Монгол улсын парламент - боть 1

184 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 хийгээд нухацтай хэлэлцэн чуулганд оруулж байх хатуу зарчим барьж ажиллах хэрэгтэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу хэд хэдэн хууль, үзэл баримтлалын төсөл өргөн барьж, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлж Улсын Их Хуралд хандсан билээ. Эдгээр асуудлыг холбогдох байнгын хороо шуурхай авч үзэж хууль зүйн дагуу шийдвэрлэх бэлтгэлийг хангах нь зүйтэй. Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийг иргэдэд хүргэж, хүртээмжтэй сурталчлах, хуулийн биелэлтийг улс даяар нэг мөр болгон зохион байгуулах үйл ажилд дорвитой ахиц гарахгүй байгаа тухай олон түмний шүүмжлэлийг бид зарчмын утгаар нь дүгнэн үзэх ёстой. Монгол Улсын Засгийн газраас энэ талаар үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд тавих хяналтыг байнгын хороод өөр өөрсдийн чиглэлээр өндөржүүлж ажиллавал зохино. Монгол оронд төрт ёсыг бэхжүүлэх, төрийн дээд байгууллагууд бие биенээ харилцан хүндэтгэж, хүлээцтэй байж, хоорондын харилцаа, үйл ажиллагаагаа боловсронгуй болгохын төлөөнөө хууль тогтоох байгууллага улам хүч анхаарал зарах шаардлага гарч байна. Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт Монгол Улсын төрийн тэргүүний тавьсан хориг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэхдээ чухамхүү төрт ёсны харилцааны түгээмэл зарчмыг ямагт ягштал баримтлах нь чухал байна. Эрхэм гишүүд ээ! Чуулганы саяханы завсарлагаанаар эрхэм гишүүд маань хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төсөл дээр ажиллаж, сонгогч олон түмэнтэйгээ уулзаж, гадаад орнуудын парламентын ажил үйлстэй танилцаж, төрөл бүрийн хурал семинарт оролцож, өргөн цар хүрээтэй ажиллацгаалаа. Иргэд, сонгогчидтойгоо уулзах үеэр тавьсан санал, хүсэлтүүдийг нэгтгэн дүгнэж, холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлан хэрэгжилтэд нь байнгын хороод, гишүүд өөрсдөө хяналт тавьж ажиллах учиртай болж байна. Хөдөө тийш хандсан төрийн бодлого учир дутагдалтай байгаа талаар хөдөөгийнхний удаа дараа илэрхийлсэн гомдол, шүүмжлэлийг бодож ухаарч ажиллацгаая. Ялангуяа Монгол түмний үнэт баялаг, амь амьдралын маань гол эх сурвалж болох мал сүрэг төрийн хамгаалалтад байх Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх талаар хууль тогтоох байгууллагаас хийх ажлыг нарийвчлан үзэж, улмаар шатлан хэрэгжүүлэх шаардлага нэн их тулгам байгааг хөдөө нутагт хүн зоныхоо аж амьдрал, ажил байдалтай танилцах үед та бүхэнд мэдрэгдсэн болов уу гэдэгт эргэлзэхгүй байна. Дотоодын гурилын үйлдвэрлэлийг тогтвортой болгох тийм нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Улаан буудай” хөтөлбөр боловсруулж эргэж төлөгдөх

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw