Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРААМЕНТ-1 41 Австрали, АНУ, БНХАУ, ЗХУ, Унгар зэрэг 8 оронд манай төлөөлөгчид айлчиллаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, албаны бусад хүмүүсийг оролцуулж байлаа. Энэ хугацаанд Олон улсын парламентын холбооны үйл ажиллагаанд манай парламентын бүлгэм идэвхтэй, санаачилгатай оролцож ирлээ. Улсын Бага Хурал хоёр их хөрш оронтойгоо энх тайван найрамдал, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд ихээхэн анхаарч ирлээ. Улсын Бага Хурлын төлөөлөгчид БНХАУ-д, БХАТИХ-н төлөөлөгчид манай оронд айлчилсан нь хоёр улсын төрийн эрх барих дээд байгууллагын хооронд төдийгүй, манай хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Улсын Бага Хурал нь ЗХУ-д болж буй үйл явдлыг өөрийн анхаарлын төвд байнга байлгаж байлаа. Тухайлбал, хуучин ЗХУ-н бүрэлдэхүүнд багтаж байгаад бүрэн эрхт байдлаа тунхаглаж, тусгаар тогтнолоо зарласан бүгд найрамдах улсуудыг хүлээн зөвшөөрөх асуудлыг Улсын Бага Хурал тухай бүрд нь авч хэлэлцэн зохих шийдвэр гаргаж байсны дээр өнгөрсөн оны 8 дугаар сард ЗХУ-д болсон үйл явдлын талаар өөрийн байр суурийг цаг тухайд нь илэрхийлсэн билээ. Азийн фондын тусламжаар манайд парламентын номын сан байгуулах, түүнийг тоноглох, мөн Тамгын газарт техник, тоног төхөөрөмжийн болон боловсон хүчнийг бэлтгэхэд тусламж үзүүлж болох сонирхогч түншүүдийг олж тогтоон Олон улсын парламентын холбоо, НҮБ-н хүний эрхийн комисс, Европарламент, Австрали, Дани, ХБНГУ-тай цаашид хэлэлцээ явууллаа. Одоогийн байдлаар ОУПХ, Австрали, Данийн парламент тодорхой тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд байна. Эрхэм депутатуудад танилцуулахад парламент Их, Бага Хурлын бүлгэм гадаад арга хэмжээг хэрэгжүүлэхдээ улс орны санхүүгийн боломж нэн хязгаарлагдмал байсныг харгалзан аль болохоор арвилан хэмнэхэд анхаарсан юм. Гэвч гадаад оронд айлчилсан, туршлага судалсан манай төлөөлөгчдийн дийлэнх олонхийн зардлыг хүлээн авагч тал хариуцсан бөгөөд бид өөрийнхөө талаас нийт 9 мянган ам.доллар зарцуулжээ. Ардчилсан парламентат ёсны жил гаруй хугацаанд гадаад үйл ажиллагаанд энэ тоо их үү, бага уу гэдгийг та бүхэн мэргэн ухаандаа тунгаана биз ээ. Энд төгрөгийн зардлыг оруулсангүй. Гэхдээ парламентын гадаад харилцааны үйл ажиллагаанд анхаарах зүйл бий Ази, Номхон далайн орнуудтай манай гадаад харилцааг бүх талаар өргөжүүлэх нь энэ бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Монгол Улс Азийн орны хувьд дээрх зорилтын үүднээс Зүүн хойд азийн орнуудын парламентын удирдагчдын уулзалт хийх санал дэвшүүлж, энэ чилэлээр ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Гадаад үйл ажиллагааг өргөжүүлэх өөр нэг арга зам бол харилцаат орнуудын парламентын байнгын хороо, Улсын Бага Хурлын байнгын хорооны

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw