МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 93 УЛСЫН ИХ ХУРЛЫН 1993 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Н.Багабандийн хэлсэн үг 1993.03.26 Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Эрхэм нөхөд өө! Монгол Улсын Их Хурлын ээлжит чуулган эхэлж байна. Өнгөрсөн cap гаруйн хугацаанд та бидний хувьд чуулганы хуралдаанаас дутахгүй ачаалалтай идэвхтэй ажлын өдрүүд байсан гэж хэлж болох бүрэн үндэстэй юм. Улсын Их Хурлын гишүүд олон түмний дунд орж аж амьдралтай нь танилцаж батлан гаргасан хуулиа тайлбарлаж, сонгогчидтойгоо уулзсан, санал бодлыг нь сонсож сонирхсон асуултанд хариулт өглөө. Товчоор дүгнэж хэлэхэд, Улсын Их Хурлын гишүүд улс орны амьдралын өнөөдрийн хэмнэлийг гүйцэтгэлээрээ мэдэрч нийгмийн өмнө тулгараад байгаа амин чухал олон асуудалд хариулт өгөх зайлшгүй шаардлагатай байгааг нүдээрээ үзэж, чихээрээ сонсон ирсэнд та бидний энэ удаагийн томилолтын ач холбогдол оршиж байгаа болов уу. Улсын Их Хурлын гишүүд нийслэлд болон орон нутагт ажилласан тухай дүнг тусгайлан авч хэлэлцэж ярилцсаны дагуу ажлын хэсэг Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулж байна. Улсын Их Хурлаас энэ чиглэлээр шийдвэр гаргаж тодорхой ажил зохион байгуулах үүрэг холбогдох байгууллага, хүмүүст өгөгдөх болно. Манай орны иргэд Улсын Их Хурлаас батлан гаргаж байгаа хууль тогтоолд анхааралтай хандаж байна. Хүмүүс нийгмийн амьдралд нэн түрүүн шаардагдаж байгаа эрх зүйн баталгааг өгүүлж санаа бодлоо уулзалтын явцад илэрхийлж байлаа. Улсын Их Хурлын өнгөрсөн чуулганаар баталсан улс орныг зах зээлийн харилцаанд шилжүүлэх эдийн засгийн харилцааг зохицуулахад чиглэсэн хуулиуд шинэ Үндсэн хуулийн дагуу гүйцэтгэлийн тогтолцоог бүрдүүлэх болон нийгмийн дэг журмыг сахиулах талаар гаргасан хууль, бусад хуулиудыг олон түмэн сэтгэл ханамжтай хүлээж авсан нь сонгогчидтой хийсэн бидний уулзалтын явцаас тодорхой байлаа. Батлан гаргасан хуулиудад дутуу бодсон, нийгмийн харилцааг зохицуулах болон монгол ахуйн амьдралд тэр бүр нийцэхгүй зарим заалт байгаа тухай иргэдийн шүүмжлэл гарч байсныг хууль тогтоох цаашдын үйл ажиллагаанд та бид анхаарах ёстойг хэлүүлэхэд илүүдэхгүй биз ээ. Үүний зэрэгцээ хуулийн сурталчилгааг бүх шатанд эрчимжүүлэх, тайлбарлан таниулах, хууль хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, түүнд
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw