Монгол улсын парламент - боть 1

48 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I тодорхойлох ийм амин чухал асуудалд ажил хэрэгчээр хандаж, тал бүрээс нь шүүн хэлэлцэж, аль болох өргөн хүрээгээр ойлголцож, зөвшилцөх хэрэгтэй болж байна. Ийм асуудалд улс төрийн үзэл бодлоор явцуурч туйлширвал алдас, бүлэг хэсгийн эрх ашгийн үүднээс, эрх ашгийг түүнээс дээгүүр тавихаар санаархвал нүгэл болох юм. Монголын ард түмний эв нэгдлийн тулгуур суурь ингэж бүрэлдэх учиртай гэж ойлгоод Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгогдсон үүргээ биелүүлэхийг эрмэлзэж байгаа нь энэ. Одоогоор манайд Үндэсний аюулгүй байдлын тухай цэгцтэй ойлголт, түүнийг хангах цогц систем үгүйлэгдэж төр засаг, улс төр, олон нийтийн байгууллага, иргэн бүр энэ талаар ямар эрх үүрэгтэй ажиллах, өөр хоорондоо харилцах эрх зүйн хэм хэмжээг зохицуулан заасан хууль эрхийн баримт бичиг бүрдэл болоогүй байна. Түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын хүрээнд юу хамаарагдах, энэ нь яаж хангагдах, язгуур эрх ашиг гэж чухам юуг хэлэх талаар ойлгогдох төрийн нэр хэргийг гардан хөтлөгч та бидний хүрээнд ч бүрэн тогтоогүй байна. Улс төрийн үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллагууд төрийн алба хашиж байгаа хүн бүрийн ойлголт янз бүр байгаагаас дээрх асуудлуудад өөр өөрийн байр сууринаас хандаж байна. Ер нь бид адил нэр томьёо хэрэглэх боловч, түүнийхээ утга агуулгыг дор дороо өөрөөр ойлгож явдаг маань төрийн хэрэгт тус болохгүй байна. Манай нийгмийн удирдлагын болон эдийн засгийн харилцааны хуучин тогтолцоо үйл ажиллагаа нурж шинэ нь өнгөрөгч шахуу хугацаанд бүрэн төлөвшиж амжаагүй тэгээд зохих үр дүнгээ өгч чадаагүй байна. Завсрын энэ үед бид бүрэн ойлголцож, зөвших үндэс суурийн нэр томьёо, ойлголт, ухагдахуунаас эхэлж бодит ажил хэрэг болгохгүй бол горьгүй нь байна. Тус орны эдийн засаг огцом уналтанд орж, эмх журамгүй байдал газар авлаа. Монгол хүний үнэт зүйлсийн үнэлэмж, шалгуур бүдгэрч байна. Итгэл, бишрэл нь алдагдаж болзошгүй байна. Үүний дээр амьдралынх нь баталгаа суларч улмаар Үндэсний аюулгүй байдал, ард түмний язгуур эрх ашиг хөндөгдөхөд мэдэх байна. Нэгэнт байдал иймд тулаад байхад одоо болтол төрөөс тодорхой үр дүнтэй нэгдмэл үйл ажиллагаа явуулж чадахгүй шахам байна. Банк, санхүү, зээлийн асуудал... /бичлэг тасрав/ ...Би өөрөө ч энэ асуудлыг хурч тод гаргаж тавиагүйгээ ухамсарлаж байна. Энэ бүхэнд дүгнэлт хийж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуулийн төслийг боловсруулж Улсын Бага Хуралд оруулсан. Хуулийн төслийг шүүн хэлэлцэхтэй холбогдуулж юуны өмнө Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, ард түмний язгуур эрх ашгийн тухай ойлголтын талаар зарим зүйлийг товч хэлэхийг хүсч байна. Бидний эн түрүүнд ойлголцвол зохих асуудал бол үндэсний эрх ашиг, аюулгүй байдал төрийн бодлогын ойлголтын ухагдахуун гэж бодож байна. Хуучирч байсан ертөнцийн үеэс үндэсний аюулгүй байдлаа цэрэг улс төрийн аргаар хориглон хамгаалахыг эрмэлзэж байсан үзэл баримтлалаас эргэлтгүй татгалзах хэрэгтэй байна. Түүний оронд үндэсний эрх ашгаа тухайн цагийн дотоод, гадаад байдалтайгаа уялдуулж аль болохоор үр өгөөжтэй хэрэгжүүлэх, бүтээлч үзэл баримтлал тулгуурлах нь зүйтэй юм. Үндэсний

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw