Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 73 Хуралдааны явцад, хууль хэлэлцэх явцад сэтгэл хөдөлсөн бие биеэ янз янзын үгээр хэлсэн ийм зүйлүүд байсан. Энэ бол парламентад ёсны хэвийн үйл ажиллагаа юм. Тэгэхдээ хэвийн үйл ажиллагаа гэж энийгээ давруулах бус, аль болохоор улс төрийн соёлтой хандаж, цаашдаа парламентын гишүүний ёс зүй, улс төрийн соёл суух нь та бидний өмнө бодож явах нэг зүйл мөн байхаа гэж санаж байна. Их Хурлын хууль хэлэлцэх, бусад асуудлыг хэлэлцэхэд үнэхээр их хүч гаргаж, боловсролоо, хүч мэдлэгээ гаргаж шаардлагатай асуудлууд дээр өөрийнхөө санал бодлыг илэрхийлж, аль болохоор асуудлыг зөв шийдье, сайн шийдье гэдэг сэтгэлээр хандсан энэ Их Хурлын уур амьсгал эрүүл саруул бүрдэж эхэлж байна гэдгийг харуулж өглөө. Хэлэлцсэн асуудлуудаар үнэтэй санал хэлж, зарчмын санал хэлж, будилж мунгинаж байхад, бие биеэ, хурал даргалагчийг засаж залруулж, хурлынхаа хэвийн ажиллагааг хангахад хүчин зүтгэсэн эрхэм гишүүдэд талархаж байна. Хурлын чуулганы ажиллагаанд нэн идэвхтэй оролцсон гишүүдэд юуны өмнө талархаж байна. Олонхийнхоо саналтай санаа нэг байгаа учраас аль болохоор хүлээцтэй хандаж, юм болгон дээр үг хэлэхийн тулд үг хэлэхийг хичээгээгүй байсан гишүүдэд ч мөн талархаж байна. Ингээд Улсын Их Хурлын анхдугаар чуулган хэлэлцэх асуудлаа дууссаныг мэдэгдье. Эрхэм гишүүдэд тавтай сайхан амарч тарга тэвээрэг, сэтгэлийн тэнхээ, эрүүл мэндийн талаар намрынхаа чуулганд бүрэн бэлтгэлтэй хүрэлцэн ирж, асуудал шийдэх ийм хэмжээнд ирнэ гэж найдаж байна.12 УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН Чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн тухай Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрайн тавьсан илтгэл 1992.09.28. Монгол Улсын Их Хурлын эрхэм Хүндэт дарга, гишүүд ээ! Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн дагуу эмхлэн байгуулагдсан Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөрөө боловсруулан Та бүхэнд толилуулж байна. Засгийн газар хөтөлбөрөө боловсруулахын тулд улс орны эдийн засаг, нийгмийн амьдралын өнөөгийн байдал, үйл ажиллагаагаа эхэлж байгаа суурь дэвсгэрийг бодитой үнэлэхийг эрмэлзсэн бөгөөд сонгуулиар Улсын Их Хуралд дийлэнх олонхийн суудал авсан МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг үндэслэн түүнд дэвшүүлсэн гол зорилтыг хэрэгжүүлэх боломжийг нарийвчлан судалж үзлээ. Хөтөлбөр боловсруулах явцад сонгуульд оролцсон улс төрийн бүх намуудын хөтөлбөрийг анхааралтай судалсаны зэрэгцээ олон нийтийн зарим

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw