Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Анхдугаар чуулганы төгсгөлд та бидний хэлэлцэж тогтсон, төлөвлөсөн ёсоор гүйцэтгэх засаглалыг шинэ Үндсэн хуулийн дагуу бэхжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн хуулийг хэлэлцэнэ. Зах зээлийн харилцааг хөгжүүлэхэд тус дөхөм болох багц хуулиудыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Шүүх эрх мэдлийг бэхжүүлэх үүднээс хуулийн байгууллагын үндсэн тогтолцоотой холбоо бүхий зарим хуулиудыг тус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөлөө. Зайлшгүй шаардлагыг үндэслэн хуулиудыг нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал мөн тусгагдаж байна. Улс орны амьдралд хойшлуулшгүй амин чухал гэж үзсэн бусад зарим хуулиудыг хэлэлцэхээр тусгалаа. Ээлжит чуулганаараа Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу cap бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гаригт Засгийн газарт асуулт тавьж, хариу сонсох болно. Энэ цагт маш тодорхой асуудлыг Засгийн газраасаа сонсож байхыг хичээх нь нэн чухал юм. Энэ талаар Улсын Их Хурлын эрхэм гишүүдийн санал онцгой ач холбогдолтой байх болно. Гэрээ хэлэлцээр соёрхон батлахаас эхлээд Улсын Их Хурал цаг алдалгүй хэлэлцэн шийдвэрлэх зүйлийг бусад асуудлын хүрээнд авч үзэж бүрэн болно гэж үзлээ. Улсын Их Хурлын анхдугаар чуулганы төгсгөлд ээлжит чуулганаар хэлэлцэх асууддаа ярилцан тохирч байснаас хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Хэлэлцэх асуудалд зарим нэмэлт тодотгол хийх шаардлага, хүсэл энэ хугацаанд Улсын Их Хурлын эрхэм гишүүдэд буй болсон байж болох юм. Хэдийгээр хэлэлцэх хуулийн талаар захирамж гарсан гэлээ ч уг асууддаар Улсын Их Хурлын эрхэм гишүүдийн саналыг хичээнгүйлэн сонсож, зарим нэмэлт тодотгол хийж болох байхаа гэж санаж байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээлжит чуулганыхаа ажилд туйлын ажил хэрэгч, санаачилгатай, улс төрийн өндөр соёлтой оролцож, хамтран төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэн баталж, улс орноо ардчилал зах зээлийн замаар хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, Улсын Их Хурлын гишүүд, нийт иргэн улсын ашиг сонирхлыг баримтлан ард түмний элч байх Үндсэн хуулиар олгогдсон эрх үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл төгс байна. Одоо ээлжит чуулганаар хэлэлцэх хуулиуд, ялангуяа шинээр нэмж тусгах, хойшлуулах хуулийн талаар эрхэм гишүүдийн тодорхой санал байвал сонсон хэлэлцэн шийдвэрлэж, ээлжит чуулганаар хэлэлцэх асууддаа бүхэлд нь тогтож авцгаах саналтай байна.14

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw