МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 45 Хууль хяналтын байгууллагууд энэ талаар бодох зүйл их бий. Цаашид хууль хэрэгжүүлэх ажилд хайхрамжгүй хандсан, албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг бүх шатанд чангатгах нь зүйтэй гэж үзэж байна. Улсын Бага Хурлын зохион байгуулах, хянан шалгах ажлын голыг цаашид гагцхүү хуулийн биелэлтэнд чиглүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Үүний тулд бид юуны өмнө олон түмэнтэй тогтоосон амьд холбоог улам өргөжүүлэх, иргэдийн санаа бодлыг судлах, Улсын Бага Хурлын гишүүд, тамгын газрын ажилтнуудаас орон нутагт явж ажиллах хэмжээг бололцооны хэрээр өргөжүүлж, ажлынх нь үр дүнг дээшлүүлэх шаардлагатай байна. Төрийн гүйцэтгэн захирах дээд байгууллагын хувьд Засгийн газрын гол үүрэг нь хууль тогтоох дээд байгууллагын батлан гаргасан хуулийн биелэлтийг хангах явдал мөн. Гэвч Засгийн газрын энэ талын үйл ажиллагаа хангалтгүй байна. Улсын Бага Хурлын шийдвэрээр Хууль зүйн байнгын хорооноос эрхлэн саяхан Засгийн газраас гаргасан тогтоол, захирамжийн хууль зүйн үндэслэлийг судалж үзлээ. Судалгаанаас Засгийн газрын шийдвэрүүд, БНМАУ-н хууль, Улсын Бага Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлигийг биелүүлэх үндсэн дээр улс ардын аж ахуйн, нийгэм, соёлын байгууллага, захиргааны үйл ажиллагааг удирдан чиглүүлэх эрх, үүргээ үндсэнд нь биелүүлж байна. Гэвч эдгээр шийдвэрийн дотор Засгийн газрын эрх хэмжээнд шийдвэрлэж болох эсэх нь тодорхойгүй, заримдаа хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчиж, тогтоол шийдвэр гаргасан баримт илэрсэн юм. Яам, улсын хороо, тусгай газрын дүрмийн хууль зүйн үндэс жигдрээгүй байна. Энэ байдалд дүгнэлт хийж, гаргаж буй шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг сайжруулах, Засгийн газраас урьд батлан гаргасан дүрэм, журмыг шинэчлэхийг Улсын Бага Хурал Засгийн газарт санал болгосон юм. Улсын Бага Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өгсөн зөвлөмжийн дагуу Засгийн газар өөрийн 30 гаруй тогтоол, шийдвэрийг эргэн харж, хүчингүй болгох юм уу, зарим заалтыг өөрчлөх арга хэмжээ авч байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд хийх ажлын цар хүрээ их, бүгдээрээ парламентат ажлын бүрэн туршлагагүйгээс, Улсын Бага Хурлын ажилд дутагдал, доголдол гарч байсан боловч, бүхэлдээ ажил хэргийн төлөө, цаг хүч хайрлалгүй ажиллах, өөрийн үззл баримтлалын төлөө зарчимчаар тэмцэх, хурц маргалддаг хэрнээ эцэстээ зөвшилцөлд хүрдэг парламент ёсонд бүрнээ нийцдэг тийм ажил хэрэгч, уур амьсгал тогтож, Улсын Бага Хурлын гишүүд өөрөө, өөртөө ногдсон үүргээ биелүүлж ирлээ. Бид дотроо дутагдлаа илэн далангуй ярилцаж байлаа. Улсын Бага Хурлын гишүүн Д.Дамдинг депутатаас огцруулах саналыг зохих комисс гаргаж байсныг үндэслэн, зан ёс зүйн хэмжээг зөрчсөний учир Улсын Бага Хурлын гишүүнээс татан гаргах саналыг Ардын Их Хуралд тавьж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм. Д.Дамдингийн Ардын Их Хурлын депутатын бүрэн эрхийн асуудлыг хуулийн дагуу сонгогчид нь шийдвэрлэсэн юм. Бас Улсын Бага Хуралд суудал бүхий зарим намаас, өөр ажил, албан тушаалд томилогдсонтой холбогдуулж эрхийг нь түдгэлзүүлсэн асуудлууд байгаа. Эдгээр суудал дээр, эдгээр
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw