МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 83 Засгийн газрын бодлогын хэмжээнд дэвшүүлэх зорилт нь гадаад, дотоод байдал хэвийн байх нөхцөлд бодитой, биелэгдэх боломжтой байх ёстойг иш үндэс болгон хөтөлбөрийн төслөө боловсруулсан юм. Хөтөлбөрийг амьдралаас хөндий, сэдэв болгон хувиргахгүй байхыг чармайсны дээр хуучин цагийн таван жилийн төлөвлөгөөний удирдамжийн хэлбэр дүрстэй амлалтын цуглуулга болгохгүй байхыг бас эрмэлзсэн юм. Та бүхэнд толилуулж байгаа Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хянан хэлэлцэж соёрхон баталж өгөхийг хүсч байна. Анхаарал тавьсанд баярлалаа.13 УЛСЫН ИХ ХУРЛЫН 1992 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Н.Багабандийн хэлсэн үг 1992.10.13 Эрхэм гишүүдийн өглөөний амгаланг айлтгая! Өнөөдрийн хуралдаанд ирвэл зохих Улсын Их Хурлын 76 гишүүнээс хүрэлцэн ирсэн 63 гишүүн байна. Ирцийн хувь 82,8 хувьтай, чуулганы ажиллагаа эхлэх бололцоотой байна. Монгол Улсын Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд, Улсын Их Хурлын ээлжит чуулганы нээлтэд оролцож байгаа Хүндэт нөхөд өө! Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 3, Улсын Их Хурлын хуулийн 10 дугаар зүйлийг үндэслэн, ээлжит бус чуулган хийж, тодорхой асуудал хэлэлцэн, зохих шийдвэрүүдийг гаргалаа. Ээлжит бус чуулганаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага, төрийн хуулийг биелүүлэх, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах хийгээд, үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх цогцолбор чиг баримтлалтай боллоо. Нийгмийн дэг журмыг хангах төрийн бодлогын асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлт ирүүлснийг Улсын Их Хурал ээлжит бус чуулганаараа хэлэлцэж, Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-ийн 25 дугаар заалтын дагуу тухайн асуудлаар баримтлах төрийн бодпогын чигийг тодорхойлон баталсан нь ач холбогдолтой боллоо. Ээлжит бус чуулганаар Монгол Улсын Ерөнхий Сайдын орлогч бөгөөд Засаг захиргааны сайдыг томилсноор Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах бололцоотой болов. Ээлжит бус чуулганыг цаг хугацааны болон ач холбогдлынх нь үүднээс Улсын Их Хурлын гишүүд бүрнээ ухамсарлан ойлгож, үйл ажиллагаанд нь туйлаас ажил хэрэгч, идэвхийлэн оролцсоныг тэмдэглэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw