МОНГОА УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 89 Улсын Их Хурлын байнгын хорооны дарга Цэдэндагва ахлагчтай ажлын хэсгийг Их Хурлын даргын захирамжаар байгуулж Монголбанк болон хөрөнгийн биржийн барилгыг засварлуулах, алт барьцаалуулах талаар гадаадын холбогдох пүүс, компаниудтай байгуулсан хэлэлцээрийн нөхцөл, Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргуулан Улсын Их Хурлын чуулганд мэдээлсэн бөгөөд уг асуудлаар Монголбанк, Засгийн газарт тодорхой үүрэг чиглэл өгөөд байна. Мөн түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хариуцаж Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгддийн өмч хувьчлалын асуудлыг хууль хяналтын болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтнаас бүрдсэн эсэхээр шалгуулж дүнг Улсын Их Хуралд мэдээлсэн билээ. Тус нэгдлийн өмч хувьчлал нь хяналт шалгалт, зохион байгуулалтын дутагдал, удирдах дээд байгууллагын зөрүүтэй шийдвэр, зөвлөмжийн улмаас олон түмнийг бухимдуулсан ноцтой гажуудалд хүргэснийг шалгалтын дүн харуулсан байна. Өмч хувьчлалын явц дүнгээс үзэхэд дээрх байдал нь хөдөө аж ахуйн салбарт нийтлэг бөгөөд өмч хувьчлалыг зохих бэлтгэлийг хангаж зохион байгуулаагүйгээс хөрөнгө үрэгдэх, завшигдах, үйлдвэрлэлийн анхны зориулалтыг алдагдахад хүргэжээ. Өмч хувьчлалын асуудлаар гаргасан Засгийн газрын шийдвэр тухайлбал 170, 258, 86 дугаар тогтоол хэрэгжээгүйгээс саалийн механикжсан фермүүдийн сүү үйлдвэрлэл эрс буурч, хотын иргэд ялангуяа өндөр настан, хүүхдийн хүнс тэжээлийн хангамжид ноцтой бэрхшээл учруулж байна. Цаашид өмч хувьчлалын талаар гарсан алдаа дутагдлыг хуулийн хүрээнд засаж залруулах шаардлага тулгарч байна. Энэ чиглэлээр Улсын Их Хурал, түүний байнгын хороод тодорхой ажиллах хэрэгтэй болно. Мөн түүнчлэн цэрэг, хоригдлууд тураалд орсон тухай асуудлыг Улсын Их Хурлын зохих байнгын хороо гишүүд анхааралдаа авч биечлэн очиж судлах, хянаж шалгах ажил хийснийг та бүхэн мэднэ. Та бид хэдийгээр энэ танхимд байнга ажиллаж байсан боловч Засгийн газар, орон нутгийн удирдлага, иргэдтэй холбоотой байж улс орны амьдралд болж байгаа үйл явдлууд, нөхцөл байдал яаж өөрчлөгдөж байгааг байнга мэдэрч анхаарч байсан. Ингэхэд манай хэд хэдэн сайдууд, ялангуяа Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн байгаа явдал их тус дэмтэй болсон нь тодорхой бөгөөд Улсын Их Хурлын хуулийн дагуу Засгийн газрын мэдээллийг сонсож байсан нь зохих ач холбогдлоо өгсөн биз ээ. Цаашид Улсын Их Хурал, Засгийн газрын мэдээлэл сонсох ажлыг тодорхой төлөвлөгөө, зорилготой зохион байгуулж улмаар улс орны амьдралд тулгараад байгаа асуудлыг хамтран шийдвэрлэх үүнд чиглэгдсэн цогцолбор арга хэмжээг авч байх чиглэлээр ажиллах шаардлагатай байна. Улсын Их Хуралд хандаж иргэд, олон түмний зүгээс санал хүсэлтээ илэрхийлэх, өргөдөл бичих үйл явц идэвхтэй өрнөж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw