Монгол улсын парламент - боть 1

124 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I хэмжээтэй уялдуулан төсөвт байгууллагын ажиллагчдын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн тогтолцоог шинэчлэх тооцоо судалгаа хийгдэж байна. Энэ бол 1994 оны төслийн хүрээнд шийдэгдэх томоохон асуудлын нэг нь юм. Бэлэн мөнгөний хомсдолын тухай яриа их бий. Мөнгө дутаж байгаа нь үнэн. Эх үүсвэр дутагдахын зэрэгцээ мөнгөний эргэлт удаан, иргэд, байгууллагууд мөнгөө банкаар дамжуулахгүйгээр гар дээрээ эргүүлэх сонирхол нэн их байгаа нь үүнд нөлөөлж байна. Энэ бол банкинд итгэх итгэл хангалтгүй, банкны үйлчилгээ хөшүүн хойрго, дээр нь татвар төлөхөөс зайлсхийхийн тулд, орлогоо нуухын тулд түгээмэл байгаатай холбоотой юм. Татвар, гаалийн албыг бэхжүүлж, чөлөөт эдийн засгийн нөхцөлд байвал зохих байранд нь гаргаж тавих шаардлага зайлшгүй болж байна. Зохион байгуулалт, хариуцлага газар сайгүй суларсан явдал ажил хэрэгт ноцтой нөлөөлж байна. Төрийн захиргааны орон нутгийн болон хууль хяналтын байгууллагын ажил өөдтэй цэгцрэхгүй байна. Зарим тохиолдолд сум, багийн Засаг дарга нарыг хуучин цагийн сум, нэгдлийн даргын нэгэн адил аж ахуйн өдөр тутмын ажилд зохицуулагчийн үүрэг гүйцэтгэхийг шаардах явдал нэлээд байна. Эхний үедээ ийм шаардлагыг ямар нэгэн хэмжээгээр харгалзан үзэхээс өөр аргагүй байгааг ойлгож байна. Монгол Улсын хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангуулах, хяналт тавих гол үүрэгтэйг мартаж болохгүй юм. Архидан согтуурах явдал газар авч, гэмт хэрэг, үүний дотор эдийн засгийн гэмт хэрэг зөрчил ихээхэн өсөж байна. Төр захиргаа, хууль хяналтын байгууллага бүх шатанд гар нийлэн ажиллаж, олон түмний дэмжлэгт түшиглэн нийгмийн энэ хорт үзэгдэлтэй эвлэршгүй тэмцэл өрнүүлэх хэрэгтэй байна. Өдөр тутмын шуурхай ажлын зохицуулалтын хувьд гэвэл хот суурин газар, мал аж ахуйн өвлийн бэлтгэл хангах, тариа, ногоогоо аль болох богино хугацаанд хураах явдал анхаарлын төвд байна. Одоогоос З хоногийн өмнөх мэдээллээр үр тарианы дөнгөж 50 хувийг ангилж, 20-иод хувийг нь гараас гаргаад байна. Байгалиас заяаж байгаа цөөн хоногийн бололцоог дүүрэн ашиглах зорилт тулгарч байна. Гол аж ахуйнууд төмс хураах ажлаа үндсэнд нь дуусгаж, ногоон дээр хүчээ төвлөрүүлж байна. Бүрэн бус мэдээгээр 500-гаад мянган тонн хадлан бэлтгэсэн нь урьд жилүүдтэй харьцуулахад хангалтгүй байна. Улсын нөөцөд 32 мянган тонн өвс бэлтгэхээс 26 мянгыг нь л нөөцлөөд байна. Энэ жилийн хувьд хувийн аж ахуйнууд өвс тэжээл бэлтгэх ажилд хэнээр ч шахуулахгүй ажиллаж байгаа нь урьд жилүүдээс ялгагдах онцлогтой юм. Газар тариалан эрхэлдэг компаниуд үйл ажиллагаагаа хувийн аж ахуйтан шиг бие даан явуулдаг, зээлийн сэтгэхүйгээр ажиллах эргэлтийн хөрөнгөтэй болж чадвал Засгийн газар, түүний байгууллагын ачаалал мэдэгдэм хөнгөрч бодлого боловсруулахад л хүчээ төвлөрүүлэх бололцоо гарах сан билээ. Шилжилтийн үеийн яам, газрууд өөрийн хүрээний байгууллагуудыг зах зээлийн харилцаанд хөтлөн оруулаад шинэ үүргийнхээ дагуу өөрчлөгдөх ёстой гэж бидний яриад байдгийн утга учир энгийнээр хэлэх юм бол зөвхөн үүнд л байгаа юм.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw