МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 47 харьцаагаа бодсон ч хоёр ард түмэн өөр хоорондоо элэгтэй байдлыг бодсон ч Орос Улстай бүх талын найрсаг харилцаатай байхыг Монгол Улс хэзээ ямагт эрмэлзэж байсан, эрмэлзэж ч байна. Монгол Улс Зөвлөлт Холбоот Улсыг аюулгүй байдлынхаа найдвартай баталгаа хэмээн үзэж түүнийг түшиглэж явсныхаа ачаар бүрэн эрхт байдал, төрийн тусгаар тогтнолоо хамгаалан бэхжүүлж ирсэн нь хэн ч үгүйсгэж чадашгүй ийм зүйл. Монголын ард түмэн хэзээ ч умартахгүй, хэдий тийм боловч нийгмийн амьдралын бүхий л салбарт дан ганц Зөвлөлт Холбоот Улсыг түшиглэж дэлхий ертөнцөөс өөрийгөө хөндийрүүлснийг үгүйсгэх аргагүй. Тэгснээрээ үндэсний эрх ашгаа тэр бүр бүрэн хангаж байж чадаагүй, үзэл сурталжсан системийнхээ ашгийг урьтал болгох явдал олонтаа гарч байсан нь бас л маргаангүй зүйл юмаа. Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэж сургадаг монголчууд уламжлалт хань түншээсээ дур зоргоороо тэрслэхгүй, хаяагаа хадрахгүй амьдрах нь мэдээжийн хэрэг. Аливаа улс үндэстэнд ашид мөнхийн дайсан гэж байдаггүй, хувиршгүй анд нөхөр, тэр тусмаа ахан дүүс ч байдаггүй, үндэсний эрх ашиг нь мөнхийн зүйл хэмээх үг байдаг нь учиртай юм байна. Энэ үгийг утга учрыг бид өнөө цагт өөрийн амьдрал ахуйгаар мэдэрч байх шиг байна. Энэ бол нэн хатуу сорилт, ухаан сийлж сургамж авууштай тохиол мөнөөс мөн. Улааныг харж урвахгүй, шарыг харж шарвахгүй өөрийн бодол өөртөө зөв гэдгээр үндэсний эрх ашгаа бүхнээс дээдэлж, дэлхийн алив улс гүрэнтэй, тэр тусмаа хоёр их хөрштэйгээ найрсаг харилцаатай баймааж нь оршин тогтнож хөгжин дэвшиж явах учиртайг амьдрал сургаж байна. Аль ч улс оронтой харилцахдаа Монгол Улс Олон улсын харилцааны түгээмэл зарчмыг эрхэмлэж, тэгш шударга, харилцан ашигтай хамтарч ажиллахыг эрмэлзэнэ. Бие биеийнхээ тусгаар тогтнол, бие даасан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, нэг нэгнийхээ дотоод хэрэгт үл оролцох зарчим зэргийг Монгол дээдэлсээр ирсэн, хойшид ч энэ чиг шугамыг баримтлах болно. Түүхийн сургамжийг ажил хэрэгтээ тусгаж, улс орныхоо болон даян дэлхийн нөхцөл байдлыг бодитой үнэлж цэгнэх үндсэн дээр төрийн дотоод гадаад бодлогын тулгуур үзэл баримтлалыг дахин дахин хянан тунгааж байвал зохилтой байна. Тэгээд түүндээ тулгуурлаж монгол түмний үндэсний язгуур эрх ашиг өнөө цагт чухам юунд оршиж байна, түүнийг ямар орон зайнд ямар цаг хугацаанд, ямар арга хэрэгслээр, яаж биелүүлэх вэ гэдгийг ялангуяа төрийн жолоо атгаж байгаа та бид цөм ухаан уралдуулж хамгийн их өгөөжтэй хувилбарыг сонгож авах хэрэгтэй болж байна. Хоёр туйлт дэлхий ертөнцийн дэлхийн түүхэн үе шувтарч олон улсын харилцааны шинэ дэг ёс бүрэлдэн төлөвших үйл явц бодитой эхэлсэн цаг үед та бид улс түмнийхээ хувь заяаг хариуцах ийм бэрх үүргийг үүрч яваа тавилантай байж, тийм учраас өнөө цаг Монгол Улсад шинэ бололцоо олгож байгааг бид л олж харах учиртай, бид л бүрэн гүйцэд ашиглах ёстой. Дөнгөж хөлд орж байгаа ардчиллаа төлөвшүүлж, өнөөгийн эрх ашгийн үүднээс ч тэр, үр хүүхэд, хойч үеийнхэнийхээ ашиг сонирхлыг хамгаалж хэрэгжүүлэх угтвар нөхцөлийг бүрэлдүүлэх түүхэн хариуцлагын үүднээс ч тэр бидний үед сонголт хийх учиртай болж байна. Монгол үндэстний хувь заяаг шууд
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw