Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 171 тодорхойлоход оролцох боломжгүй болж байна гэж дүгнэхэд хэтрүүлэг болохгүй. Улсын Их Хурал дэх сөрөг хүчин өнөөгийн төр засгийн мэдлийн радио телевизэд 7 хоногт тус бүр 10 минутын хугацаатай байр сууриа илэрхийлдэг боломжтой болох гээд ёстой л чадах бүхнээ хэрэглэсэн. Бид дотроо ярьж байгаа болохоор би энэ жишээг авч байна. Хэрэв Монголын парламентын сөрөг хүчний гишүүдийн энэ хөөрхийлөлтэй байдлын тухай манай оронд ардчилал, шинэчлэл эрчимтэй явж байна гэж үздэг дэлхийн улс түмэн, тэндэхийн бодлого хөтлөгчид мэдвэл Монголыг шууд коммунист дэглэм нь хэвээр байгаа орон гэж үзэх болно. Улсын Их Хурлын удирдлага гишүүдийнхээ бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэлдүүлэхэд өчүүхэн ч санаа тавьдаггүй атлаа Улсын Их Хурал дахь сөрөг хүчний гишүүд Улсын Их Хурлын үйл ажиллагаанд хэрхэн оролцсон тухай Их Хурлын Тамгын газрын ажилтнуудаар мэдээлэл бичүүлж улс төрийн дүгнэлт хийхээр идэвхийлэн ажиллаж байгаа нь Улсын Их Хурлын үйл ажиллагааг бүтээлч, үр дүнтэй болгох, үүссэн хямралыг зохицуулах зөв арга яавч биш гэдэг нь тодорхой. Сөрөг хүчний гишүүдийн амнаас гарсан хий бүрийг тоолж, түүний хэд нь цаасан дээр бууснаар манай хурал ардчилсан парламент болсон, сөрөг хүчин эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангагдсан гэж дүгнэвэл нэн утгагүй, зүгээр шог үзэгдэл болох бөгөөд зөвхөн Улсын Их Хурал дэх сөрөг хүчний зүгээс тавьсан зарчмын шинжтэй нэг ч асуудал Улсын Их Хурлаар шийдвэрлэгдээгүй, ийм байдлаар цаашид ажиллах боломжгүй боллоо гэдгийг бид олонхи Та бүхэнд хандаж анхааруулж байгаагаа давтан хэлье. Нэгэнт манай төрийн эрх барих дээд байгууллагад үүссэн нөхцөл байдал, асуудал шийдвэрлэх арга, хямралын хэр далайц Монголд ардчилсан хувьсгал дөнгөж эхэлж байсан 1989 оны сүүлч, 1990 оны эхний байдал руу аажмаар гулсан орж байгаа тул Улсын Их Хуралд МҮАН, МСДН-ыг төлөөлөн суугаа гишүүд бид улс үндэсний аюулгүй байдал, төрийн бодлогын зангилаа асуудлыг шийдвэрлэх, улс оронд үүссэн хямралт байдлыг даван туулах арга замыг улс төрийн дугуй ширээ, нүүр тулсан хэлэлцээр, ярианы хэлбэрээр хамгдаа эрж хайх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын удирдлага, Засгийн газрын Ерөнхий сайд, парламентад суудалтай намуудын удирдагчдад хандан тавьж байна. Монголчуудын шинэ сонголт, хөгжил дэвилийн хувь заяаны төлөө улс төрийн хариуцлага хүлээсэн, төр түмнийхээ сайн сайхны төлөө ачаа үүрэх үүрэгтэй, ард түмнийхээ итгэл сэтгэлийг дааж асуудлыг шийдвэрлэх эрхтэй тэр хүмүүс, тийм улс төрийн хүчний удирдлагууд уулзаж ярилцах цаг боллоо гэж бид үзэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа 26

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw