МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 53 чухал алхам хийсний дотор төрийн иж бүрэн байгуулалтын, байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим, арга хэлбэр, үндсэн эрх үүргийг нарийвчлан тогтоож өгснөөр шуурхай ажиллах боломжийг нэмлээ. Ийнхүү төрийн байгуулалтын нарийвчилсан асуудалд гол анхаарлаа хандуулсан явдал бол төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх зарчмаас урган гарч байна. Өөрөөр хэлбэл, нэгэнт Үндсэн хуулиар зохицуулж, түүний Хавсралт хуулиар тогтоосон үндэслэлийг амьдралд хэрэгжүүлэх бодит шаардлагаас энэ бүхэн нь үүсгэлтэйг Улсын Бага Хурал харгалзан үзсэн болно. Энэ удаагийн чуулганы нилээд хугацаа нь Улсын Их Хурлын гишүүнийг сонгох сонгуулийн ажилтай давхцсан ч гэсэн Улсын Бага Хурал ажил хэрэгч байдалд тодорхой шаргуу ажилласныг тухайлан тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Улсын Бага Хурал V чуулганы нэгдсэн хуралдааны ажлын 61 өдөр буюу 262 цаг хийж, бусад хугацаанд гишүүд байнгын хороонд ажиллалаа. Ажлын шаардлагыг харгалзан Улсын Бага Хурал зарим өдөр өглөөнөөс шөнө дөл болтол хуралдаж байсныг хэлэх нь илүүдэхгүй биз ээ. Энэ бүхэнд Улсын Бага Хурал ямархуу ачаалалтай байсныг илтгэн харуулна гэж бодож байна. Улс орны эдийн засаг, нийгмийн амьдралын амин чухал шаардлагатай цөөнгүй асуудлыг хэлэлцэж, Агаарын зайд нислэг үйлдэх тухай хууль, санхүү, төсөв, зээл, мөнгөний асуудлаар 7 тогтоол, мөн бусад асуудлаар хорь орчим тогтоол гаргажээ. Улсын Бага Хуралд хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн асуудлын дотроос намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай, Засгийн газрын тухай хуулийн төсөл зэрэг арваад асуудлыг дараа хэлэлцүүлэхээр хойшлуулж зарим асуудлаар протокол гаргалаа. Зарим улстай дипломат харилцаа тогтоох, олон улсын конвенцид нэгдэн орох зэрэг төрийн гадаад бодлогын асуудал хэлэлцэж холбогдох (бичлэгийн А тал дуусав) чөлөөлөх, томилох зэрэг зохион байгуулалтын чанартай арга хэмжээг авсан. Тус чуулганы хуралдаанд Улсын Бага Хурлын гишүүн бус, Ардын Их Хурлын 50 депутат оролцсоноос гадна бусад улсын зочид, төлөөлөгч, сурвалжлагч нар урилгаар байлцлаа. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дэд Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Шарма Улсын Бага Хуралд хандаж баяр хүргэж үг хэлсэн нь хоёр орны парламентын харилцаанд түүхэнд тэмдэглэж үлдэнэ. Бид анх хорь орчим хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөснөөс 10 гаруйг нь хэлэлцэж зохих шийдвэр гаргалаа. Улсын Бага Хурлын энэ чуулган Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Газрын тухай, Шүүхийн байгууламжийн тухай зэрэг хуулийн анхны хэлэлцүүлгийг хийснээс гадна хараахан хэлэлцэж амжаагүй төслийг байнгын хороодын хуралдаанаар нэгээс хоёр удаа хэлэлцэж Улсын Их Хурал болон холбогдох хууль санаачлагчид шилжүүлж өгөх гэж байна. Улсын Бага Хурлын чуулганы зорилтыг хангахад байнгын хороод зохих чармайлт гаргалаа. Ялангуяа энэ удаагийн чуулганы хэлэлцэх асуудлын олонхи төрийн байгуулалтын болон хууль зүйн байнгын хороонд төвлөрч
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw