Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 193 Тухайлбал, тэд хяналт шалгалт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлж явахдаа хот суурингийн доторхи нийтийн тээврийн хэрэгсэл, таксинаас бусад хэрэгслэлээр үнэ төлбөргүй зорчих, хяналт шалгалт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлж яваад хөдөлмөрийн чадвар түр алдсан бол хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж албан тушаалын цалингийн зөрүүг авч байгаа хугацаанд нь мөн олгож байх, хяналт шалгалт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан амь насыг нь бүрэлгэсэн бол албан тушаалынх нь хоёр жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг хохирогчийн ар гэрт олгох, тэнд дурдсан тэтгэвэр тэтгэмж болон албан тушаалын цалингийн зөрүү, буцалтгүй тусламжийг улсын төсвөөс олгож уг хөрөнгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр төсөлд тусгагдсан. Шалгуулсан аж ахуйн нэгж байгууллагын эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын шийдвэрийн талаар гомдол гаргах, уг гомдлыг шийдвэрлэх журам аж ахуйн нэгж байгууллагын хяналт шалгалтын талаар хүлээх үүргийг мөн төсөлд тусгасан. Төрийн удирдлагын хяналт шалгалтын тухай хуулийг удирдлагын хүрээн дэх хяналт шалгалт, түүнчлэн захиргааны хяналтыг хэрэгжүүлэх бүх байгууллага, албан тушаалтан, мөн шалгуулагч этгээд мөрдөж ажиллах юм. Ингэснээр улс орныг жолоодох аливаа хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх бодлогыг тодорхойлоход төрийн хяналт шалгалтын байгууллагын үүрэг дээшилж ажлын үр дүн нөлөө нь сайжрах нөхцөл бүрдэх юм. Шинээр байгуулагдах төрийн хяналтын хороо, түүний орон нутаг дахь салбар байгууллагуудын жилийн төсөвт зардал урьдчилсан тооцоогоор 80 гаруй сая төгрөг болох бөгөөд энд ажиллах орон тооны дийлэнх хэсгийг одоогийн ажиллаж байгаа хяналтын албадын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, ажлын ачааллыг жигдрүүлэх замаархангах боломжтой гэж бас үзсэн. Улсын төсөв хэдийгээр хүндхэн байгаа ч гэсэн хууль биелүүлэх ажлыг сайжруулж, төрийн хяналт шалгалтыг зохих түвшинд нь гаргаж тавих зайлшгүй шаардлагыг бодолцвол ийм хэмжээний хөрөнгө хүч гаргахаас өөр аргагүй гэдгийг хэлмээр байна. Тэгээд захиргааны хяналтын албадын хийсэн хяналт шалгалтын ажлын мөрөөр сүүлийн хоёр жилд дунджаар улс орон нутгийн төсөвт 587,8 сая төгрөг төлөвлөгөөнөөс гадуур орж байгааг тооцвол энэ хөрөнгийг шийдвэрлэх бүрэн бололцоотой юм. Энэ хууль батлагдсаны дараа түүнийг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээг Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тодорхой тусгагдсан бөгөөд эдгээр арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэхээс төрийн удирдлагын хяналт шалгалтын бүтээлч чанар ихээхэн шалтгаална гэдгийг онцлон тэмдэглэе. Хуулийн төслийг тунгаан хэлэлцэж баталж өгөхийг Улсын Их Хурлын эрхэм гишүүн та бүгдээс хүсч байна. Баярлалаа.31

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw