70 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I байгуулсан хэлэлцээр, протокол, ярьж тохиролцсон асуудал цөөнгүй бий. Улсын Их Хурал энэ бүхнийг анхааралтай авч үзэж парламентын гадаад харилцаанд буй болсон эхлэлүүдийг үргэлжлүүлэн хэлэлцүүлнэ гэдэгт итгэж байна. Улсын Их Хурал, Улсын Бага Хурлын эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Үндсэн Хуулийн дагуу төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага Монгол Улсын Их Хурлын сонгуулийн дүнгийн дагуу Монголын төр ээлжээ өгч байна. Сонгуулийн өрсөлдөөн хэр шударга болов, улс төрийн хүчнүүдийн ололт, алдаа эндэгдэл юунд байв, сонгуулиар хэн ч урьдчилан төсөөлөөгүй дүн гарсны учир шалтгаан юунд орших вэ, сонгуулийн дүнг нийгмийн сэтгэлгээ хэрхэн уттав, энэ нь улс орны амьдралд цаашид ямараар нөлөөлөх бол гэх мэт өдий төдий асуудал тулгарч байгаа бөгөөд үүнд өнөөдөр нэг мөр хариулт өгөх бололцоогүй юм. Ийм хариултыг өнөөдөр амьдрал, ирээдүйд түүх өгнө биз дээ. Юуны өмнө сонгогчдын олонхийн итгэл найдварыг хүлээж Улсын Их Хурлын бүрэлдэхүүнд сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд баяр хүргэж төрийн жолоог барилцах өндөр хариуцлагатай бөгөөд эрхэм хүндтэй үйлсдээ их амжилт олохыг хүсэн ерөөе! /Алга ташив/ XVII жарны усан бичин жилийн зуны адаг, улаагчин хонин cap, улаагчин тахиа энэ өдөр Улсын Бага Хурал өөрийн бүрэн эрхээ Улсын Их Хуралдаа шилжүүлж байна. Энэ үйл явдал улс орны амьдралын нэн эгзэгтэй уед болж байгаа бөгөөд нэг үгээр хэлбэл, бид “үертэй голын гарман дээр” усч морио сольж байна. Ардын Их Хурал, Улсын Бага Хурал 1990 онд бас л түвэгтэй үед төрийн жолоог барилцах үүрэг хүлээж авч байсан. Эдүгээ өнгөрснийг эргэж хараад яахав, болох ёстой юм болоод өнгөрсөн мэт төвөггүй харагдаж мэднэ. Харин улс төрийн амьдралын хямралыг биеэр туулж “галын дөлний нөөлгөнд” явсан Улсын Бага Хурлын гишүүдийн хувьд тэр 21 cap, өдрүүд хичнээн их адармаатай, ямар их сэтгэлийн дарамттай байсныг эргэн санахад халширмаар ч, бахархмаар ч юм шиг байдаг. Парламентыг ёс жаяг, улс төрийн маргааны соёлыг төлөвшүүлэх, Монгол Улсын Үндсэн Хуулийг хэлэлцэж батлах гэж чармайн зүтгэж мэрийж ажиллаж явсан тэр өдрүүдэд улс төрийн суулт, өлсгөлөн, хэвлэл мэдээллийнхний шахалт, гүтгэлэг юу эс учирч ямар эгзэгтэй мөчтэй халз тулж, тэр бүхнээс ямар ул мөр үлдсэнийг хэмжих тийм нарийн тоног төхөөрөмж байхгүй, харин ардын энэрэл өршөөлийн буян, хайр хишгийн шим гэж бий. Бид үүнд л итгэж, сэтгэлээ засаж, санаагаа өргөж явах ёстой. Өргөсөн тангарагтаа үнэнч байж цагийн салхинд авталгүй хэрсүү ухаан, сэтгэлийн тэнхээ гарган төр түмнийхээ төлөө үнэнхүү зүтгэж ирсэн Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүдэд чин сэтгэлийн баяр талархлаа илэрхийлье. /Алга ташив/ Та бидний ихэнх нь хуулийн дэг журмаар төрийн түшээ албаа хүлээлгэн өгч байна. Эх орныхоо өнцөг булан хаана ч, ямар ч ажил эрхлэн явсан улс оронд ардчилсан салхийг хагалж, парламентат ёсны шавыг тавих үйлсэд хувь хандиваа оруулж явсны нэгний хувьд эх орон, ард түмнийхээ сайн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw