНТ-1 35 тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль батлан гаргаж, нийгмийн хар аюулаар бага, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага, залуу, насан өндөр болсон хүмүүс, эмэгтэйчүүд, хөнгөрүүлэн үзэх бусад нөхцөл байдалтай хүмүүст өршөөл үзүүлэх ажлыг зохион байгууллаа. Гуравдугаарт, Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор төр олон нийтийн хяналтын шинэ тогтолцоог бий болгох ажлыг зохион байгуулах хэсгийг байгуулан ажиллууллаа. Тус ажлыг БНМАУ-ын Ардын хянан шалгах хороо, Улаанбаатар хот, дүүрэг, орон нутгийн ардын хянан шалгах байгууллагын ажилтан нартай ярилцлага хийж тэдний санал хүсэлтийг авсны зэрэгцээ энэ асуудлаар давхардсан тоогоор 665 хүний 98 захидал өргөдөл хүлээн авсан юм аа. Энэ бүхнийг үндэслэн Улсын Бага Хурал тогтоол гаргаж Ардын хянан шалгах байгууллагыг шат дараалан татан буулгаж, Улсын чанартай хяналтын үүргийг улсын хяналтын зохих албадад шилжүүлэх арга хэмжээ авлаа. Улсын даалгаврын биелэлтийг хянан шалгах, өмчийн хамгаалалт, хадгалалт, бүртгэл, тайлан тооцоо, дотоод болон салбар хоорондын ажлын байдлыг шалгах зэрэг БНМАУ-ын Ардын хянан шалгах байгууллагын тухай хуульд заасан үндсэн үүргийг холбогдох яам, тусгай газар болон зохих чиглэлийн улсын хянан байцаах албадад шилжүүлсний зэрэгцээ санхүү, татварын албадыг шинээр буй болгож, улсын хэмжээнд байгаа хяналт шалгалтын албадыг нэгтгэн улсын хянан байцаах газрыг Засгийн газрын дэргэд байгууллаа. Ардын хяналт шалгалтын байгууллагын үндсэн үүргийн нэгэн болох албан тушаалтнаас иргэдийн санал, өргөдөл, гомдлыг шийдвэрлэхэд чирэгдэл гаргах, эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн ашиглах зэрэг хүнд суртал, захиргаадалтын эсрэг тэмцэх үүргийг шүүх, прокурорын байгууллагад шилжүүлсэн болно. Ардын хяналт шалгалтын байгууллагын гүйцэтгэж байсан бусад үүргийг олон нийтийн байгууллага, иргэдээс хяналт тавих эрхээ хэрэгжүүлэх үндсэн дээр сайн дураараа, хамт олноороо гүйцэтгэх явдлыг хөхүүлэн дэмжихэд төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн Ардын хуралд даалгалаа. Тэгэхдээ төрийн хуулийн биелэлт зохион байгуулах, хянан шалгах, зах зээлийн харилцаанд шилжих байдлаас үүдэн гарч буй элдэв сөрөг үзэгдлийг илрүүлж арилгах механизм тодорхой бус байна. Бид асуудлыг ингэж тавихдаа Ардын хянан шалгах байгууллагыг дахин сэргээх тухай бус зах зээлийн харилцаатай тохирсон хянан шалгах бүтцийг боловсронгуй болгох, үйл ажиллагаагаа сайжруулах тухай ярьж байгаа юм аа. Дөрөвдүгээрт, Улсын Бага Хурал төрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах ажлыг байнгын хороодоор дамжуулан тодорхой асуудлаар, тухай бүр Засгийн газрын холбогдох гишүүдийн илтгэл, сонсголыг хэлэлцэх, Засгийн газрын мэдээллийг Улсын Бага Хурлын чуулганаар сонсож хэлэлцэх, ажлын хэсгийг байгуулж, ажилладаг хэлбэрээ чиглүүлж ирлээ. Өнгөрсөн хугацаанд Улсын БагаХурал БНМАУ-ын өмч хувьчлалын болон геологи, уул уурхайн салбарын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, мөн зарим хуулийн төслийг боловсруулах зэрэг 14 асуудлаар комисс, ажлын хэсэг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw