Монгол улсын парламент - боть 1

100 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I хувь нь хууль тогтоомжийг боловсронгуй болгон, амьдралд нийцүүлэх, баталсан хуулиа сурталчлах, ил хэсэгт нь хяналт тавих, хүн ардын эрүүл мэнд, амьдралын баталгааг хангах хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг үр нөлөөтэй болгоход чиглэжээ. Сүүлийн үед архидан согтуурах, танхайрах, нийгмийн хэв журам алдагдуулах, хулгай дээрэм хийх, хүний эрүүл мэндийг хохироож, амь насыг бусниулах зэрэг үзэгдэл газар авч байгаад хүн ард ихээхэн санаа зовоож, сахилга, дэг журмыг сайжруулахыг хүсч шаардаж байгаа нь санал, хүсэлтийн дотор харьцангуй их хувийг эзэлж байна. Хөдөлмөрчдийн эдгээр хүсэлт шаардлагад Улсын Их Хурал зохих дүгнэлт хийж гаргаж байгаа хууль тогтоомжоо тэдгээрт нийцүүлэн хэрэгжүүлэх талаар анхаарч ажилласан билээ. Ялангуяа хаврын чуулганы эхээр мөн явц дундуур Улсын Их Хурлын гишүүд хөдөө орон нутагт нийслэл хотноо ажиллаж 50 гаруй мянган сонгогчид уулзаж санал бодлоо солилцон төр, олон түмний холбоог бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болсныг тэмдэглэж байна. Нэг жилийн дотор Улсын Их Хурал хуримтлуулсан сайн бүхнээ үйл ажиллагаандаа хэвшүүлэхийн хамт Улсын Их Хурлын үйл ажиллагаанд саад тотгор болж байгаа зохион байгуулалт, арга барилын хүлээснээс ангижрах ёстой гэж үзэж байна. Улсын Их Хурлын гишүүд хаврын чуулганы өдрүүдэд маш өргөн хүрээтэй ажил үүрэг гүйцэтгэж нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хүч хөдөлмөр, оюун билэг, мэдлэг чадвараа дайчлан ажиллажээ гэж дүгнэн үзэх бүрэн үндэстэй болов уу гэж бодож байна. Цаашид парламентын засаглалын үйл ажиллагааг улам өргөн цар хүрээтэй, үр өгөөжтай шуурхай болгох, батлан гаргаж байгаа хууль тогтоомжийн чанар чансааг цаашид улам сайжруулах талаар та бидэнд бодож боловсруулах, хийж хэрэгжүүлэх зүйл цөөнгүй байгаа гэдгийг дор бүрнээ ухамсарлаж байгаа байхаа. Улсын Их Хурлын гишүүд парламентын үйл ажиллагаанд дадпагажиж ухаан бодлогоо уралдуулах арга ухаан болон хууль тогтоох ажилд чамгүй сайн суралцаж байгаа хэдий ч соёлтой маргах, харилцан бие биенээ хүндэтгэж тэвчээртэй сонсож хууль тогтоомж шийдвэрийн төсөлтөй урьдчилан сайтар танилцаж санал онолоо цаг хугацаанд нь бэлтгэх талаар учир дутагдалтай явж ирснийг хэлэлгүй өнгөрч болохгүй байна. Хэрэв ингэж ажиллаж сурвал чуулганы үйл ажиллагааг шуурхайлах, тэдний ажлын үр өгөөжийг дээшлүүлэх ихээхэн боломж байгаа гэдгийг тэмдэглэн хэлье. Тамгын газраас тараасан хууль тогтоомж, шийдвэрийн төсөлтэй урьдчилан сайн ажиллах явдал маш чухал байна. Ингэхгүй байгаагаас хэлэлцүүлгийн явц дунд төрсөн санаа бодлоо тайлбарлан маргалдаж ихээхэн цаг хугацаа алдаж байгаатай бид бүгдээрээ дүгнэлт хийх нь зүйтэй байна. Үүний зэрэгцээ хууль санаачлагчдын зүгээс Тамгын газраас олшруулан тарааж байгаа хууль, тогтоомж шийдвэрийн төсөл дутуу дулимаг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw