Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 87 Банкны болон гаалийн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Ингэснээр төрийн санхүүгийн Бодлогыг тодорхойлж эдийн засгийн амьдралыг төрөөс зохицуулах гол хэрэгсэл татварын тогтолцоог хуульчлан баталгаажууллаа. Мөн түүнчлэн төсвийн орлогыг цуглуулах, захиран зарцуулах эрх зүйн үндсийг шинэ Үндсэн хуулийн үзэл санааны дагуу шинэчлэн тогтоож мөнгө, санхүүгийн чанд сахилга, өндөр зохион байгуулалтыг хангах, мэдээлэл, тайлангийн үнэн зөв, оновчтой систем, арга хэрэгслийг бий болгох, үйл ажиллагааны үр дүнг бодитой илэрхийлж дүгнэх чиглэлд үндсэн өөрчлөлт гарсан гэж үзэж байна. Улсын Их Хурлын энэ удаагийн чуулганаар 1993 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын чиглэл, Улсын 1993 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, түүнчлэн 1993 оны улсын төвлөрсөн төсвийн тухай хуулийг баталж эдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдох тогтоолуудыг гаргасан байна. Улс орны амин чухал дээрх асуудлуудыг хэлэлцэх явцад эрхэм гишүүдийн дэвшүүлсэн санал дүгнэлтүүд биеллээ олж Улсын Их Хурлын гаргасан шийдвэрийг бидний батлахдаа бодож тооцоолсон үр дүнг өгөхүйцээр хэрэгжүүлнэ гэдэгт өндөр итгэл найдварыг Засгийн газартаа хүлээлгэж байгаагаа илэрхийлэхийг хүсэж байна. Та бид дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг батлан гаргаснаар Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн 2-р зүйлийн 2-т заасан ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 1993 оны 6-р сард явуулах хууль зүйн нөхцөл бүрддээ. Улсын Их Хурлын 2-р чуулганаар цаг үеийн шаардлагаас урган гарсан улс орны дотоод, гадаад амьдралтай холбоотой олон чухал асуудлыг тухай бүрт нь хэлэлцэж зохих шийдвэр гаргасан байна. Тухайлбал, тэтгэврийн болон хөдөлмөрийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Монгол Улс Европын эдийн засгийн хамтын нийгэмлэгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ, Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман улс хоорондын мөнгө, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай гэрээ, орлогын татварыг давхар ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийхийг сэргийлэх тухай Монгол Улс Бүгд Найрамдах Солонгос Улсын хоорондын хэлэлцээрийг соёрхон баталсан байна. Мөн түүнчлэн Монгол Улс Бүгд Найрамдах Чех улс, Бүгд Найрамдах Словак улс, Босни-Герцеговина, Хорват, Словени зэрэг улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоох асуудал шийдвэрлэгдлээ. Улсын Их Хурлын II чуулганы ажиллагаа Улсын Их Хурлын байнгын хороодын хуралдааны хэлбэрээр явагдаж өргөн цар хүрээтэй олон асуудал хэлэлцэж шийдвэрлэснийг тэмдэглэж байна. Байнгын хороод чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг боловсруулах, урьдчилан хэлэлцэж санал дүгнэлт гаргах ажилд илүүтэй анхаарч нэлээд цаг хүч зарцуулснаар дээр дурьдсан хуулиуд Улсын Их Хурлын шийдвэрийг батлан гаргахад зохих үүргээ гүйцэтгэлээ. Энэ удаагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw