15 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Нэг. УЛСЫН БАГА ХУРАЛ 1990-1992 УЛСЫН БАГА ХУРЛЫН АНХДУГААР ЧУУЛГАН Чуулганыг нээж БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг 1990.09.13 Эрхэм хүндэт гишүүд ээ! Улс орны маань улс төр, нийгэм, эдийн засгийн амьдрал ээдрээтэй боловч сонирхолтой үед та бид хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах бүрэн эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага БНМАУ-ын Бага Хуралд олны итгэл өвөртлөн сонгогдоод анхныхаа чуулганыг хийх гэж байна. Та бид төрийн нэр хүндтэй, хариуцлагатай алба хаших болсноо эх орон, ард түмнийхээ өмнө бүрнээ ухаарч байна. Төрийн хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах үндсэн үүргийг хэрэгжүүлэхийн тулд өөрийн оюун ухаан, авьяас билгээ дайчлан ажиллаж ард түмнийхээ язгуур ашиг сонирхолыг иш үндэс болгон аливаа асуудлыг бүрэн эрхийнхээ дагуу хэлэлцэн шийдвэрлэх эрх, үүрэг бидэнд оногддоо. Хууль тогтоох засаглалыг Улсын Бага Хурал хэрэгжүүлэхдээ хууль зүйн шинжлэх ухааны дэлхий дахинаа тогтсон жишиг, түүний өөрийн гэсэн өвөрмөц горим журам байдгийг чанд баримталж өөрийн орны түүхэн онцлог уламжлал, ард түмнийхээ ёс заншлыг харгалзан үзэх явдал зүй ёсоор тавигдаж байна гэж хэлэх бүрэн үндэстэй. Тус орны нийгэм, улс төрийн амьдралд хүн төрөлхтний хөгжлийн жам ёсоор хийх ёстой болоод байгаа өөрчлөлт, шинэчлэл нь та биднийг улс төр, эрх зүйн соёлд гүнзгий суралцахыг шаардаж байгаагаас гадна эдийн засаг, улс төр, эрх зүйн мэдлэг боловсролоо дээшлүүлэх энэ талаар ихээхэн туршлага хуримтлуулахыг шаардаж байна. Ингэж чадвал бид хамтаараа ямар ч асуудлыг үнэн зөв шийдэх чадвартай байх болно. Үүнийг хамт хөдөлмөрчин хүний эрэлт хүсэлтийг Улсын Бага Хурлын гишүүн бүр анхааралтай хүлээн авч тэр бүгдийг сэтгэл зүтгэл гаргаж биелүүлэх үүрэгтэй. Нэг ч хүний эрх ашиг хөсөр орхигдоход Улсын Бага Хурлын гишүүн хүн оролцох ёсгүй төдийгүй ийм байдал гаргахтай хүлцэн тэвчихгүй. Хүний эрхийг хамгаалах, хүн байгаль, нийгмийн хөгжлийн ухаалаг харьцааг тогтоох, хүний чөлөөтэй амьдрах, өсөж хүмүүжих боломжийг бүх
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw