МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 141 Худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээ, барилгын салбарт гүйцэтгэж байгаа ажил үйлчилгээний 80-90-ээд хувийг хувийн хэвшлийн нэгжүүд гүйцэтгэх боллоо. Хувьчлагдсан болон шинээр үүсч хөгжиж байгаа хувийн хэвшлийн байгууллагуудын үр дүн өгөөж, төдийлөн хангалттай бус хувьцаат компаниудад өмч эзэнгүйдэж хамт олны болон төрийн өмч үрэгдэн тоногдож, аж ахуйн нэгжүүдийн дотоод өөрчлөн байгуулалт удааширч байгаад дүгнэлт хийх ёстой. Иймээс хувьчилсан үйлдвэр аж ахуйн газруудын дотоод өөрчлөн байгуулалтыг түргэтгэх, хоёрдогч зах зээлийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэх шаардлагатай байна. Үүний тулд үнэт цаасны тухай хуулийг тус чуулганаар хэлэлцэн баталж өмч хувьчлах ажлыг шинэ шатанд гаргах нь та бидний тулгамдсан зорилт болж байна. Улсын Их Хурлын байнгын анхааралд байх ёстой зүйл бол хөдөөгийн амьдрал юм. Малчид гар дээрээ мөнгөгүй байгаа тухай дор бүрнээ ярьж байгаа. Сумдад байгуулагдсан эд хэрэглэгчдийн хоршоо, компани зэрэг аж ахуйн нэгжүүд малчдыг зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулахад туслах үүргээ хараахан биелүүлж чадахгүй байна. Зарим тохиолдолд тэд малчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргасны төлөө хөлс авах утгаар биш, харин малчдаас аль болох хямд үнээр авч цааш нь өндөр үнээр зарж дундаас нь ахиухан орлого олохыг чармайж байна. Ийм байгаа болохоор эд хэрэглэгчдийн хоршоо, компани нь малчдын итгэлийг олж малчдын өөрсдийнх нь эрх ашгийн төлөө байгууллага гэж ойлгогдохгүй байгаагаас ажил нь дэмжлэг олохгүй урагш муутай байх тал ч ажиглагдаж байна. Тэрчлэн эдгээр байгууллагын нэлээд хэсэг нь төв суурин газрын явуулын наймаачидтай өрсөлдөх чадваргүй байна. Малчдыг мөнгөжүүлэх асуудлыг мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулахтай холбогдсон бэрхшээлийг давах оновчтой арга замыг олсноор л шйидвэрлэж болох юм. Малчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах, тэдний хэрэгцээтэй бараа таваарыг тээвэрлэн хүргэж худалдах, тогтолцоог төлөвшүүлэх тухай хаа хаанаа их ярьж байгаа боловч бодитой хийсэн ажил мэдэгдэхгүй байна. Малчдын нэгэн адил бэрхшээлүүдтэй тариаланч, механикжуулагчид учирч байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд бүтцийн шинэчлэлт хийж хамгийн оновчтой бүтэц зохион байгуулалтаар зах зээлд шилжих техникийн шинэчлэл хийх, үйлдвэрлэл нь улирлын шинжтэй явагддаг өвөрмөц онцлогийг харгалзан мөнгө зээлийн бодлогыг зохицуулах зэрэг тус салбарын хөгжлийн олон асуудлыг зүй зохистой шийдвэрлэх хэрэгтэй байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд хувийн хэвшлийнхний байр суурь нөлөөг нэмэгдүүлэх, тэдэнд ачааллын ихэнхийг үүрүүлэх бодлогыг тууштай явуулах хэрэгтэй. Өнөөдөр хамгийн хүнд нөхцөлд байгаа хөдөөгийн хөдөлмөрчдийн соёл, ахуйн үйлчилгээний асуудлыг Засгийн газар зориуд анхаарч бодлогын хэмжээнд авч үзэн сэргээн сайжруулах шаардлагатай байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw