Монгол улсын парламент - боть 1

38 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 Орон нутгийн, ялангуяа аймаг, хотын Ардын Хурлын Тэргүүлэгчид, гүйцэтгэх захиргаадаас төрийн хуулийн биелэлтийг зохион байгуулах, хянан шалгах ажлыг эрс сайжруулах энэ ажилд бүх шатны хурлын депутатуудын хүчийг нэгтгэх, хууль хяналтын болон тухайн салбарын мэргэжлийн байгууллагын туслалцааг авч, бүх бололцоог ихээр дайчлах явдал манай өнөөдрийн амин чухал асуудал болж байна. Хэдийгээр бидний ажилд зохих ололт амжилт, итгэл найдвар бүхий хөгжлийн чиг хандлага байгаа ч гэсэн хойшид ч анхаарах, засч залруулах ёстой зүйл багагүй байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдын болон Засгийн газрын зарим гишүүний илтгэл сонсголыг Улсын Бага Хурлын чуулган байнгын хороодын хурлаар хэд хэдэн удаа авч хэлэлцэж, зохих заалт чиглэл өгч шийдвэрийг гаргаж, биелэлтийг тооцож цаг үеийн тулгамдсан асуудлаар Засгийн газрын мэдээллийг тогтмол сонсч, санал солилцож ирсэн хэдий боловч одоо хүртэл Улсын Бага Хурлаас Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих даацтай механизм тогтоогүй байгаа нь санаа зовж байгаа томоохон асуудлын нэг юм аа. Улсын дээд шүүх, Улсын прокурор, Цагдаагийн болон Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрыг зохион байгуулалтын хувьд өөрчлөх, үйл ажиллагааных нь чиглэлийг оновчтой тогтоох, мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлэх талаар Улсын Бага Хурал зарим арга хэмжээ авлаа. Тухайлбал, БНМАУ-н шүүх, прокурорын байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргаж, БНМАУ-н шүүхийн байгууламжийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Улсын дээд шүүхийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, шүүх, прокурорын байгууллагын орон тоо, төсвийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Түүнчлэн тойрон хүрээлэгчдийн хэрэг болон, Отгонбаяр нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцын тухай прокурорын мэдээллийг сонслоо. Гэвч хууль, хяналтын байгууллагын ажилд одоо болтол дорвитой өөрчлөлт гарахгүй байгаад хаана хаанаа дүгнэлт хийж, ажиллахаас өөр зам бидэнд байхгүй. Ялангуяа эдгээр байгууллагын боловсон хүчнийг чанаржуулах, тогтвор суурьшилтай ажиллах, эдийн засаг, эрх зүйн баталгааг бэхжүүлэх арга хэмжээг тууштай авах хэрэгтэй байна аа. Сүүлийн үед банкны байгууллага, тэдгээрийн удирдлагуудтай холбогдсон асуудлаар их яриа гарч, Улсын Бага Хурлын нэр холбогдож байгаад бол энд хэдэн зүйлийг хэлэх нь зүйтэй гэж бодогдлоо. БНМАУ-н Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд зааснаар Улсын Бага Хурал улсын нэгдсэн төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж, улсын санхүү, зээлийн бодлогын үндсэн чиглэлийг тогтоох үүрэгтэй билээ. БНМАУ-Д мөнгө зээлийн бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий эмиссийн банк болох Монгол банкыг Улсын Бага Хурал 1991 оны 6 дугаар сард хүлээн авахдаа Засгийн газар ч, Монгол банкны тайланг сонсоогүй бөгөөд, энэ тайланг 10 дугаар сард сонсохоор төлөвлөж байсан боловч тодорхой шалтгаанаар сонсч чадалгүй өдий хүрсэн. Гэхдээ Улсын Бага Хурал өнгөрсөн хугацаанд Монгол

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw