Монгол улсын парламент - боть 1

152 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I мал хорогдоод байна. Малын хорогдлын нэлээд хувь нь Төв, Сүхбаатар, Ховд, Дорноговь аймагт гарлаа. Аймаг, сумдын Засаг даргын тамгын газар бэлчээр нь цасанд дарагдаад байгаа сумдын малчдад бараа өвс тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж байна. Тэжээл, тээврийн зардлын зарим хэсгийг төсвөөс нөхөх, Улсын нөөцөөс өвс тэжээл хүргэх шаардлага ч гарч байна. Хаврын тариалалтын бэлтгэл ажил хүнд нөхцөлд удаашралтай явагдаж байна. 3 дугаар сарын 1-ний байдлаар гинжит, дугуйт тракторын дөнгөж 21-39 хувь, анжис, үрлэгч тариалалтын бусад техник хэрэгслэлийн 18-37 хувийг засварласан мэдээтэй байна. Газар тариалан эрхэлдэг ихэнх компани, аж ахуйн нэгжийн санхүүгийн чадвар ихээхэн доройтсон явдал байдлыг илт хүндрүүлж байна. Статистикийн газрын мэдээнээс үзэхэд оны эхний 2 сард аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,6 хувиар буурсан дүн гарч байна. Гэхдээ гадаад орны түүхий эд, материал захиалгаар үйлдвэрлэсэн оёддын бүтээгдэхүүн төв, хөдөөд нэлээд эрчимжих хандлагатай байгаа жижиг үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн мэдээнд бүрэн хамрагдаж чадахгүй байгааг бодолцох учиртай. Аж үйлдвэрийн гол нэр төрлийн 60 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнээс 16 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдсэний дотор зэсийн баяжмал 75 хувь, молибдений баяжмал 2,2 дахин, шохой, хайлуур жонш 11-28 хувь, савхин дээл, сүлжмэл эддэл 66-70 хувь, хивс, нэхий эдлэл 5-5,6 хувь, шаазан эддэл 4 дахин, жигнэмэг, махан консерв зэрэг хүнсний зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэл 15-17 хувиар тус тус өссөн мэдээтэй байна. Зарим үйлдвэрт эхэлсэн техникийн шинэчлэл дуусаагүй, түүхийн эд материал бэлтгэх санхүүгийн чадваргүй байгаагаас арьс шир боловсруулах үйдвэрүүд санхүүгийн хүндэрлээс гадна бүтэгдэхүүнээ борлуулах зах зээл олж чадахгүй байгаагаас болж ноос боловсруулах үйдвэрүүдийн үйл ажиллагаа жигдрэх хүртэл нэлээд хугацаа шаардагдах төлөвтэй байна. Бүтээгдэхүүний борлуулалт удааширснаас гурил, тэжээлийн үйлдвэрүүд хүнд байдалд байна. Барилгын материал, мод бэлтгэх, боловсруулах, засварын үйлдвэрүүдийн ажилд нааштай өөрчлөлт гарч чадаагүй байна. Эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд гарч байгаа доголдол нь улс ардын аж ахуйн бүх салбар, ард иргэдийн амьдрал, улсын төсвийн орлогод ноцтой нөлөөлж байна. Цахилгаан станцуудад удаа дараа гарч байгаа осол гэмтэл нь хэрэг дээрээ тодорхой хүмүүсийн болгоомжгүй, хариуцлагагүйгээс шалтгаалж байна. Үүнээс болж эрчим хүчний үйдвэрүүд, улмаар нүүрсний уурхайнуудын эдийн засгийн чадвар суларч байгаа төдийгүй, түүнээс уламжлан хамгийн хариуцлагатай хүнд салбарт ажиллаж байгаа ажилчдын цалин, хөлс, нэр хүндэд хүртэл нөлөөлж байна. Ийм байдалд хүргэсэн албан тушаалтантай тодорхой хариуцлага тооцож болно. Хөрөнгө оруулалт, тээх ачаа багассанаас үүдэн барилга, тээврийн салбарт ажил үйлчилгээний хэмжээ буурсаар байна. Оны эхний хоёр сард гадаад худалдааны нийт эргэлт 52 сая ам.доллар боллоо. Экспорт, импортын зөрүү 24 сая ам.доллар болж худалдааны болон төлбөрийн тэнцлийн хувьд

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw