Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 127 итгэлийг 5-н суудлаар төлөөлж буй сөрөг намын гишүүд бид энэ чуулганы хэлэлцэх асуудалд “хээл хахууль авах, албан тушаалаа урвуулан ашиглахтай тэмцэх тухай” хуулийн төслийг заавал оруулахыг санал болгож байна. Хэдийгээр үүссэн нөхцөл байдлыг халахын тулд түүний нийгмийн үндсийг өөрчлөх чиглэлд дорвитой бодлого явуулах шаардлагатай боловч тэр нь бодлогоо хуулиар тодорхойлдог ардчилсан тогтолцооны дагуу дээрхийн адил хэд хэдэн хуулийн төслийг шинээр УИХ-ын хуралдаанд бид оруулах болно. Мөн үйлдвэрлэлийг урамшуулах бус түүхий эдээ цөлмөн зөөж хөрш орноо тэтгэдэг урьдын тогтолцоог үл оруулахыг бид санал болгоно. Эдгээрийн тоонд татварын хуулиуд, гаалийн хууль болон төсвийн тухай хууль ч орж байгаа юм. Мөн орон нутгийн засаг захиргааны эрх, хөдөөгийн хөдөлмөрчид, малчид, бүс нутгийн хөгжлийн асуудалд онцгой анхаарал хандуулахгүй бол Монгол Улсын Их Хурал ч, Засгийн газар ч, Улсын Их Хуралд суудалтай намууд ч, зөвхөн нийслэл хүрээний хурал, захиргаа, намын байгууллагууд болж хувирч магадгүй байгаад харилцан дүгнэлт хийхийг бид санал болгож байна. Улсын Их Хурал жил гаруй хугацаанд явуулсан үйл ажиллагаандаа дүгнэлт хийж дотоод зохион байгуулалтаа үндсээр нь өөрчилж чадахгүй бол Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх чадамжгүй болж байна гэсэн зарим нэг таамаглал, шүүмжлэлийг өөрөө батлахад хүрнэ. Бид УИХ-д хэт цөөнх гэлээ ч манай парламент боломжоо ашиглаж төрийн эрх барих байгууллагын үүргийг өнөөгийн шаардлагын түвшинд биелүүлэхэд нь тус болох саналыг эрхийнхээ дагуу хөндөж тавих, УИХ-ын үйл ажиллагаанд бүтээлчээр оролцох эрх зүйн баталгаатай болно гэдэгт найдаж байна. Бид Засгийн газрын үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлж шаардлагатай гэж үзвэл бүтэц, бүрэлдэхүүнийх нь тухайд ч тодорхой санал тавьж, тавих бүрд эрх баригчид биелүүлэх эсэх нь мэдэгдэхгүй болж байгааг Монгол түмний ардчилсан сонголтын эрх ашиг, улс төр, нийгэм, эдийн засгийн дотоод гадаад нөхцөл байдал шаардаж байна. Бидний таван гишүүн Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу УИХ- ын сонгуулийн хуулийн шинэчилж боловсруулсан төслийг УИХ-ын даргад өргөн барьсан болно. УИХ-ын сонгуулийн тухай одоогийн мөрдөж буй хуулийг төрийн сонгуулийнхаа ардчилсан зарчмыг бодсон ч, уг хуулийг хэрэгжүүлсэн нэг удаагийн сонгуулийн дүн нь сонгогчдын саналын бодит илэрхийлэл болж чадаагүйг бодсон ч өөрчлөх шаардлагатай гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрнө биз ээ. Хэрэв ийм хуулийн дагуу дахин сонгууль явагдвал өнөөдрийн цөөнхийн хувь тавилан өнөөдрийн олонхид ногдож болох магадлалыг үгүйсгэх аргагүй юм. Асууддын гол нь ард түмэн ямар төртэй байхыг хүснэ, түүний л дагуу төрийн эрх барих дээд байгууллага сонгогдож бүрэлдэх ёстой. Энэ шаардлагыг бидний боловсруулсан хуулийн төсөл хангаж чадна гэдэгт бид итгэлтэй байна. Ингээд УИХ-д суугаа цөөнхийн эрх, статус хууль ёсоор хангагдаж чадвал бид төлөөлж буй нам, биднийг сонгосон сонгогчид, Монгол түмний эрх ашгийн төлөө үр бүтээлтэй ажиллаж чадна гэдгээ дахин илэрхийлж байна. УИХ дахь цөөнх бид Орос Улсад болж буй

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw