Монгол улсын парламент - боть 1

180 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I дээшлүүлэх талаар үр дүнтэй яриа хэлэлцээр хийж байсныг тэмдэглэхэд таатай байна. Ийнхүү Улсын Их Хурлын гадаад харилцаа өргөжин хөгжиж байгаа нь манай орны ардчилал, зах зээлийн харилцаанд шилжих, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх, гадаад тооцоо нөхцөлийг бүрдүүлэх, Монгол Улсын нэр хүндийг дээшлүүлэхэд зохих хувь нэмэр оруулж байгаа хэрэг мөн. Эрхэм гишүүд ээ! Өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах, тариа ногоо хураах, отор нүүдэл хийж мал сүргээ таргалуулах зэрэг цаг үеийн ажлуудын явц, үр дүнг Улсын Их Хурлын холбогдох байнгын хороод анхааралдаа байнга байлгавал зохино. Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийн асуудлыг Улсын Их Хурал анхаарлаасаа холдуулж хэрхэвч болохгүй. Тэтгэврийнхэн тэтгэврээ, төсвийнхөн цалингаа олон сараар авч чадахгүй байгаа гомдлыг орон нутагт олон гишүүн сонссон байхаа. Цаашид ийм байдлаар удаан үргэлжилж таарахгүй. Судлан үзэж, хянан шалгаж шахаж шаардаж байх нь холбогдох Байнгын хороодын үүрэг хэвээр байх болно. Соёл, боловсрол, эрүүлийг хамгаалах, шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн дэд бүтцийн тулгамдсан олон асуудал Улсын Их Хурлын шийдвэрийг хүлээж байгаа. Хийх ажил, шийдэх асуудал далай шиг их байна. Эрчимтэй сайн ажиллахын зэрэгцээ эрүүл мэндээ дээдэлж, ажил амралтаа зохицуулж байх нь юу юунаас илүү чухал юм байна гэдгийг эрхэм гишүүддээ сануулахад илүүдэхгүй болов уу? Эрхэм гишүүд мэдлэг боловсрол, хүч хөдөлмөр, парламент, алсын туршлагадаа тулгуурлан, өндөр үр өгөөжтэй ажиллан төлөвлөсөн асуудлуудаа шийдвэрлэж бүрэн чанддана гэдэгт итгэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.28 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Н.Багабандийн хэлсэн үг 1995.01.16 Эрхэм гишүүд ээ! Улсын Их Хурал энэ чуулганаа 98 хоног үргэлжлүүлж ажлаа өндөрлөж байна. Улсын Их Хурал төлөвлөсөн ажлаа үндсэндээ үр дүнтэйгээр биелүүлсэн гэсэн дүгнэлтийг хийж байна. Ингээд та бүхэнд болон та бүхний нэрийн өмнөөс ард түмэндээ хандаж тарган тавтай өвөлжиж, нохой жилээ өнтэй, өнгөтэй үдэж, насан төгөлдөр модон гахай жилтэйгээ баяр жаргалтай золгохын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Улсын Их Хурлын ээлжит чуулган өндөрлөснийг мэдэгдье. Баярлалаа.29

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw