4 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд /1996-2000/ ээлжит болон ээлжит бус чуулган 13 удаа хийж, 700 гаруй өдөр хуралдахдаа 470 гаруй хуулъ, 430 гаруй тогтоол хэлэлцэн баталсан байна. Улсын Их Хурлын гурав дахъ удаагийн сонгуулиар байгуулагдсан УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд /2000-2004/ ээлжит болон ээлжит бус чуулган 16 удаа хийж, 1000 гаруй хуулъ тогтоол хэлэлцэн баталжээ. Монголын парламентын үйл ажиллагааны үр дүнг илэрхийлж буй эдгээр тооны цаана манай үе үеийн парламентчдын ухаан бодол, мэдлэг чадвар, ажил амьдралын туршлага, дадлага шингэсэн монгол төрийн бодлого бий гэдгийг эрхэм уншигч Та бүхэн бэлхнээ мэдэж байгаа. Улсын Бага Хурлаас эхлээд аль ч үед ажилласан байнгын ажиллагаатай парламентууд Монгол Улсад төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэн хуваарилсан ардчилсан төрийн институтүүдийн харилцан хяналттай, уялдан зохицсон бүтэц, үйл ажиллагааг зүгширүүлэн төлөвшүүлэх, мэргэшсэн парламентчдыг төрүүлэн хөгжүүлэх, парламентын мэргэжил арга зүйн болон техник, үйлчилгээний чадварлаг аппаратыг бий болгон бэхжүүлэх, бүхэлдээ парламентын засаглал, парламентат ёсыг олон улсын жишиг, шалгуурын дагуу зүй зохистой хөгжүүлэх үйл хэрэгт бодит тодорхой хувъ нэмэр оруулсаар ирсэн юм. Үе үеийн парламентчдын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд чиглэсэн олон талт идэвхтэй үйл ажиллагаа, нөр их хөдөлмөр, уйгагүй хүчин чартайлтын үр дүнгээр эх орны маанъ эдийн засаг, нийгэм, улс төр, оюун санааны амьдралд орчин үеийн ардчилсан нийгмийн үнэлэмжүүд бодитой хэрэгжин биелж, эдүгээ Монгол Улс дэлхий дахинаа ардчиллын замаар эргэлтгүй хөгжиж улс орнуудын эгнээнд итгэл төгс багтаад байна. Ардчилсан хөгжлийн жилүүдэд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн парламент бүр ажиллах хугацаандаа дэлхийн болон бүс нутгийн парламентын байгууллагууд, гадаад орнуудын парламентуудтай хамтын ажиллагаагаа өргөтгөх чиглэлд бодит алхам хийж ирсний зэрэгцээ НҮБ, түүний системийн болон олон улсын байгуулллагуудын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, тэдгээрийн дэмжлэг туслалцаа, үр ашигтай хамтын ажиллагааг улс орныхоо аюулгүй байдлыг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан зорилтыг шийдвэрлэхэд үр бүтээлтэй ашиглах бодлого, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж ирлээ. Парламентын ээлжит болон ээлжит бус чуулганы хуралдаанаар баталсан хуулъ, тогтоолуудын зонхилох хэсэг нъ өдөр тутмын томоохон сонин, түүнчлэн "Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтлэгдэж ирснээс гадна хуулийн тусгай этхтгэл, сэдэвчилж төрөлжүүлсэн ном, товхимол хэлбэрээр хэвлэгдэж уншигч, хэрэглэгчдийн хүртээл болж байв. Харин ээлжит болон ээлжит бус чуулганы нээлт хаалт, хуралдааны явцад Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, парламентад суудалтай нам, эвслийн төлөөлөгчдийн хэлсэн үг илтгэл, түүнчлэн УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан дээр гадаадын төр, засгийн өндөр хэмжээний зочин төлөөлөгчийн хэлсэн үг бүрэн эхээрээ тэр болгон нийтлэгдэж байсангүй. Гэтэл ийм илтгэл, хэлсэн үг нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн ойрын болон хэтийн төлөвийг төрийн бодлогын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw