МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 165 Мөн өнгөрөгч чуулган эхлэхийн өмнө Улсын Их Хурлын 5 гишүүн хамтран санаачилж гарын үсгээ зурсан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай” хуулийг Улсын Их Хурлын удирдлагад албан ёсоор өргөн барьсан боловч одоо болтол таг чиг, хэдэн удаа монголчууд сонгуулийнхаа хавар хуулиа хам хум баталж, улс төрийн намууд нь ч үзэл баримтлал, хөтөлбөрийн хувьд цэгцэрсэн юмгүй, сонгогчид нь сургаар шахуу саналаа өгч бас хохирох юм бэ? хэдэн удаа манай төрийн дээд байгууллага сонгуулийн системийн доголдлоос болж бүрэлдсэн цагаасаа ийм маягийн хямралтай байх юм? Төрийн ардчилсан тогтолцооны гол шалгуур нь хүн бүрийн ухамсартай сонголтын үр дүн байх ёстой юм бол ийм нөхцөл байдпыг төр нь ард түмэндээ бүрдүүлж өгөх үүрэгтэй. Сонгуулийн маргааш дараагийн сонгуулийн компани эхэлдэг гэсэн үг үнэн юм бол бид нэг удаагийн хэрэгжилт нь ийм үр дүн аваад ирсэн сонгуулийн хуулиа өөрчлөхөөс ажлаа эхлэх ёстой байсан юм биш үү. Хэрэв Улсын Их Хурлын олонхи гишүүд, сонгуулийн хуулийг шинэчлэж баталснаар бүрэн эрхийн хугацаагаа дуустал сууж чадахгүй болно гэж эмээж байгаа бол уг хуулийн хэрэгжилж эхлэх хугацааг 1996 оноор тогтоож болно шүү дээ. Улсын Их Хуралд улс төрийн хүчний харьцааны тэгш бус тусгалын хямралыг хууль зүйн аргаар зохицуулж төрийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрэлдүүлэхийн төлөө хийсэн бидний алхам бүтэлгүй болсон тул Улсын Их Хуралд МҮАН, МСДН-ыг төлөөлж суугаа гишүүд “УИХ дэх сөрөг хүчин” гэсэн албан бус зохион байгуулалтад орохоос өөр аргагүй болсон юм. Бид Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж буй нийгэм, улс төр, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий хууль, асуудлууд дээр бичгээр болон төлөвлөсөн гишүүдээрээ дамжуулан санал бодол, байр сууриа илэрхийлж байсан. Тэдгээрийн ихэнхи нь Улсын Их Хурлын шийдвэрийн гадна үлдсэн. Тухайлбал, бид Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг эхнээсээ биелэх боломжгүй нийгэм, эдийн засгийн бодит байдалд тулгуурлаагүй, төлөвлөж байгаа бол өсөх ёстой, хөтөлбөр батлуулж байгаа бол сайжрах ёстой гэсэн төлөвлөх сэтгэлгээгээр хийгдсэн тухай ярьж энэ нь ямар үр дүнд хүргэж болсх талаар сануулж байсан. МАХН-ын Засгийн газар 1993 онд эдийн засгийн уналтыг зогсоож нэг хүнд ноогдох үндэсний нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг 1992 оны түвшингээс бууруулахгүй гэсэн зорилт тавьсан. Гэтэл эдийн засгийн уналтыг зогсоож чадаагүйгээр барахгүй аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1992 онтой харьцуулахад 1993 оны байдлаар 28,8 хувиар буурсан. Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 4,7 хувиар өсгөхөөр төлөвлөсөн боловч Ерөнхий сайдын өөрийнх нь хүлээн зөвшөөрснөөр 4,3 хувиар буурч анх амлаж байсантай нь харьцуулбал бууралтын хэмжээ 9 хувь болсон. Засгийн газар 1993 онд хүнсний хангамжийг сайжруулж чанарыг нь олон улсын стандартад хүргэнэ гэсэн. Мөн 1993 оныг хүнсний жил гэж зарлаж гурил, будаа, цай, элсэн чихэр зэрэг хүнсний гол нэр төрлийн барааг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw