Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 199 даатгалын шимтгэл төлөхгүй хойргошиж байгаагаас эл салбарын ажил доголдож улмаар ард иргэд маань хохирч байна. Ийм байдлыг даруй өөрчлөн засах хэрэгтэй. Ер нь даатгалын хөрөнгө төвлөрүүлэх арга хэрэгслийг ч улмаар боловсронгуй болгох шаардлагатай байна. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, нийгмийн бусад асуудалтай холбогдсон хууль тогтоомжуудыг төгөлдөржүүлэх зорилгоор Улсын Их Хурал урьд баталсан зарим хуулиндаа засвар оруулах зэрэг нэлээд асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргахаар бэлтгэж байна. Эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Их Хурал өнгөрсөн хавар “Хүүхэд, хөгжил, хамгаалал” үндэсний чуулган, сахилга хариуцлагын улсын зөвлөгөөн хийлгэх чухал зорилтууд дэвшүүлсэн билээ. Бид эдгээрийн хэрэгжилт ямар явцтай байгааг байнга дүгнэж, гарсан шийдвэрүүдийг алба ажил болгох ёстой гэж үзэж байна. Улсын Их Хурлын гишүүдээс зарим аймаг, салбарт дээрх чуулган, зөвлөлгөөний шийдвэр, хуулийн хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулж байгаатай танилцаж дүгнэлт гаргалаа. Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл” байгуулагдан үйл ажлаа эхлэв. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангаас 1997-2001 онд хамтран ажиллах чиглэлийг боловсруулжээ. Үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид, хүүхдийн байгууллагууд, хувь хүмүүс хамтран санаачилж Хүүхдийн төлөө үндэсний сан байгууллахаар ажиллаж байна. “Хүүхдэд-хөгжил-хамгаалал” чуулган болон сахилга хариуцлагын улсын зөвлөгөөний шийдвэрийг хэрэгжүүлэх талаар аймаг, сумд, төрийн байгууллагууд хурал зөвлөлгөөнөөрөө хэлэлцэж, хийх ажлаа төлөвлөжээ. Гэвч аливаа шийдвэр хэрэгжүүлэх ажлыг хурал хийх, төлөвлөгөө батлах, комисс байгуулах төдийхнөөр хязгаарлагдмал муу хэвшил зуршил нүүрлээд байгааг санан үр дүнтэй, унацтай юм л хийх хэрэгтэй. Энэ ажлын мөрөөр дорвитой үр дүн, өөрчлөлт гарч байх ёстой. Одоогийн байдлаар байгууллага бүр дотоод эмх цэгцээ сайжруулах, хүмүүсийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх, ажлыг нь бодит үр дүнгээр нь хэмжиж түүнд тохирсон цалин хөлс олгодог болох талаар хэн хүнд ажиглагдахуйц ажил хийгээгүй байна. Сахилга хариуцлагаа дээшлүүлэх ажлыг төрийн байгууллагууд өөрсдөөсөө эхлэх ёстой. Ажилтан бүрийн хууль биелүүлэх хариуцлага, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилгыг дээшлүүлж, нийтэд үлгэр үзүүлэх учиртай. Энэ нь УИХ-д бүр их хамаатай. Олон түмний итгэл хүлээж, төрийн эрх барих дээд байгууллагадаа сонгогдсон гишүүн хүн чуулганы болон байнгын хорооны хуралдаа хоцорч, тасалж, түүнийхээ төлөө эдийн засаг, ёс зүйн ямар ч хариуцлага хүлээдэггүй, үлгэргүй байдал нь доошлох шатандаа зарчимч шаардлага тавьж, сахилга дэг журмыг сайжруулахад туйлын урхагтай уршиг тарьдгийг эрхэм гишүүд эрхбиш ойлгоно биз ээ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw