Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 99 тэргүүн дэд сайд Жадамбаа нарын сонсгол мэдээллийг хэлэлцэн зохих чиглэл, удирдамж өгч зарим асуудлаар байнгын хороодын тогтоол гаргасан нь Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ач холбогдолтой болсон билээ. Улсын Их Хурлын хаврын чуулганы явцад байнгын хороод ч их ажилтай байж, нэлээд ажлыг амжууллаа. Улсын Их Хурлын 10 байнгын хороо 200- аад удаа хуралдаж олон асуудлыг нухацтай авч хэлэлцсэн байна. Үүний ачаар ч та бид дээр дурдсан хууль хуулийн нэмэлтэд, өөрчлөлт тогтоол шийдвэрийг гаргаж биелэлтэд нь хяналт тавин ажиллалаа. Байнгын хороод чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг боловсруулах, урьдчилан хэлэлцэж санал дүгнэлт гаргахад урьд урьдаас илүү анхаарсан нь сайшаалтай байна. Улсын Их Хурлын байнгын хороодын хуралдаанаар давхардсан тоогоор 223 асуудал авч хэлэлцэн зохих чиглэл, удирдамж өгч байнгын хороодын 25 тогтоол гаргасан байна. Хаврын чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн дагуу явагдаж ард нийтээрээ төрийн тэргүүнээ сонгож Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль баталж Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд тангараг өргөж ажилдаа орлоо. Шүүх, прокурорын удирдлага хуулийн дагуу томилогдож шүүх, прокурорын байгууллагыг шинээр байгуулж шүүх, засаглалын байгууллагууд шинэ Үндсэн хуулийн дагуу ажиллаж эхлэх нөхцөл бололцоо бүрдэж эхэлж байна. Улсын Их Хурал төрийн дээд өндөрлөгүүдтэй Үндсэн хууль бусад хуулийн хүрээнд нягт хамтран ажиллаж улс орныхоо эдийн засгийн уналтыг зогсоож тогтворжуулах, эрх зүйт төрийг бэхжүүлэх, ард олныхоо аж амьдралыг сайжруулахад их зүйл хийх үүрэгтэйгээ бүрэн ухамсарлаж байна. Улсын Их Хурал гадаад орны парламентын байгууллагуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлэх талаар өнгөрсөн хугацаанд багагүй ажил хийлээ. Тухайлбал, АНУ, БНХАУ, Өмнөд Солонгос, Унгар, Энэтхэг, Оросын Холбооны Улс зэрэг оронд Улсын Их Хурлын гишүүд айлчилж, Монгол Улсын Их Хурлын урилгаар БНХАУ, ОХУ-н Буриад улс зэрэг орнуудын парламент, Тамгын газрын төлөөлөгчид манай оронд ирж Монгол Улс, Монголын парламентын ажил үйлстэй танилцлаа. ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчид манай оронд айлчилж байна. Монгол Улсын Их Хурал ард түмнийхээ санал бодлыг байнга сонсож нийгмийн амьдралын хэм хэмжээг мэдэрч эдгээрийг гаргаж байгаа шийдвэртээ аль болох бүрэн дүүрэн тусгахыг эрмэлзэж байсан гэдгийг энэ дашрамд тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Зөвхөн хаврын чуулганы хуралдааны хугацаанд Улсын Их Хурал 400 гаруй иргэн, хамт олноос 800 орчим хүсэлт, өргөдөл хүлээн авч 99,6 хувьд нь хариу өгчээ. Улсын Их Хурлын хүлээн авах байранд 200 иргэн биеэр ирж өөрсдийн санал бодлоо илэрхийлж хариу авсны дотор 80 шахам иргэн өөрсдийн сонгосон Улсын Их Хурлын гишүүдтэйгээ уулзаж ярилцсан байна. Иргэдийн эдгээр санал хүсэлтийг судалж үзэхэд санал хүсэлтийн 80 орчим

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw