Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 25 Гуравдугаарт, эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдлыг хангах явдал төрийн үүрэг байж, тус улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байх тухай эрх зүйн үндэслэлийг хуульчлан бататгах ёстой гэсэн олон түмний саналыг авч шинээр нэмсэн. Дөрөвдүгээрт, хүний эрх, эрх чөлөө, тэдгээрийг хэрэгжүүлэх баталгааны талаар олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчимд нийцүүлэн монгол улсын иргэний болон ерөөсөө аливаа хүн, хүнийхээ хувьд эдлэх эрх, эрх чөлөө, хүлээх үүргийг тусгаж, хүн бүрийн эрх зүйн харилцааны субъект байх эрхийг хуулиар хамгаалах үндэслэл тогтоох нь зүйлтэй гэж үзлээ. Үүний тулд иргэдийн эдийн засаг, нийгэм соёл, улс төрийн болон хүний эрх, эрх чөлөөг хангах баталгааг хууль зүйн үндэслэлтэй болгох хэрэгтэй гэсэн олон санал ирснийг харгалзан энэ асуудлыг төслийн 2 дугаар бүлэгт нилээн дэлгэрэнгүй байдлаар авч үзлээ. Жишээлбэл, иргэдийн сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалах эрхийг батталгаатай болгохын тулд төрийн сургуульд бүх нийтийн суурь боловсролыг төлбөргүй олгох, эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх ерөнхий үндэслэлийг тогтоохоор тусгалаа. Мөн хүний хувийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангахын үүднээс хүний нэр төрийг хамгаалах, өөрийн болон гэр бүлийнхээ гишүүд, төрөл садныхаа эрх ашгийг хамгаалах, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримт шалгуулах, шударга шүүхээр шүүгдэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах зэрэг эрхийг хууль зүйн баталгаатай болгох зорилгоор төсөлд шинээр тусгасан. Энэ бол ардчилсан ёс төлөвшин хөгжих чухал хүчин зүйл болно гэж үзэж байна. Энэ бүлэгтээ төрийн өмнө хүлээх үүрэг нь хэрэгжих боломжтой байх ёстойг харгалзан хууль дээдлэх, бусдын нэр төр, алдар хүндийг хүндэтгэх, албан татвар төлөх, байгаль орчноо хамгаалах, цэргийн алба хаах, эх орноо хамгаалах, шударгаар хөдөлмөрлөх үндсэн үүрэгтэй байхаар бодолцож уул хэсгийг өөрчилсөн. Үүний зэрэгцээ хүний хууль ёсны эрх, эрх чөлөөг тодорхой үндэслэл бүхий нөхцөл, тухайлбал, дайны болон, онц байдал зарласан зэрэг тохиодолд гагцхүү хуулиар хязгаарлаж болох тухай заалтыг шинээр нэмсэн. Төр нь хүний эрх, эрх чөлөөг хангах баталгаа бүрдүүлж, иргэдийн өмнө хариуцлага хүлээхээр төсөлд тусгаж байна. Тавдугаарт, ард нийтээр хэлэлцүүлсэн төслийн үндсэн үзэл баримтлалыг хэвээр үлдээсэн боловч төрийн байгууллагын холбогдох хэсэгт зарчмын хэд хэдэн өөрчлөлт хийх нь зүйтэй гэж комисс үзсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүдийг ард түмэн шууд 4 жилийн хугацаагаар сонгодог журмыг нэг хувилбар болгож оруулснаас гадна, Улсын Их Хурлын гишүүдийг 6 жилийн хугацаагаар сонгож, нийт гишүүдийн хоёрны нэгийг 3 жил тутамд шинэчлэн сонгож байх журмыг өөр нэг хувилбар болгон оруулж байгаа. Үүний хамтаар Улсын Их Хурал нь дарга, дэд дарга, нарийн бичгийн даргатай байхаар өөрчлөлт хийсэн явдал тэдгээрийн ажлын ачааллыг зохицуулахаас гадна Улсын Их Хурлын даргын эзгүйд нарийн бичгийн даргын гүйцэтгэх үүрэг дэд даргад туслах шаарддага гардаг зэргийг харгалзсан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw