Монгол улсын парламент - боть 1

62 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Хорт чоно мэт жигшигдэхийн тул Төв сэтгэлийн эеийг нэн хичээ” гэж эрт үеэс Монгол түмний өврийн ном болсоор ирсэн “Оюун түлхүүр” сургаалд өгүүлснийг дахин дахин санаж, аливаа асуудалд уужуу тайвуу, ухаалаг саруул, ул үндэстэй, өндөр чадамж, өргөн мэдлэгтэй, холч бодлоготой хандан шийдвэрлэдэг төрийн үнэнч шударга, төв төвшин, мэргэн түшээ байхыг Та бүхэнд хүсэн ерөөе! Улсын Их Хурлын гишүүд төрийн сүлдэндээ тангараг өргөсөн энэ тэмдэглэлт мөчид би ард түмэндээ хандаж хүн бүр эв эеийг хичээн, төрийнхөө хууль тогтоомжийг ягштал биелүүлж, улс Монголынхоо төлөө нөр шургуу хөдөлмөрлөх аваас бид бүгд хөл хөсөр, гар газар амар амгалан аж төрөх болно гэдгийг давтан давтан хэлмээр байна. Их Хурлын Хүндэт гишүүд ээ! Монгол төрийн жолоо атгалцах үйлс тань бүтэмжтэй, төрийн нуруу төвшин, түмэн олон амгалан байх болтугай.10 Чуулганы нээлт дээр Улсын Бага Хурлын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг 1992.07.20 Эрхэм Хүндэт Ерөнхийлөгч, эрхэм хурал даргалагч, Улсын Их Хурал, Улсын Бага Хурлын эрхэм гишүүд, эрхэм зочид оо! Монголын ард түмний буурал түүхийн өгсөж уруудаж явсан нугачаанд тохиож хүнд хэцүү үеийн ахарсан зурваст төрийн жолоо барилцахаар Улсын Бага Хурал гэдэг нэгэн өрхөд бидний тавин хүн ирж байсан цаг саяхан билээ. Монгол оронд өрнөсөн адчилал нийгмийн дэвшлийн төлөө тэмцлийн шуурганаар төрж, эдүгээ хоёр жил шахам ажилласан төрийн эрх барих, хууль тогтоох байнгын дээд байгууллага болох Улсын Бага Хурлын бүрэн эрх дуусгавар болж байна. Бидэнд ногдсон цаг хугацаа түүхийн хувьд ахар богино байсан ч монгол орон хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг зүй тогтолын жамаар хөгжих дэвших үндэс сууриа тавьж, улс үндэстний амьдралыг бүхэлд нь ардчилах шинэ үеийг эхлүүлснээр монголын эх түүхэнд тэмдэглэгдэн үлдэнэ гэдэгт итгэж байна. Социализм гэгч захиргаа-хүнд суртлын тогтолцоог эвдэж хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, зах зээлийн эдийн засгийн харилцаа, төр, нийгмийн жолоодлогыг ардчилсан ёсонд шилжүүлэх хэцүү бэрх зорилтыг хуулиар баталгаажуулах нь бидний гол чиг үүрэг байлаа. Харин үйл явдал бидний санаж бодсоноос хавьгүй түргэн өрнөж өдий төдий шинэ асуудалтай тулгаран гарч ирсэн юм. Улсын Бага Хурал шинэ тулгар парламентын ёсыг үүсгэж хэн хүнгүй ардчилсан ёсны амьдралд эхлэн суралцаж, алдаа оноогоо үнэлж цэгнэх, алхам мөрөө шүүн харахад ухаан, туршлага аль аль нь дутмаг даржин байсан, амьдрал

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw