Монгол улсын парламент - боть 1

144 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 Эрхэм гишүүд ээ! Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудтай холбоотой болон манай нийгмийн тулгамдсан зарим асуудалд та бүхний анхаарлыг зориуд хандуулж байгаагийн учир бол эдгээрийг хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаандаа харгалзан үзэх олон талаас нь гүнзгий судлан шийдвэрлэх оновчтой арга замыг эрэлхийлэх, Улсын Их Хурлаас авч болох арга хэмжээний талаар санал санаачилга гаргах замаар идэвхтэй ажиллахыг та бүхнээс хүсч байгаа хэрэг. Мөн Засгийн газар ч энэ чиглэлээр эрчимтэй ажиллах шаардлагатай байгааг тэмдэглэж байгаа хэрэг юм аа. Нийгмийн амьдралын тулгамдсан аль ч асуудлыг өнгөц байдлаар авч үзэж түр зуурын арга хэмжээ авснаар шийдвэрлэж болохгүй нь харагдаж байна. Тйймээс аль болохоор нарийвчлан үзэж учир шалтгааныг нь тогтоох, ирээдүйн чиг хандлагыг нь тодорхойлох үндсэн дээр манай оронд өрнөж байгаа ардчилал, зах зээлийн үйл явцтай дүйсэн ултай шийдвэр гарган хэрэгжүүлж байх нь чухал байна. Үүнд Улсын Их Хурлын гүйцэтгэх үүрэг өндөр байх учиртай. Чуулганы завсарлагаар Улсын Их Хурлын гишүүд хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлж, хөдөө орон нутагт ажилласан тухай Хурал захиргаа, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар хэлэлцээд Байнгын хороодоос эрхлэн боловсруулж Улсын Их Хуралд оруулах, Засгийн газраас шийдвэрлэх асуудлыг тодорхойлсон. Холбогдох байгууллагууд энэ дагуу арга хэмжээ авч эргэн тайлагнах хэрэгтэй. Иргэдээс тавьсан зарим асуудлын талаар хууль хяналтын байгууллагууд уламжилсныг анхааран үзнэ байх гэж найдаж байна. Энэ чуулганы явцад Улсын Их Хурлын эрхэм гишүүд та бид урьд урьдаас илүү шахуу, их ачааалалтай ажиллах нь. Өмнөх чуулгануудын явцад хуримтлуулсан туршлага, та бүхний идэвхтэй бүтээлч үйл ажиллагааны үр дүнд хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлууд төрийн дотоод гадаад бодлогын үндсийг тодорхойлох бусад асуудлыг нухацтай хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэгт итгэл төгс байна. Улсын Их Хурлын 1994 оны хаврын чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.23 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын хэлсэн үг 1994.03.15 Монгол Улсын Их Хурлын дарга, гишүүд ээ! Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ! Ноёд, хатагтай нараа! Монгол Улсын Их Хурлын хаврын чуулган эхэллээ. Чуулганы нээлт дээр төрийн тэргүүн улс орны өмнө тулгамдсан болон, хэтийн асуудлаар үг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw