Монгол улсын парламент - боть 1

178 МОНГОА УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 тушаалтнуудад тавих шаардлагаа өндөржүүлж, тодорхой асуудал дээр шалгалт хийж дутагдал доголдлыг арилгуулж, алба ажилдаа эзэн болж чадахгүй хүнтэй хариуцлага тооцдог байх нь ардчилсан төрт ёсны хэвийн үйл ажиллагаа байх ёстой. Биднээс ингэж л ажиллахыг сонгогчид маань хүсч хүлээж суугаа. Нөгөө талаар төрийн алба залгуулж байгаа хүмүүсийн аж амьдралыг анхаарч, нийгмийн баталгааг хангах эрх зүйн үндсийг бүрдүүлэх нь хойш тавьшгүй зорилт болж байна. Та бидний 2 дугаар хэлэлцүүлэг хийж батлах төрийн албаны хуулинд дээрх асууддууд зохих байр сууриа эзэлнэ гэж бодож байна. Сонгогчдын маань сэтгэл дундуур байдаг өөр нэг зүйл бол Улсын Их Хурлын эрхэм гишүүдийн үүрэгт ажилдаа хандаж байгаа зохисгүй байдалтай холбоотой. Хөдөөгийн хөдөлмөрчид хэдийгээр мэдээлэл багатай байдаг ч гэсэн хэн гэдэг гишүүн хэдэн цаг хуралдаа байсангүй вэ, хэдэн цаг хоцров, ёс зүйн ямар зөрчил гаргав гэх мэтчилэнгийн мэдээлэл муугүйгээр барахгүй бидний итгэл хүлээлгэж сонгосон зарим хүн сэтгэлд хүрэхгүй байна яагаад тэдэнтэйгээ хариуцлага тооцдоггүй юм бэ? Улсын Их Хурлын гишүүдээс ажил асуудалдаа ийм байдлаар хандаж байхад дэг журам, зохион байгуулалт, ажлын хариуцдагын талаар ярьж, шаардлага тавихад бэрх байна гэдгээ илэн далангуй ярьж хатуу шүүмжилж байгаа. Үүнд бид дүгнэлт хийх ёстой. Улсын Их Хурлын нэр хүнд, ард олны төрдөө итгэх итгэл, төрт ёсоо дээдлэх, төрийн хуулийг сахин биелүүлэх зэрэг нь гишүүн бүрийн үйл ажиллагаа, биеэ авч яваа болон, асуудалд хандаж байгаа байдалтай холбоотой гэдгийг умартаж болохгүй, та бидэнд улс орондоо парламентат ёсыг төлөвшүүлэх түүхэн үүрэг ногдсон. Тийм учраас бараг чуулган бүрээр Улсын Их Хурлын тухай хуулийг авч үзэж нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа нь гайхалтай биш юм аа. Энэ удаагийн чуулганаар бид Улсын Их Хурлын хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах ба бас Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ. Тэрчлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх учиртай. Эдгээр хуулийг хэлэлцэхдээ Монгол Улсын парламентыг төлөвшүүлэх хэтийн төлөвийн үүднээс хандахын зэрэгцээ улс төрийн хүчний одоогийн байршил, харьцаа зэргийг харгалзан үзэж, бодитой хандах үндсэн дээр улс төрийн хүчнүүд парламентын хүрээнд хамтран ажиллах илүү таатай нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Эрхэм гишууд ээ! Та бид өмнөх чуулганаараа анхны хэлэлцүүлэг хийсэн хэд хэдэн хуулийг энэ чуулганы эхэнд хэлэлцүүлэн батална. Үүнд нэг их цаг хугацаа зарцуулах боломж хомс байгааг анхаарч чуулна гэдэгт найдаж байна. Түүнчлэн бид энэ чуулганаараа хууль тогтоох бодлогынхоо дагуу улс орны эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх, ардчилсан төрт ёсыг бэхжүүлэхэд чиглэсэн 20 гаруй хууль шинээр хэлэлцэн батлахаас гадна, улс орны нийгэм, эдийн засгийн байдалтай холбогдсон асуудлаа тавих Засгийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw