МОНГОЛ УЛСЫН ПАРААМЕНТ-1 75 засгийн нэр хүнд унаж, олон түмний дунд итгэл алдрах уур амьсгал газар авч болох аюултайг анхаарахгүй байж болохгүй юм аа. Аливаа юмны даацанд хиймэл биш гэхэд ердийн хязгаар байдгийг мартах ёсгүй. Энэ байр сууринаас авч үзэхэд манай орны нийгэм эдийн засгийн амьдрал нэн эгзэгтэй ирмэгт тулж ирээд байгааг ил тод хэлэх нь чухал гэж үзэж байна. Эдийн засгийн гадаад харилцааны нөхцөл эрс өөрчлөгдсөнөөс болж. гадаад худалдааны эргэлт багасаж, улмаар үйлдвэрлэл, хэрэглээний хүрээнд шууд нөлөөллөө. Үүний зэрэгцээ эдийн засгийн удирдлага, аж ахуйн дотоод уялдаа холбоо алдагдан эмх цэгцгүй, хариуцлагагүй байдал газар авсан нь хямралыг улам гүнзгийрүүлэхэд хүргэж байна. Энэ бүхнээс шалтгаалан нийгмийн үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн хоёр жил гаруй хугацаанд түргэсэх хурдацтайгаар буурч, нэг хүнд ногдох үндэсний орлогын үзүүлэлтээр манай орон арваад жилээр ухраад байна. Улсын төлбөрийн чадвар эрс доройтон, гадаад валютын нөөцгүй болж, хугацаа хэтэрсэн өр зээл нэмэгдлээ. Манай төв орон нутгийн байгууллагууд эдийн засгийн нэгдсэн бодлогын хүрээнд харилцан уялдаатай ажиллаж чадаагүй, гадаад, эдийн засгийн харилцаанд оролцож байгаа хүмүүс олон улсын нийтлэг зарчим болсон гэрээ хэлцлийн хариуцлагыг дутуу үнэлдэг, хүлээсэн үүргээ биелүүлдэггүйгээс гадна талдаа Монгол улсын зарим байгууллагын нэр хүнд буурч итгэл алдарч болзошгүй байдал нэлээд үзэгдэх болсон байна. Банкны байгууллагын арбитражийн гүйлгээний алдагдлыг нөхөж чадаагүйгээс өр өсөж байгаа төдийгүй, гадаадад барьцаанд өгсөн алтаа эргүүлж авчрах найдваргүй болсон байна. Засгийн газар 100-гаад сая долларын өр хуримтлагдсан гадаад гүйлгээний урсгал данс, өдөр хоногоор нэмэгдэж байгаа хүү, торгууль, олон зуун сая төгрөгийн санхүүжигдээгүй зарлага хүлээн авлаа. Арилжааны банкуудаас олгох зээл, гүйлгээнд гаргах бэлэн мөнгөний хэмжээнд тавих хяналт, тэдний үйл ажиллагааг төв банкнаас зохицуулах эдийн засгийн хөшүүрэг зүгшрээгүйгээс мөнгө, зээлийн хүрээнд ихээхэн хүндрэл гарч байна. Үндэсний валютын ханш зогсолтгүй буурч, энэ оны 9 дүгээр сарын 1- ний байдлаар гүйлгээнд байгаа бэлэн мөнгө гурван тэрбум орчим төгрөгт хүрээд байна. Үйлдвэрлэлийн уналт, гадаад төлбөрийн чадварын доройтолтоос шалтгаалан хүн амын хүнсний болон өргөн хэрэглээний барааны хангамж онцгой хүндэрч, гол нэрийн барааны улсын нөөц үндсэндээ шавхагдаад байна. Барааны хомсдол, үнийн өсөлтийн үед олон хүүхэдтэй, орлого багатай айл өрх, өндөр настан, харж асрах хүнгүй ганц бие хөгшид, тахир дутуу иргэдийн амьдрал илүү хүндэрч, эн түрүүнд нийгмийн зүгээс тэдний амьдралын баталгааг хангах шаардлагатай боллоо. Ажилгүйдэл манай нийгмийн хурц асуудлын нэг болж байна. Эдийн засгийн хямралын үр дагавар нийгмийн хөгжлийн салбаруудад хүндээр тусч, эрдэм боловсрол, оюун санааны үнэлэмж буурах хандлагатай
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw