186 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 шалгах комиссыг татан буулгаж төр, олон нийтийн хяналт шалгалтыг хосолсон БНМАУ-н Ардын хянан шалгах хороог байгуулж уг хороо 1990 оныг дуустал үйл ажиллагаагаа явуулж иржээ. Монгол оронд өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлт нь төр, олон нийтийн хяналт шалгалтыг хосолсон тогтолцоог өөрчлөх шаардлагыг зүй ёсоор дэвшүүлэн тавьсан байна. Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы шийдвэрийг үндэслэн Улсын Бага Хурал 1990 оны 10 дугаар сард тогтоол гарч, Ардын хянан шалгах байгууллагыг мөн онд багтаан татан буулгаж, түүний гүйцэтгэж байсан үүргийг холбогдох улсын хороо, яам, тусгай газар болон улсын хянан байцаах албанд шилжүүлэх, аймаг, хотын ардын хурал, түүний гүйцэтгэх захиргаадыг бэхжүүлэх, орон нутагт ажилладаг улсын хянан байцаах байгууллагуудыг цэгцтэй болгох талаар шаардлагатай зохицуулалт хийхийг Засгийн газарт, ард иргэдээс хянан шалгах эрхээ хэрэгжүүлэх талаар гаргаж буй сайн дурын үүсгэл санаачилгыг дэмжин дэлгэрүүлж байхыг төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн ардын хуралд тус тус даалгажээ. Харамсалтай нь шилжүүлсэн эрхийг холбогдох байгууллагууд хангалттай биелүүлж чадаагүй байна. Засгийн газрын дэргэд 1991 онд барилга, уул уурхай, эрчим хүчний техникийн болон хөдөлмөр хамгааллын улсын хяналтыг хэрэгжүүлэх, холбогдох хууль, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэй Улсын хянан байцаах газар байгуулж жил гаруйн хугацаанд ажиллуулаад 1992 оны сүүлчээр татан буулгажээ. Дараа нь Засаг захиргааны яам байгуулж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих үндсэн үүрэгтэй нэгж үлдээсэн боловч уг яам хагас жилийн дараагаар татан буугдаж, хяналтын үүрэг нь 1992 оны 6 дугаар сараас Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шилжсэн байна. Мөн энэ үеэр Прокурорын ерөнхий хяналтын албыг татан буулгаж зарим үүргийг нь хууль зүйн яаманд шилжүүлсэн байна. Төрийн удирдлагын хяналт шалгалтын бүрэлдэхүүн хэсэг болсон мэргэжлийн хяналтын алба ажилласаар байгаа боловч тэдгээрийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг шинэ нөхцөлд нийцүүлэн тогтоогоогүйгээс ажлын далайц үр дүн нь одоогийн шаардлагыг хангаж тэр бүр чадахгүй байна. Хяналт шалгалтын гол зорилго нь ажилд оршиж байгаа зөрчил дутагдлыг илрүүлэн арилгуулах цаашид дутагдал, зөрчлийг давтан гаргах даамжрахаас улс нийгэмд хохирол учруулахаас, гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх явдал билээ. Шилжилтийн энэ үед төрийн хяналт шалгалтын тогтолцоо бүрэн бүрдэж төлөвшөөгүй байгааг далимдуулан дураараа авирлах, хууль гажуудуулах, ямар ч хяналтгүй зүй бусаар ажиллахыг эрхэмлэх зэрэг сөрөг үзэгдэл даамжирч байгаагаас түүний хор уршиг нь улам бүр нэмэгдэх болж байна. Төрийн албан хаагчид албан тушаал эрх мэдлээ ашиглан хууль тогтоомж
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw