32 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Аж ахуйн дагнасан социалист тогтолцоог халж, олон хэвшилт тогтолцоог бий болгох нийтлэг зарчмыг аж ахуйн нэгжийн хуулиар анх тогтоолоо. Энэ нь үйлдвэрлэлийн ардчиллыг хөгжүүлж, хэмжээг нэмэгдүүлэх шинэ төлөвийг нээж байгаа юм. Дөрөвдүгээрт, олон улсын валютын сан, Шинэчлэл хөгжлийн олон улсын банк, Олон улсын санхүүгийн корпорац, Олон улсын хөгжлийн ассоциацид гишүүнээр элсэх тухай БНМАУ-ын хуулийг баталж Монгол улс олон улсын эдгээр байгууллагуудын гишүүнээр элсэн орлоо. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчдаас манайд хандах ханддага, итгэл сонирхол дээшилж гадаадын эдийн засгийн харилцаанд нээлттэй бодлого явуулах, дэлхийн эдийн засгийн нийтлэг зүй тогтолд тулгуурлан тус улсыг зах зээлийн харилцаанд шилжүүлэхэд шаардпагатай мэдээлэл, зөвлөлгөө авах, үндэсний боловсон хүчин бэлтгэх, шинжлэх ухаан техникийн дэвшлийн ололтыг өөрийн оронд нэвтрүүлэн ажиллахад таатай нөхцөл бүрдэж Монгол улс дээрх байгууллагуудтай хөнгөлөлттэй нөхцлөөр зээл тусламж авах, гадаад орнуудтай хамтарч ажиллах бололцоо нээгдэж байна. Үзэл суртлын зааг хоригоос болж 10 жил дипломат харилцаа тогтоох боломжгүй байснаас эдүгээ хүрсэн хэд хэдэн улстай дипломат харилцаа тогтоох асуудлыг хэлэлцэж шийдэхдээ аливаа ард түмний өөрөө засан тогтнох эрхийг хүндэтгэх зарчмыг баримтлах боллоо. Тавдугаарт, төрийн шинэ тогтолцоонд шилжих эхний үед оюун санааны хүрээнд шинэчлэл хийхгүйгээр нийгэм, эдийн засгийн хүрээг өөрчлөх боломжгүй гэдэг нь нэгэнт тодорхой байлаа. Улсын Бага Хурал энэ бодит шаардлагыг харгалзан сургууль, боловсролын тогтолцоог шинэчлэх, түүний байгууллагуудын чөлөөт байдлыг хангах зорилгоор БНМАУ-ын Боловсролын хуулийг баталлаа. Үүний зэрэгцээ иргэний хуульд оюуны өмчийн тухай цоо шинэ үндэслэл оруулж 1994 оноос төрийн хэргийг монгол бичгээр явуулах бэлтгэлийг хангах шийдвэр гаргасан зэрэг эхлэлийг тавьсан юм аа. Монгол бичгээ хэрэглэх тухай асуудлаар хүмүүсийн дунд багагүй маргаан байгаа боловч бид түүнийг шийдэхдээ монгол улсын түүх, соёлын өв уламжлалыг сэргээх нь зөв зүйтэй, сайн үйлс мөн гэсэн олон түмний хүсэл сонирхол, нөгөө талаас үндэсний оюуны сан хөмрөгийг хамгаалан хөгжүүлэх зорилгыг иш үндсээ болгосон юм аа. Зургадугаарт, Монгол орны улс төрийн амьдралд гарсан томоохон өөрчлөлтүүдийг тусгаж, олон нийтийн байгууллагуудын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, улмаар үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг баталсан юм аа. Энэ хуулиар иргэдийн чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхийн үндсэн дээр манай орны үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн жинхэнэ утгаараа төлөвшин хөгжих эрх зүйн үндсийг бүрдүүллээ. Зах зээлийн нөхцөлд хөдөлмөр эрхлэлт, эдийн засаг, нийгмийн эрх ашгаа хамгаалах, хамтаараа хамгаалах эрхийг хуульчлан баталгаажуулсан нэг ёсны хөдөлмөрчдийн эдлэх ёстой боловч урьд өмнө нь хэрэг дээрээ эдэлж чадаагүй тэр эрхийг бодитой болгосон юм аа.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw