Монгол улсын парламент - боть 1

137 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I даан ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд онцгой анхаарахын хамт шүүхийг мэдлэгтэй, туршлагатай, шударга хүмүүсээр бэхжүүлж, шүүгчдийг бэлтгэх, давтан сургах ажлыг улам чанаржуулан шүүх нь засаглал мөн гэдэг агуулгаар түүнийг төлөвшүүлэх шаардлагатай байна. Нийгмийн дэг журам сахилга зохион байгуулалтыг сайжруулах талаар төрөөс бодлого боловсруулан, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг дэс дараатай авч байгаа боловч үр дүн нь хангалтгүй байна. Энэ төрийн гүйцэтгэх төв орон нутгийн болон хууль хяналтын байгууллагууд хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжилтийг зохион байгуулах, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх ажилд олон түмний туслалцаа авах, тэднээс гарч байгаа санал санаачилгыг дэмжин ажил хэрэг болгох, шударга шүүмжлэл зарчмын дүгнэлт хийж ажлаа сайжруулах талаар дорвитой алхам хийж чадахгүй байгаатай холбоотой. Цаашид дээр дурдсан дутагдалд нухацтай дүгнэлт хийж, нийгмийн дэг журам, сахилгыг сайжруулах, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх ажлыг зорилго чиглэлтэйгээр зохион байгуулж тодорхой үр дүн гаргах шаардлагатай байна. Юуны өмнө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх түүнтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудыг бэхжүүлж, эрх зүйн үндсийг нь бүрэн бүрдүүлэн өгч хариупдагыг нь өндөржүүлэх нь чухал. Түүнээс биш онцгой дэглэм журам тогтоох, нэмэгдэл хүч бий болгох зэрэг зарим тохиолдолд ажлыг эзэнгүйдүүлэн үр өгөөжийг нь бууруулдгийг бодолцох ёстой. Албан тушаалаа урвуулан ашиглах, хээл хахууль авах зэрэг нийгмийн сөрөг үзэгдлийг дан ганц суртал нэвтрүүлэг, хоосон яриагаар арилгахгүй нь мэдээж юм. Энэ харш үзэгдэл нь хууль цаазат төрөө төвхнүүлэх, эдийн засгаа хөгжүүлэхэд ихээхэн саад учруулна. Тэрчлэн нийгмийн ёс суртахуунд булингар суулгах болно. Тийм учраас албан тушаалаа урвуулан ашиглах, хээл хахууль авахтай хийх тэмцлийг уриа лозун, улс төрийн ашиг олох хэрэгсэл болголгүй зөв тустай явуулах нь чухал юм аа. Гэм буруутай хүмүүст хуулийн дагуу хариуцлага оногдуулж байхын хамт, хяналт шалгалтыг сайжруулах, төрийн байгууллага, ажилтны үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зэргээр урьдчилан сэргийлэх бодит ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Нийгмээ хорт үзэгдлээс хамгаалах, эрх зүйн үндсийг бүрдүүлэх, хянан шалгах гээд бидний хийх ажил, хүлээх хариуцлага өндөр гэдгийг байнга анхаарах ёстой. Энэ талаар хээл хахууль авах, албан тушаалаа урвуулан ашиглах явдалтай тэмцэх дэд хороо илүү эрчимтэй ажиллах хэрэгтэй. Улсын Их Хурлын баталсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төрийн мөнгөний бодлогын хүрээнд Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь эдийн засгийг тогтворжуулахад чиглэгдсэнээр нааштай зарим үр дүнд хүрлээ. Нэгэнт эдийн засаг тогтворжих, үйлдвэрлэл эрхлэх, хөрөнгө оруулалт хийх таатай нөхцөл бүрэлдэж эхэлж байгаа учир үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна. Засгийн газраас үйлдвэрлэлийг дэмжих талаар эдийн засаг нийгмийн хөгжлийн 1994 оны үндсэн чиглэлдээ тусган зарим арга хэмжээ авч эхлээд

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw