36 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I байгуулж ажиллуулсан. 1991 оны эхээр Улсын Бага Хурлын гишүүд Ардын Их Хурлын зарим депутатууд, Засгийн газрын төлөөлөгчдөөс бүрэлдсэн ажлын хэсгүүд хөдөө орон нутагт очиж, Улсын Бага Хурлын шийдвэрийг мэдээлж сурталчлах, иргэдтэй уулзах, амьдрал байдалтай танилцаж, санал бодлыг сонсож ярилцлага хийлээ. Энэ үеэр бүх аймаг, хотын төвөөс гадна 164 сум, хороо, 251 үйлдвэр, аж ахуйн газар, байгууллагын 38 мянга гаруй хүнтэй уулзаж, Улсын Бага Хурлын баталсан, манай орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан олон чухал асуудлын талаар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон 8 мянга орчим асуултанд зохих хариултыг өгсөн байна аа. Гэхдээ эдгээр асуудлыг зөвхөн уулзаж ярилцах, санал солилцох байдлаар орхигдуулаагүй бөгөөд Улсын Бага Хурал, түүний байнгын хороод анхаарал тавьж, зохих арга хэмжээ авч байлаа. Тухайлбал, гарсан хуулийн биелэлтийг бэхжүүлэх ажил орон нутагт зохион байгуулалт муутай, хөдөлмөрчдийн нийгмийн асуудал ихээхэн хоцрогдож, өмч хөрөнгө үрэгдэж, сахилга, дэг журам, ажлын хариуцлага суларч, өргөн хэрэгцээний болон гол нэр төрлийн бараа дутаж байгаа зэрэг дөч шахам асуудлыг Засгийн газарт тавьж, дүнг нь Улсын Бага Хурлын 3 дугаар чуулганаар сонсон хэлэлцэх юм аа. Тодорхой жишээ хэлэхэд олон түмнээс тавьсан саналын дагуу Улсын Бага Хуралд орон нутгийн асуудал эрхэлсэн дэд хороо, Улсын Бага Хурал, Засгийн газрын давхар удирдлагатай орон нутгийн хурал, захиргааны асуудал эрхэлсэн хэлтсийг байгуулан ажиллуулж, төр, иргэний харилцааг ойртуулах арга хэмжээг авсан юм аа. Улсын Бага Хурал, түүний байнгын хороод, гишүүдэд хандаж иргэд өөрсдийн санал хүсэлтээ тавих явдал ихээхэн нэмэгдэж байна. Тухайлбал өнгөрсөн хугацаанд 3 мянга нэг зуун 92 захидал иргэдээс ирсний 98 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж зохих хариу өгсөн юм. Тэдгээрээс 22 хувь нь санал, 72 хувь нь хүсэлт, 7,5 хувь нь гомдол байлаа. Улсын Бага Хурал өөрийн болон гишүүдийнхээ үйл ажиллагааны талаар санал бодол, дүгнэлт, сургаалаа илэн далангуй бичсэн олон захидал ирснийг иргэдээсээ хүлээн авдаг юм аа. Ийм захидал бүрт нэг хүний төдийгүй, улс орны хувь заяа, улс орныхоо хувь заяаны төлөө гэсэн чин сэтгэл нэвт шингэсэн байдаг учраас захидал бүрд их анхаарал тавьж, ач холбогдол өгдөг юм. Тавдугаарт, бидний үйл ажиллагаа үргэлж шулуухан дардан замаар явсангүй. Бидэнд ололт амжилт байсан ч гэсэн бид алдаж эндэж, түүнээсээ болж сэтгэл санааны томоохон дарамтад орох явдал гарсаар байлаа. Үүний нэг жишээ болгож Засгийн газрын 20 дугаар тогтоолтой холбоотой асуудлаар хөндөж тавих гэсэн юм аа. Засгийн газрын 1991 оны 20 дугаар тогтоол гарах нууцтай холбогдсон зарим асуудлаар иргэдээс ирүүлсэн захидлыг шалгасан дүнгийн тухай Ерөнхий прокурор Г.Бахдалын мэдээллийг Улсын Бага Хуралд 1991 оны 5 дугаар сард сонссон билээ. Шалгалтын явцад Улсын Бага Хурлын зарим гишүүн нэр холбогдсон нь тогтоогдсон боловч түүнийг улсын болон албан нууцыг задруулсан гэмт хэргийн шинжгүй гэж Ерөнхий прокурор үзжээ. Улсын Бага Хурал энэ асуудлыг анхааралдаа авч,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw