МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 49 эрх ашиг гэдэг ухагдахууны талаар өөрийн ойлголтоо нэг бус удаа хэлж байсан. Түүний тодорхой агуулгыг төрийн зохих байгууллага хууль ёсны бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхойлж байх нь бидний зорьж байгаа хууль цаазат, ардчилсан төрийн хэрэгцээ шаардлагад илүүтэй нийцнэ гэж үзэж байгаа юм. Тэгээд үндэсний эрх ашгаа хэрэгжүүлэхээр боловсруулж төлөвлөсөн арга хэмжээний цогцолборыг төрийн бодлого гэж ойголцож хэвшвэл болох юм. Үндэсний аюулгүй байдал бол үндэсний эрх ашигтай дүйх өргөн хүрээтэй ухагдахуун гэж ойлгож хандмаар байна. Тэгээд хамгийн товчоор хэлбэл, үндэсний аюулгүй байдал нь төр улсаа, үндэсний соёл иргэншлээ өнө мөнхөд хадгалж, тайван тогтвортой хөгжиж дэвшихийг эрмэлзэж байгаа Монголын ард түмний язгуур эрх ашиг, Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу гуйвалтгүй хангагдаж байх гадаад, дотоод бодлого мөн гэж тодорхойлж болмоор санагдаж байна. Энэ хуулийн төслийг боловсруулахдаа бид алив нэгэн аюул заналхийллййг гэм буруутай хүнтэй нь хамтатган илрүүлэх, түүнээс хориглон хамгаалахыг огт санаархаагүй. Харин яавал Монголын ард түмэн амар түвшин, элбэг хангалуун амьдрах уу, тийм нөхцөлийг хэрхэн яаж бүрдүүлэх вэ гэсэн чиг хандлагыг урьтал болгож баримталснаа хэлмээр байна. Хувь хүн, нийгэм төрийн амьдрал, үйл ажиллагааны үндсэн хүрээгээр тус бүрийнх нь амин чухал эрх ашгийн цогцолбор, найдвартай хангагдаж байх утгаар үндэсний аюулгүй байдал гэдэг ухагдахууныг ойлгож хандвал өгөөж илүүтэй байх болно. Тэгвэл хувь хүний аюулгүй байдал нь иргэдийн амь нас, өмч хөрөнгө, эрх чөлөөг хамгаалсан иргэний нийгмийн аюулгүй байдал, эрх чөлөөт нээлттэй нийгэм, эрх зүйт төрийн шинж чанартай нягт уялдаатай болно. Төр нь иргэнийхээ аюулгүй байдлыг хангах үүднээс жишээ нь улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг хангах, хууль цаазат төр ёс, нийгмийн дэг журмыг тогтоон хамгаалах үүрэг хүлээж хариуцан биелүүлэх ёстой. Үндэсний аюулгүй байдлыг хангахын тулд хувь хүн нийгэм төрийн эрх ашгийг дотооддоо болон гадаад бүс нутаг тив дэлхийн түвшинд илэрхийлэн хэрэгжүүлэх бүтэц, түүний үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлсон хууль эрх зүйн актуудыг бүрдүүлж улмаар бүхэл бүтэн тогтолцоо бий болгох хэрэгцээ тулгамдаж байна. Үүнээс үзвэл үндэсний аюулгүй байдал нь улс төр, эдийн засаг, соёл иршгэншил, байгаль орчин, цэрэг стратегийн зэрэг харилцан шүтэлцээтэй хүчин зүйлүүдээс хамаарахын дээр тус бүрдээ дотоод, гадаад хоёр талын өргөн цогцолбор асуудал юм. Гадаад, дотоод, шинэ, хуучин аль ч хүчин зүйл нэг нь нөгөөгөө үгүйсгэхийн хамт харилцан нөхцөлдүүлж байдаг жамтай байна. Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй. Монгол Улс гадаад ертөнцөд эс нээгдвэл тэдгээрийн ашиг сонирхлын шударга өрсөлдөөн үл өрнөж аанай л уналт, сүйрэл үргэлжлэх буюу зогсонги, царцанги байдалдаа үлдэхэд хүрнэ. Тэгэхдээ бас алив улсын бас гадаад бодлого нь дотоод бодлогоо хэрэгжүүлэх зорилтоос урган гардаг, тэр утгаараа дотоод бодлогын үргэлжлэл юм. Үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгаа нийгмийн амьдралын хүрээ бүрт төрийн удирдлагын шат бүхэнд харилцан
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw