Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 55 санал солилцож зөвлөх, зохих хэмжээнд анхаарч туслах ёстой зайлшгүй шаардлагатай асуудлуудын талаар тохиролцож аль болох хэмжээнд, хуулийн хүрээнд энэ асуудлуудыг зохицуулж хоёр жилийн энэ хугацаанд Та бүхний хийсэн бүтээсэн зүйлийг төр бодитой тодорхой хэмжээгээр үнэлж, эргэж бас бидэндээ үзүүлэх ёстой төрийн үүргийг биелүүлэх ёстой гэдэг утгаар энэ ажлыг зохион байгуулах ёстой гэдгийг би ойлгож байгаа. Энэ үүднээсээ бид цаашид уулзаж ярилцаж асуудлуудаа шийдвэрлэхэд туслах ёстой гэж ойлгож байна. За ингээд та бүхэндээ хаврын чуулганыхаа дуусгаж байгаатай холбогдуулж чуулганыхаа ажиллагаанд идэвхтэй оролцсон Та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье. Улсын Бага Хурал үнэхээр хүнд нөхцөл байдалд хаврын чуулганыг явууллаа. Мөн тэр тусмаа Улсын Их Хурлын сонгууль явагдсанаас хойшхи энэ хэсэгт ч гэсэн бид үнэхээр сэтгэлийн болон итгэл бодлын нилээд тэвчээрийг гаргаж үйл ажиллагаагаа явуулж амжилттай дуусгаж байгаа гэдгийг дахиж хэлэх нь зүйтэй гэж бодож байна. За ингээд үлдсэн хугацаанд Та бүхэнд бие даасан Улсын Бага Хурлын гишүүнийхээ болон байнгын хороо, бусад зохион байгуулалтынхаа бүтцээрээ дамжуулж, идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж бүрэн эрхээ хуулийн дагуу шилжүүлж өгнө гэдэгт би эргэлзэхгүй байгаагаа дахин илэрхийлье.7

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw