Монгол улсын парламент - боть 1

66 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I биелэлтийг зохион байгуулах, хууль тогтоомжийг биелүүлэх үүрэг бүхий гүйцэтгэх байгууллагуудын ажлыг чиглүүлэх, хянан шалгах үүргээ хэрэгжүүлэхэд цаг бололцоо хомсдож байлаа. Үүнд төрийн байгууллагын бүтцийг шинэчлэх талаар дутуу хагас алхам бас нөлөөлсөн. Бид нийгмийн төрийн байгууллын бүтэц, үйл ажиллагааг шинэчлэх гэж нэлээд оролдсон бөгөөд эл асуудал орон нутгийн захиргаа, түүний боловсон хүчнийг үнэндээ хөндөж чадсангүй. Орон нутгийн засаг захиргааны нэгж, удирдлагын тухай хуулийг батлаагүй явдал үүнд нөлөөлснийг үгүйсгэх аргагүй боловч баталсан хууль тогтоомжийг сурталчлах, мөрдөн хэрэгжүүлэх, хянан шалгах талаар гүйцэтгэх байгууллагын ихэнхи ажилтан хуулийг баталсан байгууллага нь хэрэгжүүлэх ёстой мэтээр ойлгож ирсэн хуучин сэтгэлгээтэй хэвээр үлдлээ. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллагуудын хоорондын харилцаанд хоосон зай бий болж, үйл ажилпагааных нь уялдаа холбоо суларсан тал бий. Жишээлбэл, Улсын Бага Хурал хийгээд Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч хийгээд Улсын Бага Хурал, Засгийн газар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа Үндсэн хуулинд заагдсан бүрэн эрхийн хүрээнд тод томруун хэрэгжихгүй, үйл ажиллагааны үндсэн томъёоллын талаар мэдээлэх дэг журам тогтож чадаагүй байгааг хэлэх хэрэгтэй. Ийм холбоог хангах механизм ч тодорхойгүй, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг субьектууд, хууль хэрэгжүүлэх, хамгаалах үүргээ хангалтгүй биелүүлж байгаа талаар хөдөлмөрчдөөс гаргаж буй шүүмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ нь Улсын Бага Хурлын удирдлага, байнгын хороодын сангаачилга дутагдсан, төрийн хяналтын механизм зүгшрээгүй, хамгийн гол нь хууль тогтоох үйл ажиллагааны тогтолцоо боловсронгуй биш байгаатай холбоотой юм. Энэ бүгдийг дурдахдаа тулгамдсан асуудлыг зүгээр нэг мэдээлэн тайлагнаад орхих гэсэндээ биш нэгдүгээрт, Улсын Их Хурал энэ бүхнээс сургамж авч эдгээр эхлэлүүдийг уламжлан авч дутагдал доголдлыг засаж залруулаарай гэдэг үүднээсээ, хоёрдугаарт, батлагдсан хуулийг хүндэтгэн хэрэгжүүлэх шаардлагын үүднээс хэлж байгааг тунгаана биз ээ. Улсын Бага Хурал эл бүхнийг мэдээгүй биш, мэдэж байсан, шинэ парламентад хүлээлгэн өгөх гэж ч нөөгөөгүй, эхлэн хэлэлцэж яваад энэ хүрлээ шүү гэдгийг хэлэх гэж байгаа хэрэг юм. Дээрх олон асуудлууд дотроос Улсын Бага Хурал /одоогийн Их Хурал/ болон Засгийн газрын хоорондын шинэ ажил хэргийн уялдаа холбооны асуудал санаа зовоож байна. Шинэ сонгуулийн үр дүнгээр Улсын Их Хурал болон Засгийн газрын уялдааны асуудал урьдынхаас илүү ойлгомжтой болж байна. Харин парламентын баталсан хууль, бусад шийдвэрийн биелэлтийг төрийн гүйцэтгэх мэдлээр дамжуулан хэрэгжүүлдэг зарчмыг хатуу мөрдөж биелүүлдэг болох ёстой. Энэ шаардлага Засгийн газар, орон нутгийн засаг захиргааны байгууллага, тэдгээрийн ажилтанд ч нэгэн адил хамаарагдана. Шүүх эрх мэдлийг тууштай хэрэгжүүлэх, хууль дээдлэх зарчмыг чанд сахих нөхцөл бүрдүүлэх талаар дорвитой алхам хийхгүй бол эхнээсээ Үндсэн хуулийн хүч сулрахад хүрнэ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw