Монгол улсын парламент - боть 1

98 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Эдгээр хууль нь улс орны эдийн засгийн харилцааг зах зээлийн зарчимд нийцүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын нийгмийн тогтолцоог боловсронгуй болгож, шүүх болон гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэх, ард түмний нийгмийн хамгааллыг баталгаажуулж оюуны амьдралын салбарын тулгамдсан зорилтыг шийдвэрлэхэд шууд чиглэж байна. Тэрчлэн туурга тусгаар Монгол Улсынхаа үндэсний аюулгүй байдлын нэг баталгаа болсон Батлан хамгаалах тухай болон Хилийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг та бид хийсэн. Үнэн хэрэгтээ Монгол Улс болон Оросын Холбооны Улс Украйн Улсын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ, Биологийн төрөл зүйлийн тухай болон уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-н конвенцийг соёрхон баталсан нь манай улсын гадаад харилцааг хогжүүлэх олон улсын үйл ажиллагааг хогжүүлэх, өргөжүүлэх, байгаль орчныг хамгаалахад чухал хэрэгцээтэй арга хэмжээ боллоо. Та бид хамтын оюун ухаанаараа энэхүү хууль тогтоомжуудыг баталж хэвлэл, мэдээллээр өргөн сурталчлагдсан тул эдгээрийн ач холбогдол, нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар нуршин ярих шаардлагагуй бизээ. Хаврын чуулган урьд урьдынхаас их ачаалалтай чууллаа. Ялангуяа чуулганы хуралдааны сүүлчийн өдрүүдэд бүр их илүү ажилтай байлаа. Монгол Улсын Их Хурал хаврын чуулганыхаа явцад дээрх хууль тогтоомжуудыг батлан гаргасны зэрэгцээ улс орны өмнө тулгамдсан чухал асуудлуудыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүд ч энэ дагуу Засгийн газарт асуулга тавьж сонслоо. Тухайлбал зуд, турханд нэрвэгдсэн баруун аймгуудын байдал, яаралтай авах зарим арга хэмжээний тухай иргэний хамгаалалтын газрын дарга Дамдинсүрэнгийн сонсгол, мөн асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсож шийдвэр гаргасан. Тэрчлэн эдгээр аймагт очиж ажилласан Улсын Их Хурлын гишүүн Гомбо, Элбэгдорж нарын мэдээллийг сонссон байна. Үүнээс гадна 1993 оны мал, мах бэлтгэлийн талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Өөлд, Засгийн газрын шийдвэрүүд Монгол Улсын Үндсэн Хууль, бусад хуульд нийцэж байгааг шалгасан дүнгийн талаар Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Төмөр, Монголын Иргэний Агаарын Тээвэр компанид удирдлага, зохион байгуулалт хариуцлага, сахилгыг бэхжүүлэх талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын тухай Зам, тээвэр холбооны сайд Сандалхан, АНУ-д ажлын айлчлал хийсэн дүнгийн тухай Монгол Улсын Ерөнхий сайд Жасрай, 1993 онд 8,10 дугаар анги төгссөн хүүхдүүдийн ажил эрхлэлтийн асуудлыг Засгийн газраас хэрхэн шийдэж, ямар арга хэмжээ авч байгаа талаар Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Гомбожавын сонсгол мэдээллийг тус тус сонсож хэлэлцэн холбогдох удирдамж чиглэл өгсөн байна. Улсын Их Хурлын холбогдох байнгын хороодын хуралдаанаар Хууль зүйн сайд Лувсанжав, Соёлын сайд Энхбаяр, Шинжлэх ухаан боловсролын сайд Өлзийхутаг, Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Гомбожав, Улсын статистикийн газрын дарга Цэнд-Аюуш, Шинжлэх ухаан боловсролын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw