96 МОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-I бодлыг туйлын анхааралтай, хүндэтгэлтэй сонсож, хууль тогтоомж, үйл ажиллагаандаа тусгаж байх нь улс төрийн соёлын чухал хэмжүүр, ерөөс парламент ёсны хэм хэмжээ гэдгийг гишүүн бүгдээр ухамсарлан ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Монгол Улсын Их Хурал энэ чуулганы хугацаанд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлэх чиглэлд их зүйл хийх хэрэгтэй байна. Засгийн газраас гаргасан шийдвэр Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт тавих үүрэг Хууль зүйн байнгын хороонд өгөгдсөн бөгөөд тодорхой хугацаанд Улсын Их Хурлын чуулганд танилцуулж байх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн түүнчлэн яам, төрийн захиргааны төв орон нутгийн байгууллагын шийдвэр, Монгол Улсын хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгаад Засгийн газар байнга хяналт тавьж мен тодорхой хугацаанд нийтэд мэдээлж байх нь эрх зүйт төрийн үйл ажиллагааны хэм хэмжээнд бүрэн нийцнэ гэдэгт та бүхэн санаа нэг байгаа байх. Засгийн газрын гишүүд хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг бусад байгууллагын мэдээлэл сонсголыг сонсож ажилд нь үнэлэлт дүгнэлт өгч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тухайн албан тушаалтны асууддыг шийдэж байх Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхээ Улсын Их Хурал эддэх ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, улс орны өмнө тулгамдсан асуудлууд гадаад, дотоод бодлогын талаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс сонсож байх нь энэ чуулганы хугацаанд Улсын Их Хурал, түүний байнгын хороодын анхаарлын төвд байх асуудал мөн. Төрийн хяналтыг боловсронгуй болгож удирдлагын зардлыг хямдруулах, шат дамжлагыг цөөлөх гээд Улсын Их Хурал, түүний байнгын хороодын шууд оролцоотой шийдвэрлэх асуудал хүлээгдэж байгаа. Олон түмний сэтгэлийг эмзэглүүлж төр, засгаас хариу хүлээж байгаа асуудлуудыг Улсын Их Хурал анхаарлаасаа хөндийрүүлж болохгүй нь ээ. Хүн амын нийгмийн асуудал, түүний дотор хөдөөгийн хүн амын эрчим хүчний хангамж, хэвлэл, шуудан хүргэлт, эмнэлгийн үйлчилгээ, гэр бүл толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэйчүүд, хүүхэд, өндөр настан, нийгмээс халамж шаардах эмзэг давхаргын хүмүүсийн амьдралын баталгааг хангах, цэрэг, хоригдол, бага насны хүүхэд тураалд орж байгаа болон бусад олон асуудлыг энд дурдаж болно. Өмч хувьчлалын хуулийн хэрэгжилт энэ талаар олон түмнээс гарч байгаа санал шүүмжлэлийг Засгийн газар хэрхэн шийдвэрлэж байгааг Улсын Их Хурлаас хянаж шалгах нь зүйтэй гэж бодож байна. Улсын Их Хурал баталсан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилт, түүний дотор өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, Засаг дарга, түүний Тамгын газартай хэрхэн харьцаж ажиллах, боловсон хүчнээр яаж хангах зэрэг Улсын Их Хуралд туслах арга зүйн чиглэл өгөх хэрэгтэй нь та бидний саяны томилолтын явцад
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw