МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 121 өрнөж буй үйл явдлыг нэн анхааралтай ажиглан харж байна. Өнгөрсөн шөнө Москвагийн хэд хэдэн газар мөргөлдөөн гарсан явдалд бид сэтгэл гүнээ зовниж байна. Манай хойд хөрш улс төрийнхөө хямралтыг эв зүйгээр, ард түмнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдэлд нийцүүлэн ардчилсан аргаар шийдвэрлэж чадна гэж монголчууд бид итгэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.19 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрайн хэлсэн үг 1993.10.04. Улсын Их Хурлын Хүндэт дарга аа! Улсын Их Хурлын Хүндэт гишүүдээ! Монгол Улсын Ерөнхийлөгч өө! Монгол Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны хугацаанд Засгийн газар өдөр тутмын шуурхай зохицуулалтын ажлын зэрэгцээ Улсын Их Хурлын намрын чуулганд бэлтгэх, хуулийн төсөл боловсруулах, Монгол Улсын эдийн засгийн бүтцийг өөрчлөн зохицуулах дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажллах талаар олон улсын санхүүгийн байгууллага, дэмжин туслагч орнуудтай зөвлөлдөх, тодорхой асуудлаар хэлэлцээ хийх, гэрээ байгуулах, зах зээлийн нөхцөл дэх удирдлагын чадавхийг дээшлүүлэх цогцолбор арга хэмжээний хөтөлбөр, төсөл боловсруулах зэрэг томоохон асуудлуудад анхаарлаа чиглүүлэн ажиллаж ирлээ. Нэгдсэн болон төвлөрсөн төсвийн биелэлтийн явц, үнэ валютын ханшийг чөлөөлсөнтэй холбогдож хүн амын эмзэг хэсгийг ядуурлаас хамгаалах талаар авч байгаа болон цаашид авах арга хэмжээ, түүнчлэн 1994 оны төсвийн талаар Улсын Их Хуралд жич илтгэх учир өнөөдөр энэ тухай урьдчилан ярих хэрэггүй болов уу гэж бодож байна. Өнгөрсөн хоёр cap гаруй хугацаанд Засгийн газрын хурлаар Улсын Их Хурлын намрын чуулганд хэлэлцүүлэхээр 20 хуулийн төслийг хэлэлцэж дуусгасны дээр 10 хуулийн төслийг хэлэлцэх хэмжээнд бэлтгээд байна. Хуанлийн 4 хоногт багтаан хуулийн 1 төсөл дээр ажиллахаас өөр аргагүй байсан, ганц энэ баримт л Засгийн газар, түүний байгууллагуудын ажлын ачаалал энэ хугацаанд ямар байсныг аяндаа харуулж байна. Үүний дээр төслийн чанарыг сайжруулах, ирээдүйг харах, хууль батлагдсаны дараа хэрэгжүүлэх арга механизм, хууль үйлчилж эхлэхтэй холбогдон эдийн засаг, нийгмийн харилцаанд гарах үр дагаврыг урьдчилан харах зэрэг өндөр шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Төсөл боловсруулахын тулд хууль зүйн үзэл баримтлалыг урьдчилан гаргах, багцалж боловсруулах, хэрэгжүүлэх механизм удирдлагын тогтолцоог өөрчлөх асуудлыг хамт үзэж төлөвлөх чиглэлийг Засгийн газар
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw