Монгол улсын парламент - боть 1

68 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I байлаа. Эдгээр иргэд 4600 гаруй асуудал тавьсан бөгөөд түүний 30 гаруй хувь нь санал, 60 гаруй хувь нь хүсэлт, 6 хувь нь гомдол байлаа. Эдгээрээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн 97 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн юм. Иргэдээс ирүүлсэн захидал өргөдөл, мэдээлэл, санал шүүмжлэлийг Улсын Бага Хурал бүрэлдэхүүнээрээ болон Байнгын хороодоор үе үе хэлэлцүүлж дүгнэлт хийж байсан юм. Улсын Бага Хурлын гишүүд хүлээн авах байраар иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг тогтмол сонсч байсан нь ач холбогдолоо өгсөн гэж үзэж байна. Аппарат бүрэлдэж гүйцээгүй, парламент ёсны ажлын туршлага, мэдлэг чадвар дутсан зэрэг шалтгаанаар Улсын Бага Хурлын гишүүдийн тавьсан шаардлагыг тэр бүр биелүүлж байсан гэж хэлэх аргагүй боловч Улсын Бага Хурал үйл ажиллагаагаа амжилттай явуулж, өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэхэд аппарат өөртөө ногдсон үүргээ үндсэндээ биелүүлсэн гэвэл та бүхэн хүлээн зөвшөөрнө гэдэгт найдаж байна. Улсын Бага Хурлынхан гэж сайнаар дурдахад нь урамшиж, эвгүйгээр нь хэлэхэд нь адилхан сэтгэл хөндүүрлэж Бага Хурлын гишүүдтэй жаргал, зовлонгоо хуваалцаж ирсэн Тамгьш Газрын хамт олонд хувиасаа болон Улсын Бага Хурлын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. /Алга ташив/ Бидний хоёр жилийн туршлага, сургамжаас үзэхэд аппаратыг мэргэжил чадвартай хүмүүсээр бэхжүүлж, өндөр шаардлага тавих, тэр хэмжээгээр халамж ч үзүүлэх ёстой гэж үзэж байна. Хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага маань зөвхөн өнгөрсөн оноос анх удаа өөрийн гэсэн төсөв батлан ажилласан юм. Өнөө жилийн төсвийн хувьд гэх юм бол 12 700 мянган төгрөг баталснаас эхний хагас жилд 50016 мянган төгрөг ногдож байна. 6 дугаар сарын 30-ны байдлаар 4750 мянган төгрөг зарцуулж, 250 мянган төгрөг хэмнэжээ. Төсвийн зарлагыг тодорхой зүйлээр нь авч үзэх юм бол цалин, хуралдаан явуулах, ном авах, уулзалт болон болзошгүй арга хэмжээний зардал хэмнэгдэж, албан томилолт, бичиг хэрэг, телефон шуудан, унааны зардал хэтэрсэн нь тэдгээр үйлчилгээний хөлс он гарснаас 3-6 дахин нэмэгдсэнтэй холбоотой юм. Улсын Бага Хурлын 76 гиигүүн, аппаратын 121 ажилтнаар бодож сүүлийн хагас жилд Улсын Их Хурлын зардалд 6 сая 993.7 мянган төгрөгний төсөв баталсан болно. Ер нь аливаа парламент, түүний аппарат бусдаас хараат байж болохгүй юм байна гэдгийг бид өнгөрсөн хоёр жилийн явцаасаа мэдэрсэн. Гэвч Улсын Их Хурлын Тамгын газрыг цаашид аж ахуй, санхүүгийн талаар бие даан ажиллуулах, Улсын Их Хурлын гишүүдийн болон аппаратын ажилтнуудын цалинг шинэчлэн тогтоох шаардлага гарах байх. Бид эл байдлыг өөрчлөх зарим арга хэмжээ авахаар төлөвлөн хийж эхэлж, төсвийн хэмжээнд та бүхэнд үлдээж байна. Улсын Их Хурал үүнийг гүйцээх шийдэл олно биз ээ. Монгол Улсын Бага Хурлаас өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд явуулсан гадаад бодлогын үйл ажиллагаанд манай

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw