МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 107 нэг чухал шаардлага бол хуулиар өөрийнхөө харьяалж байгаа салбарыг сайн мэдэж, тэр хүрээндээ мэргэшсэн байх явдал юм. Чухам ийм нөхцөлд л хуулийн төсөл бэлтгэх, хянан шалгах чиг үүргээ амжилттай биелүүлж чадна. Үүний зэрэгцээ хороодын зохион байгуулах үйл ажиллагаа аль болохоор уян хатан байж, хууль болгоныг боловсруулж батлахад гишүүн нэг бүрийн оролцоог дээшлүүлэх, парламент дахь улс төрийн хүчкий харьцааг тусгах боломжтой байх ёстой гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан хэлэхэд өнөөгийн бодит байдалдаа түшиглэн Улсын Их Хурал дахь Улс төрийн хүчнүүдийн хоорондох үзэл бодлын олон ургальч байдал бүрэлдүүлэх бололцоог хуульчлан баталгаажуулах арга замын талаар Улсын Их Хурлын хуульд өөрчлөлт оруулах явдлыг нухацтай ярилцах бололцоотой гэж бодож байна. Хууль тогтоохоос гадна Их Хурлын үйл ажиллагаанд хяналт тавих, үндэсний зөвшлийг бий болгох, төлөөлөх зэрэг бүхий л үүргээ жигд өндөр түвшинд хэрэгжүүлдэг болгон сайжруулах зорилт тавигдаж байгааг тэмдэглэж байна. Улсын Их Хурлын гишүүд цаг зав, эрүүл мэндээ умартан, хуулийн хугацаанаас байнга хэтрүүлэн хуралдаж, хууль тогтоох нарийн чимхлүүр, асар их ачаалалтай хүнд хөдөлмөрт хүчин зүтгэж байгааг олон түмэн илхнээ мэднэ. Гэхдээ бидний ажилласан цагийг бүтээсэн зүйлтэй харьцуулбал илүү ихийг хийж болох байсан гэдэгтэй та бүхэн санаа нийлэх биз ээ. Чуулганы хуралдааныг удаашруулах хүчин зүйлүүдийг Улсын Их Хурлын хуульд өөрчлөлт оруулахдаа нилээдийг нь арилгаж чадна хэмээн найдаж байна. Биднийг удаан ажиллаж, хэсэг зүйл дээр том маргадаг гэж шүүмжилдэг шүүмжлэлийг тусган авахын хамт үүнийг мөн богино цагт илүү ихийг амжуулаасай гэсэн олон түмний хүсэл итгэлийн илэрхийлэл хэмээн хүлээн авч хэрэгжүүлах ёстой. Хууль санаачлагчдын Улсын Их Хуралд өргөн барьсан хууль тогтоомжийн төслийн боловсруулалт дутуу дулимаг, түүхий шүүрхий байх нь та бидний ажлыг ихэд хүндрүүлж байсан. Байнгын хороодын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж өгөөгүйгээс дийлэнхи асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, тэр ч бүү хэл, хууль хэлэлцэн батлах явцдаа, хууль боловсруулж, найруулан засч явсан нь бидний ажлыг хойш чангаах нэг тээг байсан. Тамгын газраа бүрэн дүүрэн ажиллуулж, ажилтнуудынхаа мэргэжлийн туслалцааг цаг тухайд нь авч чадахгүй, Тамгын газарт хуулиар ногдсон үүргээ хангалуун хэрэгжүүлж ирээгүй нь Улсын Их Хурлын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаад дүгнэлт хийвэл зохилтой. Улсын Их Хурлын ажлын үр дүн гишүүн нэг бүрийн хүчин зүтгэл, мэдлэг боловсрол, парламентад ажиллах дадлага, ажил амьдралын туршлагаас бүхэлдээ хамааралтай. Улсын Их Хурлын гишүүд парламентын мэргэжсэн гишүүн болохын төлөө уйгагүй мэрийн хөдөлмөрлөж, өөртөө байнга өндөр шаардлага тавьж, мэдлэг боловсролоо дээшлүүлж, улс төрийн өргөн цар хүрээтэй сэтгэж, төрийн түшээ байх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw