164 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 байх ёстой. Эцсийн эцэст хамгийн дээд эрх мэдэл болсон хууль тогтоох эрхийг гагцхүү өөртөө хадгалдаг байгууллага маань бас хуулиар тогтоосон эрх үүрэг, хариуцлагын механизмтай байх ёстой гэж үзсэний үүднээс бид ийм санал тавьсан. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэж манай ард түмэн ярьдаг. Эхнээсээ Монголын шинээр бүрэлдэж буй төрийн ардчилсан тогтолцоо хатуу дэг жаягтай төрийн түшээ нар нь өндөр ёс суртахуунтай байх нь тийм байддыг хэвшүүлэх нь үе үеийн Монголчуудын өмнө хүлээсэн Та бидний үүрэг юм. Хэдийгээр сонгуулийн сонгож авсан систем нь оновчтой биш, хэдийгээр ухуулга сурталчилгаа, хөрөнгө чинээний тэнцвэргүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа ч ардчилсан хүчнийхнээс Улсын Их Хуралд 5 ч байна уу, 6 байна уу хүнийг сонгуульд оролцогчид сонгосон нь тохиолдлын хэрэг биш гэж бид үздэг. Нэг хүн хэмжээлшгүй их эрх мэдэлтэй байхын зовлонг манай ард түмэн амсахаараа нэг болсон. Гэтэл тэр их эрх мэддийг МАХН-аас Улсын Их Хуралд суугаа гишүүд тус тусдаа жижиглэн хувааж, авч хамтын ухаан бодол нэг бодлогоор хэрэгжүүлэх ёстой байтал тус тусдаа тийм эрх мэдэлтэй болсон юм шиг загнаж байгаа нь бүр их балаг тарьж байна. Сонгуулийн дүнд бий болсон олонхи цөөнхийн бодит бус тусгалыг эрх зүйн хувьд тэнцвэржүүлэх байддаар ухаалаг зохицуулалт хийж ажиллахын оронд уг онцгой нөхцөл байдлыг олонхи Та бүхэн дангаар ноёрхох хэлбэр болгож ашигласан. Аливаа парламент сонгогчдын хүсэл зорилгыг хэрэгжүүлэгч байдаг учраас тэдний үзгээс тавих хяналт туйлын чухал. Иймээс ч бид Улсын Их Хурлын нээлттэй хуралдааны дэлгэрэнгүй бичлэгтэй ард иргэд чөлөөтэй танилцах боломжийг хуулиар нээж өгөхийг санал болгосон. Улсын Их Хурлын гишүүд Монголын төрийг төрүүлээгүй, төрүүлдэг ч үгүй, түүнийг Монголын ард түмэн сонгож бүрэлдүүлсэн гэдгийг байнга сануулж байх механизм бий болгохын тулд, гишүүд бие биендээ эрүүний шөл уулгаж Монголын төр, түмний цагийн ихэнхийг үр ашигггүй шатаадаг бус олонхи цөөнхи гэдгээрээ цэгцтэй байр сууриа илдэрхийлдэг байхын тулд ийм санал тавьсан юм. Бидний санал энэ бүгдээр хязгаарлагдаагүй ч зармын шинжтэй нэг ч санал Улсын Их Хурлын шийдвэрт тусаагүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Засгийн газрын нийгмийн халамж нэртэй арга хэмжээнүүд үүний дотор тэтгэвэр тэтгэмж авагсад, ажиллагсдын нэмэгдлийг харилцан адилгүй, нийгмийн хамгааллын түвшинд бус гал унтраах хэрэгсэл болгож ялгавартай тогтоож байгааг эцэс болгож энэ чиглэлд төрийн цэгцтэй, өгөөжтэй бодлого явуулахын тулд “Хүн амын нийгмийн хамгааллын тухай” хуулийг өнгөрөгч чуулганаар хэлэлцэж батлахыг бид санал болгосон боловч бас л хэрэгжсэнгүй. Энэ удаагийн чуулганы хэлэлцэх асууддын тухай Н.Багабанди даргын захирамжинд ч уг хуулийн нэр тусгалаа олсонгүй. Төр, засгийн бодлогын алдаа доголдол сүүдэртэй талыг ашиглаж албан тушаалаа амин хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх хэрэгсэл болгох явдлыг таслан зогсооход тус нэмэр болох зорилгоор “Хээл хахууль авах, албан тушаалаа урвуулан ашиглахтай тэмцэх тухай” хуулийг хэлэлцэх санал оруулсан боловч бас л бүтсэнгүй.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw